Ийм утгатай мэдэгдлийг Ираны тэргүүн аятолла Али Хомейний хийжээ. НҮБ-ийн хориг арга хэмжээ цуцлагдсаны дараагаар ОХУ нь Иранд агаарын довтолгооноос хамгаалах
С-300 комплексийг нийлүүлэхээр болсон юм. Үүнийг АНУ эрс эсэргүүцсэн бөгөөд ОХУ-ыг НҮБ-ын тогтоолыг зөрчлөө гэж буруутгаж байсан. Гэвч Иран энэ бүхнийг давж Оросын С-300-г авсан төдийгүй Хатам аль-Анбия цэргийн бааз дээр байрлуулалн бэлэн байдалд оруулсан. Үүнтэй холбоотойгоор Али Хаменеи мэдэгдэл хийхдээ “Агаарын довтролгоос хамгаалах С-300 систем нь зөвхөн хамгаалах зориулалттай болохоос дайралтын зэвсэглэл биш. Гэтэл өөрийгөө хамгаалах боломж ч олгохгүй байгаа тийм дайсантай бид нүүр тулаад байна. Бид энэхүү дайсанд Бүгд найрамдах Иран улсын эсрэг түрэмгийлэл хийх тухай бодол ч төрөхөөргүй болгохын тулд батлан хамгаалах чадвараа зузаатгах ёстой. Иранд С-300-г нийлүүлсэнтэй холбоотой дуулиан нь Иран үндэстний дайснуудын уур бухимдлын ээлжит илрэл боллоо. Иран руу дайрсан тохиолдолд хатуу хариу цохилт авна гэдгийг тэд ойлгох ёстой” гэжээ.
С-300 нь хөдөлгөөнт агаарын байг 40-300 км-ийн алсаас, баллистик пуужинг 40 км-ийн алсаас онож устгах чадвартай.