Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөнд байгууллагууд нэгдлээ


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа “Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөнд Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам , “Монголын төмөр зам” ХХК, Хүүхдийн парк нэгдлээ.
“Шарилжгүй Улаанбаатар ” хөдөлгөөнд дээрх байгууллагууд төмөр замын Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх хамгаалалтын бүс доторхи шарилжны анхны хадалтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өгч буй мэргэжил аргазүйн зөвөлгөөний дагуу 8 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний хооронд зохион байгуулахаар болов. Цаашид уг ажлыг жил бүрийн 5 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд зохион байгуулж, төмөр замын хамгаалалтын 2 талын бүс дагуу 9 дүгээр сарын 25-наас дээрх газруудад мод тарина гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
за энэ ёстой халтуурдсан ажил байна. зөвхөн зам дагуух зэрлэг өвс, шарилжийг хадуураар хадаад авчихаж байгаа юм. үг нь үндсээр нь зулгаж авбал дахин ургахгүй жинхэнэ шарилжгүй хот болно биз дээ. тэгээд ч замаас цааш байгааг хэрэггүй гэсэн гээд яваад өгч байгаа юм даа.
Хамгийн их уншсан