Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын 5 тамирчин өнөөдөр Рио-гийн дэвжээнд хүч үзнэ


 Өнөөдөр Монголын багийн тамирчдаас жүдо, бокс, хүндийн өргөлтийн нийт 5 тамирчин хуваарийн дагуу Рио-гийн дэвжээнд гарч хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.

Тухайлбал, өнөөдөр оройн 22 цагаас жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг /Л.Отгонбаатар/, эмэгтэйчүүдийн 70 кг /Ц.Наранжаргал/ жингийн барилдаанууд эхэлж медалийн эздээ тодруулна. Харин манай боксчдоос шөнийн 23 цагаас 56 кг-д Э.Цэндбаатар, 69 кг-д Б.Түвшинбат нарын тулаан болох юм.

Мөн шөнийн 03:30 минутад хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 69 кг жингийн тэмцээнд залуучуудын ДАШТ-ий алт, мөнгөн медальт М.Анхцэцэг хүчээ сорин өрсөлдөнө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан