Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Москва хотын экологич О.Н. Фадеев Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагнууллаа


 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/595 дугаар захирамжаар Москва хотын Засгийн газрын зөвлөх институт, Москва хотын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн хүрээлэнгийн Ерөнхий экологич Фадеев Олег Никлоаевичийг Улаанбаатар хотыг бүтээн байгуулж, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг  нь үнэлэн "Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг"-ээр шагналаа. Тэрээр хотуудын найрамдалт харилцааг хөгжүүлж бэхжүүлэх, Улаанбаатар хотын төлөвлөлт, ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр олон ажлууддыг санаачлан хэрэгжүүлж ирсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан