Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Наадмын автобусууд хаа хаана зогсох вэ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэл дотор нийтийн тээврийн үйлчилгээнд 82 чиглэлд их багтаамжийн 654, зуслангийн гурван чиглэлд их багтаамжийн тав, нийт 654 автобус үйлчлэхээр болжээ. Мөн зөвшөөрөлгүй авто машинтай иргэд “Дүнжингарав”, “Мишээл экспо” төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх рүү үнэ төлбөргүй зорчих боломжтой.
Дүнжингарав худалдааны төв рүү наадмын өдрүүдэд хотын зүүн болон хойд чиглэлээс нийт 24 чиглэлийн 159 их багтаамжийн автобус Олимпын гудамж, Намъянжугийн гудамжаар “Мишээл экспо” төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт найман чиглэлийн 55 их багтаамжийн автобус үйлчилнэ. Мөн Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх-“Мишээл экспо” чиглэлд 15 автобус, Дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт гурван автобус наадамчин олонд үнэ төлбөргүй үйлчлэх юм.
Харин Хүй долоо худаг руу энэ сарын 11, 12-нд Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Махатма Гандийн гудамжинд байрлах автобусны буудлаас, долдугаар 13-нд хотын төвөөс буюу МУБИС-ийн автобусны буудлаас их багтаамжийн 20 автобус, мөн 11, 12, 13-ны өдрүүдэд “3, 4 дүгээр хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудын ордон” гэсэн таван цэгээс тус бүр дөрөв, нийт 20 микроавтобус үйлчлэх юм байна.
Мөн энэ сарын 10-14-нд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй долоон худаг чиглэлд үйлчлэхээр болжээ. Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн таван автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон байна. Тиймээс наадамчин олон хувийн машинаас илүү нийтийн тээврийг сонгон зорчвол замын ачааллыг нэмэхгүй байх сайн талтайг Баяр наадам зохион байгуулах хорооноос онцлон захиж байна.

0 Сэтгэгдэл