Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны жишиг гэрээг барилгын салбарт нэвтрүүлнэө
Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодрууллаа
Тэрэлж болон Скай ресорт чиглэлд нэмэлт автобус явахаар боллоос
Толгойт, Баянхошуу, 1-р хороолол орчимд хүхэрлэг хий хэмжээнээсээ 10.1 дахин их байна
Мансууруулах эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, хил давуулах гэж байжээ
ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа
Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын цэгээр 212,04 тн худалдаалах мах нэвтэрчээ
Вакцин үйлдвэрлэлийн Шугаман эсийн технологийн шинэ лабораторитой боллоо
Ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгааллын цогц тусламж үйлчилгээтэй болно
УОК-ын Шуурхай штабт ажиллаж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа
Наадмын талбайд “Монгол хуушуур” фестиваль болно
Наадмын хуушуур идэж байж л жинхэнэ наадамласан болдог бичигдээгүй ёс монголчуудад үйлчилсээр л байна. Тэгвэл өнөө жилийн наадмаар “Монгол хуушуур 2016” фестиваль зохион байгуулна. Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зорилтыг тавиад буй “Монгол хуушуур -2016” фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын хоёр өдөр зохион байгуулах юм.
Фестивалийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран зохион байгуулахаар болсон байна. Фестивалийн үеэр худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээс хамгийн өвөрмөц хуушуур, хамгийн амттай хуушуур, хамгийн цэмцгэр асар гэсэн гурван номинацад тус бүр хоёр байгууллага, иргэнийг шалгаруулж шагнал гардуулах аж.
Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцгийг Төв цэнгэлдэх хүрээлэнд аялуулж санал авах юм байна. Фестивалийн хүрээнд урлагийн тоглолт, наадамчдын дунд “Хэн олон хуушуур идэх вэ”, “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ”, “АХА” хөгжөөнт хөтөлбөр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа учир наадамчид маань наадам үзэхийн зэрэгцээ тус хөтөлбөрт оролцож өөрсдийгөө сорих боломж нээгдэнэ. Мөн “Манайд зочлоорой” сэдэвт худалдаа үйлчилгээний асраар үйлчлүүлэх эрхийн бичгийг идэвхтэй оролцсон 20 наадамчинд гардуулах гэнэ. Харин фестивальд амжилттай оролцсон аж ахуйн нэгж, иргэдийг “Их хурд” болон “Нийслэлийн Даншиг наадам”-ын үеэр зохион байгуулах худалдаа үйлчилгээнд оролцох “Эрхийн бичиг”-ээр урамшуулах юм байна.
2016.07.11-ний үйл ажиллагаа:
12:30 – 12:40 Нээлт /Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга фестивалийг нээж үг хэлнэ/
10:00-20:00 Наадмын талбай дээрх худалдаа үйлчилгээний газруудтай танилцаж шалгаруулна. /Шүүгчид/
10:00-20:00 Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцаг аялуулж санал авна.
12:40 -13:00 Наадамчин олондоо “Сайхан наадаарай” хэмээн хамтлаг дуучид ая дуугаа өргөнө.
12:30-12:50 Хоолны газруудын үйл ажиллагаатай танилцан амталгаа хийнэ. /Монгол Улсын Ерөнхийлөгч болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /
13:00-13:40 Наадамчин олондоо амтат хуушуураар үйлчилж байгаа үйлчилгээний газруудын танилцуулга, мэндчилгээ /Сүхбаатар, Баянзүрх дүүргийн мэндчилгээ/
13:40-14:10 Наадамчдын дундах “Хэн олон хуушуур идэх вэ” хөгжөөнт тэмцээн зохион байгуулна.
14:10-14:30 Наадамчдын дунд “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж шалгарсан наадамчдад “Манайд зочлоорой” урилга гардуулж асраар үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулна.
14:30-14:50 Хамтлаг дуучдын тоглолт
14:50-15:10 Наадмын талбай дээрх хуушуурын үйлчилгээний газруудын танилцуулга, мэндчилгээ явна. /Сонгинохайрхан, Баянгол дүүргийн мэндчилгээ/
15:10 - 16:30 Наадамчдын дунд “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ” тэмцээн зохион байгуулна
16:30-17:30 Хамтлаг дуучид ая дуугаа өргөнө.
17:30-18:30 Чөлөөт үзүүлбэрүүд
2016.07.12-ны үйл ажиллагаа:
09:00-11:00 Наадмын талбай дээрх хуушуурын үйлчилгээний газруудтай танилцаж шалгаруулалт хийнэ. /Шүүгчид/
09:10-11:00 Наадамчин олны дунд “Хамгийн амттай хуушуур” санал асуулгын хайрцаг аялуулж санал авна.
10:10 - 10:50 “Хэн хуушуурын гурилыг хурдан элдэх вэ” тэмцээн зохион байгуулна.
10:50 -11:30 Наадамчдын дунд “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ” тэмцээн зохион байгуулна.
11:30-11:50 Наадамчин олондоо хамтлаг дуучид ая дууны мэндчилгээ өргөнө.
11:50-12:40 Наадамчдын дунд “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж шалгарсан наадамчдад “Манайд зочлоорой” урилга гардуулж асраар үйлчлүүлэх эрхийн бичиг гардуулна.
12:40-13:00 Наадамчдын дунд “Би хуушуурыг хамгийн хурдан чимхэж чадна” тэмцээн зохион байгуулна.
13:00-14:00 Наадамчин олондоо хамтлаг дуучид ая дууны мэндчилгээ өргөнө.
14:00-15:00 Шагнал гардуулах үйл ажиллагаа /Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, дүүргүүдийн Засаг дарга нар/

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД БОЛОХ
“МОНГОЛ ХУУШУУР-2016”ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР

0 Сэтгэгдэл