Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Хүүхдээр морь тавиулах эсэхийг Хурдан морины салбар хороо шийднэ
Хурдан морьдын уралдааны хуваарь:
Долдугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьд
Долдугаар сарын 11-нд азарга, их нас морьд
Долдугаар сарын 12-нд соёолон, даага уралдана.
Хүннү гүрэн байгуулагдсаны 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойг бэлтгэх ажлын зохион байгуулах хороо сар гаруйн хугацаанд идэвхтэй ажиллаж, бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусгасан байгаа. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооноос өчигдөр мэдээлэл хийв. Салбар хорооны даргаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, дэд даргаар нь Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар ажиллаж буй юм.
Мэдээллийн эхэнд Ж.Болдбаатар дарга "Энэ жилийн хурдан морины уралдаанаар уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарч, уяач нарт хүүхдэд өмсүүлэх хамгаалалтын хувцас, өвдгөвч, тохойвчийн чанараа сайжруул гэсэн шаардлага тавьж байгаа. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдээр морь тавиулах эсэх талаар салбар хорооныхон зөвлөлдөж байгаа" гэв.
Харин дээрх салбар хороонд Монголын морин спорт уяачдын холбооны зарим гишүүн тавиач хүүхдүүд уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хянах асуудалд давхар анхаарал хандуулж чаддаг. Тиймээс хасах шаардлага байхгүй гэдэг санал хүргүүлжээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилүүдэд уралдаанч хүүхдийг санаатайгаар унагах, саад болох зэрэг хэд хэдэн удаагийн хууль бус үйлдэл гарч байсан болохоор яг уралдаан эхлэх буюу хурдан морьдыг хэмжиж, үйлдвэрлэг байдлыг шалгах үеэр морь тавиач хүүхдийг байлгах эсэхийг Хурдан морины салбар хороо шийдэхээр болсноо өчигдөр дуулгасан юм. Мөн уралдааныг дагах яаралтай түргэн тусламжийн машинд Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтнүүд явж, тавиач хүүхэд болоод уралдааны явцад хяналт тавих юм байна.
Энэ талаар Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Түвшин ярихдаа “Энэ жил тавиач хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулна. Өнгөрсөн жилүүдэд манайхаас 20 гаруй хүн Хүй долоон худаг дээр ажилладаг байсан. Харин энэ жилийн хувьд 30 гаруй хүн ажиллуулахаар болж хүнийхээ тоог нэмсэн байгаа. Нэмэгдсэн 10 гаруй хүн маань зөвхөн тавиач хүүхдүүдэд анхаарал хандуулах юм” гэв. Мөн Үндэсний баяр наадмын тухай хуульд долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унана гэж заасан. Хэрэв долоогоос доош насны хүүхдээр морио унуулахаар зэхсэн бол тухайн уяач нарын морийг бүртгэхгүй гэдэг мэдээллийг ч өгөв. Түүнчлэн уралдаанч хүүхдүүдийг заавал гэнэтийн ослын даатгалд хамруулж, эрүүл мэндийн үзлэгт оруулсан байх шаардлагатай гэлээ.
Уралдаан бүрийн өмнө уяачид хурдан мориныхоо удам, угсааг тодорхойлж, сэрвээний өндрийн хэмжилтийг заавал хийлгэх ёстой бөгөөд хэмжилтээс хоцорвол тухайн морийг уралдуулахгүй гэсэн шийдвэр хүртэл гарсан байна. Ийнхүү хэмжүүлэхдээ уралдаанч хүүхдийг заавал буулгах бөгөөд шалгуулсан морьдоо цагт нь мордуулах үүргийг уяачид хүлээх болж байна.
Энэ жилийн хувьд уламжлал болсон уяачдын наадмаа хийх гэнэ. Мөн эрлийз морьдыг ялгаж уралдуулахаас гадна эрлийз эсэхийг ангилахдаа ерөнхий бие галбир, сэрвээний өндрийг хэмжихээр болжээ. Тухайлбал, азарга, соёолон насны морьдын сэрвээний өндөр 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см-ээс өндөр байвал эрлийз нас руу шилжүүлэх аж. Мөн “Монголын морин спорт уяачдын холбоо” наадамчдаа уйдаахгүйн тулд морьд эргэх хугацаанд “Морьтон монгол” үзүүлбэр үзүүлж, холч морьдын уралдааныг долдугаар сарын 10-нд, жороо морьдын уралдааныг 13-нд зохион байгуулахаар зэхсэн байна. Түүнчлэн долдугаар сарын 13-нд Эрлийз морьдын уралдаан болох бөгөөд үүний дараа Уяачдын баяраа хийхээр болжээ.

0 Сэтгэгдэл