Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн долоо дахь удаагийн анхдугаар хуралдаан энэ сарын 4-ний өдөр болох байсан ч нийслэлийн МАН-ын хорооноос хуралдааныг хойшлуулж, өчигдөр 14:00 цагаас хуралдуулах хүсэлт ирүүлсэн. Улмаар хүсэлтийн дагуу хуралдааны товыг дахин зарлахаар болж, өчигдөр НИТХ-ын тэргүүлэгчид хуралдааны тов тогтоох асуудлаар хуралдаж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн долоо дахь удаагийн хурлын анхдугаар чуулганыг энэ сарын 6-ны лхагва гарагт буюу өнөөдөр 11:00 цагаас хуралдуулахаар шийдвэрлэлээ.
Тус чуулганаар НИТХ-ын сонгуулийн дүн, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, түдгэлзүүлэх тухай, НИТХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгох, тэргүүлэгчдийн тоог тогтоохоос гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.
Тов тогтоох хуралдааны үеэр тэргүүлэгчдээс цөөнгүй санал хүсэлт ирж, намын бүлгийн тэргүүлэгчид харилцан адилгүй байр суурьтай байлаа. ИТХ-ын тэргүүлэгч, АН-ын бүлгийн гишүүн Н.Баяраа “Удахгүй улсын баяр наадам болох гэж байна. Мөн Ази, Европын орнуудын 11 дэх удаагийн чуулга уулзалтын бэлтгэл ажил гээд ундуй сундуй байгаа учир хурлын товыг ирэх баасан гарагт байхаар тэргүүлэгчлийн бүрэн эрхийнхээ хувьд санал гаргаж байна” гэсэн бол МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан “Юуны өмнө ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагаа үнэн шударгаар явагдсан гэж би хувьдаа үзэж байна. Товын тухайд тэргүүлэгч Баяраагийн хэлсэнчлэн наадам, АСЕМ гээд томоохон ажил биднийг хүлээж байгаа учир яаравчлах нь зүйтэй болов уу. Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулган болж гишүүд ч тангарагаа өргөлөө. Нийслэлийн МАН-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх гэж буй хүн маань УИХ-ын гишүүн байгаа учир мөн дээр дурдсанчлан наадам, АСЕМ-ын уулзалтаас өмнө ИТХ-ын тэргүүлэгчид, даргаа сонгох хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс эл хурлыг өнөөдөр хийх санал гаргаж, ИТХ-ын даргад хүсэлт хүргүүлсэн” гэсэн юм.
Харин НИТХ-ын дарга Д.Баттулга “Өчигдөр хотын даргын асуудлаа биш юм гэхэд хурлаа эхлүүлж, тэргүүлэгчид, даргаа сонгох боломж байсан ч харамсалтай нь МАН-ын бүлгийнхний хүсэлтээр хойшлуулсан. Яахав, наадам болдогоороо болно. АСЕМ-ын хувьд Монгол Улс олон улсад нэрээ гаргах том боломж. Энэ тал дээр Засгийн газар ч тэр хотын удирлагууд ч тэр маш их ажил хийсэн. Хоёрдугаарт, нийслэлийн Ардчилсан намынхан ИТХ-д сонгогдсон хүмүүст ажил албаа хурдан шуурхай, асуудал чирэгдэлгүй хүлээлгэн өгөхийг зорьж байна. Тэр ч утгаараа нийслэлийн сонгуулийн хороо өнгөрөгч амралтын өдрүүдээр ажиллаж, хурлын товыг даваа гараг болгон зарласан. Би нэг л юманд санаа зовж байна. Хотын удирдлагыг шилжүүлэх ажил хуулийн дагуу хийгдэх ёстой. Тиймдээ ч дахин тогтоол гаргаж байж хурлаа эхлүүлэх нь хууль ёсонд нийцнэ гэж үзэж байна. Мөн дахин тогтоол гарсны дараа манай ажлын албанаас тогтоолын тухай зарыг шинээр сонгогдсон төлөөлөгч нарт дуулгах ёстой. Аль нэг бүлэг, этгээд, намын ажилтан биш ажлын хэсэг үүрэг чиглэлийнхээ дагуу энэ ажлыг хариуцах ёстой. Товчхондоо, анхдугагар хурлыг аль нэг намын аппарат зохион байгуулдаг юм биш. Одоо ажиллаж байгаа НИТХ-ын ажлын алба энэ ажлыг хариуцан ажиллах ёстой, А-Я хүртэл” гэсэн юм.
Ийнхүү хурлын тэргүүлэгчид хурлын товын тухай санал зөрөлдсөний эцэст олонхын саналаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн долоо дахь удаагийн анхдугаар хуралдааныг өнөөдөр 11:00 цагт байхаар тогтсон юм. Хурлаар НИТХ-ын тэргүүлэгчдийн тоог тогтоох, сонгох мөн Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэгчдээ тодруулах юм.

0 Сэтгэгдэл