Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн 88 хувь нь халамжийн мөнгөөрөө амь зуудаг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын судалгаагаар минут тутам 30 эмэгтэй ажлын байрандаа осолдож хөгжлийн бэрхшээлтэй болдог бөгөөд тэдний 15-50 сая нь буюу 50 орчим хувь нь анхаарлын гадна үлддэг байна. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүд бэлгийн болоод жендерт суурилсан хүчирхийлэлд өртөх нь элбэг бөгөөд гадуурхагдах, дарлуулах зэрэг давхар ялгаварлан гадуурхалтад өртөх нь элбэг байгаа тухай Нэгдсэн үндэсний байгууллага (НҮБ)-аас мэдээлж байна.
Дэлхийн дунджаас үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн олонхи нь боловсролын түвшин муу, огт боловсролгүй, эрхэлсэн ажилгүй, гэр бүлгүй, нэн ядуу бүлэгт хамаарч байна. Боловсролгүй, нэн ядуу бүлэгт хамаарч буйн хувьд бэлгийн хүчирхийлэлд өртөх шалтгаан болдог бөгөөд цаашлаад удамшлын шинжтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо өсөх хандлагатай байгаа учир хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн боловсрол, мэдлэг хандлага, бэлгийн зан үйл, хүчирхийлэлд өртсөн байдлыг зайлшгүй судлах, зонхилох шалтгаан хийгээд үр дагаварыг тодорхойлох шаардлагатай байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, боловсролыг төвшин, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн хийгээд цаашид хийх шаардлагатай, шийдвэл зохих асуудлыг хэлэлцсэн “Гэрлээс гэрэлд” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бага хурал болж өнгөрлөө. Уг хурлаар жендерийн асуудалд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь,хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд цагдаа, хууль, хүний эрхийн байгууллагаас хамтран ажиллах зэрэг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд тулгамдаж буй олон асуудлын талаар хэлэлцлээ.
Хурал санаачлан зохион байгуулагчаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам (ХАХНХЯ), Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийн үндэсний төв (ХБЭЭҮТ) ажиллаж, ХАХНХЯ, Монгол Улсын Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, ДЭМБ, Цагдаагийн ерөнхий газар, Хуульчдын холбоо, Нийслэлийн онцгой байдлын газар, “Өнөр бүл” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүлсэн юм.
“Эмэгтэйчүүдийн манлайлал, тэдний үйл ажиллагааг өрнүүлэх, дэмжихэд удирдагчийн гүйцэтгэх үүрэг, “Жендерийн бодлогын зорилт ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримтлах хандлага, хөтөлбөр”, “Төрөөс тэтгэвэрийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга замууд”, “Оюуны хомсдол ба хөгжлийн бэрхшээл”, “Мэдээллийн хүртээмж нь гэгээрлийн үндэс” зэрэг 19 илтгэл хэлэлцүүлсэн.
Уг хурлаар энэ оны эхний хагаст Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ДЭМБ-аас хамтран гаргасан хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйлийг тогтоох судалгаанд үндэслэсэн цөөнгүй илтгэл багтсан байв.
Дээрх судалгаанд нийт хөгжлийн бэрхшээлтэй 403 эмэгтэйг хамруулсны 102 нь буюу 25.3 хувь нь Хөвсгөл аймаг, 100 нь буюу 24.8 хувь нь Налайх дүүргийн иргэн байлаа. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 51 хувь нь 15-29 насныхан байсан нь хөгжлийн бэрхшээл харьцангуй залуужиж байгааг илтгэж байжээ. Түүнчлэн, судалгаанд хамрагдагсдын дийлэнх нь ам бүлийн хувьд 4-6 хүнтэй, амьжиргааны төвшин доогуур өрхийн гишүүд бөгөөд 60.5 хувь нь ээж байсан аж. Тэдний 74.2 хувь нь хоёр хүртэлх хүүхэдтэй, 88 хувь нь зөвхөн халамжийн орлогоороо амьдардаг, дундаж орлого нь цалингийн доод хэмжээнд буюу орлого багатай ангилалд багтаж байв.
Харин гэрлэлтийн байдлыг авч үзвэл нийт эмэгтэйчүүдийн 43.7 хувь нь гэрлэсэн, 39 хувь нь огт гэрлэж байгаагүй, 17.3 хувь нь салсан, бэлэвсэн, хамтран амьдрагчтай гэжээ. Мөн судалгаанд оролцогчдын 24 хувь нь ажилтай гэсэн бол 76 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд ажил эрхэлдэггүй шалтгаанаа ажил олгогчдын зүгээс хүйс болоод эрхтэний согогоор ялгаварладаг учраас дийлэнх нь ажилгүй байгаа аж.
Хурлаар хэлэлцсэн илтгэлүүд дунд олны анхаарлыг татсан асуудал цөөнгүй байсны нэг нь ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч Э.Баярбаясгалангийн “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах арга хэмжээ авахад цагдаагийн байгууллагаас хамтран ажиллах нь” сэдэвт илтгэл байв. Түүний илтгэл дурдсанаар хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж буйн голлох шалтгаан нь мэдээллийн дутмаг байдлаас үүддэг гэсэн байв. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгаа тухай мэдээлэл ЦЕГ-ын 102 тусгай дугаарт ирдэг нийт дуудлагын 1 хувьд ч хүрдэггүй бөгөөд энэ нь хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүн олон байгаатай холбоотой аж. Тухайлбал, энэ оны эхний хагасын байдлаар 102 тусгай дугаарын цахим шуудан хүлээн авах хэсэгт ердөө таван хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй хандсан бөгөөд хоёр нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй эмэгтэй хандсан бол гурав нь саажилттай өсвөр насныхан байжээ. Тэрээр “Энэ оны эхний таван сарын байдлаар 102 дугаарт ирэх дуудлага 35 хувиар өссөн нь нэг талаас сөрөг дүн мэт боловч нөгөө талаас хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаа идэвхжиж байгааг илтгэнэ. Нөгөөтэйгүүр, иргэд иргэний үүргээ ухамсарлаж, нийгэмд амар амгалан байдал бий болгоход биечлэн оролцдог болсныг илтгэнэ. Дагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд тэр дундаа охид эмэгтэйчүүдийн энэ талын мэдлэг, мэдээлэл нэмэгдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй” гэв. Түүнчлэн, түүний илтгэлийн бас нэгэн чухал хэсэг нь түр хамгаалах байрны асуудал байв. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй түр хамгаалах байр хүчин чадлын хувьд хангалтгүйн дээр зарим талаар эрх нь зөрчигдсөн, хамгаалах шаардлага иргэдийг хүлээж авах, холбогдох байгууллагад зуучлах тал дээр учир дутагдалтай байгааг хэлж байлаа. Жишээ нь, харж хайхрах хүнгүй, бага насны, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг түр хамгаалах байрнаас холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх болоход хүлээж авах харьяаллын байгууллага олддоггүй тухай хэлж байлаа.
Мөн хурлын хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн тухай сэдвээр багагүй хэлэлцэж, цаашид энэ талын хууль, эрхзүйн асуудлыг цэгцлэх, сайжруулах тухайд санал солилцсон юм. Өдгөө олон улсын болоод Үндсэн хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгогдсон хөдөлмөр эрхлэх тухай заалтууд амьдрал дээр биелэлээ олохгүй байгаа нь үнэн. Жишээ нь, хөдөлмөр эрхлэлтийн сургалт, судалгааны төвөөс хэрэгжүүлж буй төсөлд төсийн бус байгууллагууд л хамрагддаг нь их. Жишээ нь, Налайх дүүрэгт харьяалалтай 1800 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хагас нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд ихэнх нь ажилгүй, цөөнх нь мал аж ахуй эрхэлсэн байдалтай амьжиргаагаа залгуулж байна. Дээр дурдсан судалгаанд оролцогсдын их, дээд сургууль төгсч, мэргэжил эзэмшсэн хүний ердөө 19 хувь нь ажил эрхэлж байгаа нь гадуурхагдаж буйн шинж болох тухай ч хуралд оролцогчид санал нэгтэй байв.

0 Сэтгэгдэл