Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Монголын аялал жуулчлалд орос, хятад л мөнгө “нэмэрлэнэ”
Зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ өндөр үед ч аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай яригдаж байсан ч гол төлөв ёс төдий байсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь яг үнэндээ гадаадын аялагчдыг татах гэхээс илүүтэйгээр дараагийн сонгуульд саналаа өгч болох монголчуудад зориулагдсан тайлан маягийн юм байсан. Аялал жуулчлалыг хөгжүүлсэн хөгжүүлээгүй төсөвт төвлөрдөг мөнгө нь хахсан нөхцөлд өөр яах ч билээ. Харин ашигт малтмалын үнэ огцом буурсан, цаашид өсөх магадлал бага байгаатай холбоотойгоор аялал жуулчлалын салбар Монголын хувьд нэн чухал болж хувирсан. Улмаар энэ салбарыг хөгжүүлэх, төсөв бүрдүүлэлтийн хувьд бодит ач холбогдолтой болгохын тулд яаралтай зөв менежмэнт чухал.
Гэтэл хийгдэж байгаа алхамууд нь нэн тэргүүнд өрнөдийн жуулчдыг татахад чиглэсэн байдаг нь өрөөсгөл. Өнгөц харахаар Өрнөдийн жуулчид мөнгөлөг, баян байдаг тул яах аргагүй энэ чиглэлд онцгой анхаармаар. Бодит байдал дээр Өрнөдийн жуулчдын дийлэнхийг хижээл насныхан эзэлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэд бүх насаараа уйгагүй хөдөлмөрлөж хуримтлуулсан тэтгэврийн нэрийн дансан дахь мөнгөөрөө дэлхийг тойрон аялдаг. Тэдний дийлэнх нь насанд туршдаа хэрэглэж сурсан тохь тух, аюулгүй байдал, анхаарлыг шаарддагт гайхах зүйлгүй. Гэтэл манайд тийм тохь тух гэхээр зүйл байдаггүй. Хуруу дараад тоолъё.
Наад зах нь нийтийн бие засах газар. Ухсан нүхэн дээр дамнуулсан хоёр банз эсвэл суултуургүй, дээр нь гарч бохирч суух, арц үнэртсэн таагүй газар биш жинхэнэ ариун цэвэр, тохь тух бүх шаардлага хангасан соёлтой бие засах газар тэдэнд хэрэгтэй.
Тусгайлан жуулчдад зориулсан “цагдаа” хэрэгтэй гэж сүүлийн жилүүдэд оюутнуудад ногоон хантааз өмсгөж байгаа. Гэхдээ төрийн оролцоо чухал ч гэлээ юм болгонд төр, Засгийн газар бүгдийг шийдэх ёстой гээд хүлээгээд, заргалдаад суух нь өрөөсгөл. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө худалдагч, ажилчдаа наад захын англи, хятад, орос хэлэнд сургаж байгаа тухай сонсоогүй л юм байна. Ажилтнууддаа гадаад хэл заахад хөрөнгө оруулалт хийхийн оронд “Англи, хятад, орос хэлний мэдлэгтэй ажилтан авна” гээд өөрөөсөө ганц ч төгрөг гаргалгүй бэлтгэгдсэн хүн олж авахыг чухалчилдаг. Яагаад хэл мэдэхгүй хүн ажилд авчихаад тусгайлан хэлний сургалтад суулгаж өөрийн бизнестээ хөрөнгө оруулалт хийх дургүй байдгийг бүү мэд.
Дараагийн нэг алхам нь эрүүл мэндийн салбарын байдал. Хижээл насны голдуу хүмүүс ирдэг тул тэдэнтэй холбоотой янз бүрийн асуудал гарч магадгүй гэдэгт бэлтгэл байхгүй. Гудамжинд ухаан алдаад унасан байхад манайхан хэр барагтай бол тоодоггүй хүмүүс. Түргэн тусламж цаг гаруй болж байж ирлээ гэхэд хэл нэвтрэхгүй байх жишээтэй. Мөн Өрнө дахинд хижээл насны хүмүүсийн дунд чихрийн шижин өргөн тархсан байдаг гэдгийг ч мэддэггүй.
Энэ мэт олон шалтгааны улмаас их тохь тух, халамж, үйлчилгээ шаарддаг хамгийн баян барууны жуулчид Монголыг зорих гэж яардаггүй. Үр дүнд нь Өрнөдөөс ирж байгаа жуулчдын дийлэнхийг залуучууд болсон. Хуруу хумсаа хугалан байж жил тойрон тав арван доллар цуглуулсан оюутан залуугийн хувьд гудамжинд соёлтой 00 байна уу, эрүүл мэндийн салбар нь сайн уу, эсвэл англи хэлний мэдлэгийн түвшин тухайн улсын хувьд ямар байгаа нь огт хамаагүй. Тэд хурц содон мэдрэмж авахын төлөө, цусан дахь адреналины хэмжээг нэмэгдүүлэх гэж явж байгаа тул энэ бүхэн байхгүй байх тусам сайхан содон.
Гэтэл аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийн судалгааг харвал дэлхийн хамгийн үрэлгэн жуулчид нь орос, хятадууд байдаг. Тэд социалист нийгмийнхээ онцлогоос болоод дийлэнхдээ элдэв тохь тухгүй байхад тодорхой хэмжээгээр дассан, хэрэгтэй гэж үзвэл улсынхаа нэрийг хамгаална гээд ухаан санаанд багтамгүй их мөнгийг агшин зуур үрж чаддаг, хамгийн өгөөмөр жуулчид. Эрдоганы “ачаар” Турк Оросын жуулчдад хаалттай орон болж хувирахад хамгийн их хохирсон салбар аялал жуулчлал. Украйн, Германы жуулчид Оросын жуулчдыг тоог нөхнө гэж эрх баригчид мэдэгдэж байсан нь олонтаа.
Гэвч бодит байдал дээр энэ салбарт ажилладаг туркуудын яриагаар украйнчууд дэндүү цөөн бас үрэлгэн биш, германчууд маш нарийн тооцоотой тул төсвөөсөө ганц зоос ч илүү үрдэггүй. Харин орос жуулчин, тэр тусам халамцуу орос жуулчин гэдэг таван герман, гурван украйнтай тэнцдэг гэнэ. Үрж байгаа мөнгөөрөө тэр шүү дээ. Төрөлхийн өгөөмөр зантайн дээр харамч, хорголоо тоолсон гэж хэлүүлэхийг том гутамшиг гэж үздэг тул ийм байхаас өөр аргагүй. Гэтэл манайд Оросын жуулчдыг татах талаар ямар арга хэмжээ авч байгаа юм бэ? Бүгд л нэг их мундаг англиар харааж, йэс, ноү гэхээс цаашгүй. Орос жуулчдын сонирхол, авахыг хүсдэг эд зүйл, бэлэг дурсгал, идэх дуртай хоол, харах дуртай байгаль гэх мэтийг судалсан нэг ч судалгаа байхгүй. Бүгд л Оросыг даваад Өрнөд Европ руу, цаашлаад далай алгасаад Америк, Канад руу хараад байдаг. Бодит байдалдаа илүү нийцсэн бодлого баримтлавал яадаг юм бол?
Шинэ цагийн хятад жуулчид мөн л ялгаагүй. Европ, Америкаар аялж буй шинэ цагийн хятад жуулчид буюу Хятадын дундад давхаргын төлөөлөгчид улс орноо ядуу байхаа больсон, худалдан авч чаддаг хүмүүс гэдгийг харуулахыг маш ихээр хүсдэг гэдгийг судалгаанууд харуулаад байдаг. Тэд жинхэнэ ориг юм болгоны мөрөөсөл болсон хүмүүс. Нутгаар нь дүүрэн дуураймал зүйл хангалттай их байгаа тул аргагүй биз. Монголд ирж байгаа хятад жуулчдын дунд сонирхол энэ тэрийг нь судалсан жуулчны байгууллага хэд байна вэ?
Энэ мэтээр өөрсдөө боломжгүй байж ихийг саналгүй, бодит байдалдаа нийцүүлэн хамгийн үрэлгэн бөгөөд өгөөмөр жуулчдаа татах талаар илүү анхаарвал яасан юм бэ?

0 Сэтгэгдэл