Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төв цэнгэлдэх наадамд бэлэн эсэхийг өнөөдөр шалгаж хүлээн авна


Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралдаж  баяр наадмын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа эсэх талаар  салбар хорооны дарга нарын мэдээллийг сонсчээ.  Энэ жилийн наадмаар барилдах 1024 бөхийг  энэ сарын 8-10-ны хооронд бүртгэхээр болсон байна. Мөн энэ жилийн наадмаар  1000 гаруй сур харваач, 80 багийн 800 гаруй шагайн харваач цэц мэргэнээ сорихоор болжээ.

Зургаан насны болон эрлийз морьдын уралдаан ч болох юм. Хуралдааны үеэр салбар хороодын дарга нар төлөвлөсөн ажлаа сайтар нягталж,  наадмын арга хэмжээ болох байр талбайн тохижилтын ажлыг чанартай хийж дуусгахыг үүрэг болгоод  өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн байр, морь барианы газартай танилцаж, хүлээж авна гэж Монгол Улсын Шадар сайд, тус хорооны дарга Ц.Оюунбаатар хэлэв.

Түүнчлэн хурдан морины уралдааны цагийн хуваарь, уралдааны зайг тогтоон, хөтөлбөрийг уяач, наадамчдад танилцуулах, уралдааны цагийн хуваарийг баримтлах, унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч, гуталтай уралдуулна гэдгийг одооноос сайн сурталчилж, ийм хамгаалалтгүй тохиолдолд уралдуулахгүй байх нь зүйтэй гэж тэрээр нэмж хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан