Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгос цэргийн онц байдал зарлав БЗД: Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд сурагчдын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа Баянзүрх дүүргийн хороодын ӨЭМТ-ийн дарга нарыг хүлээн авч уулзлаа МИК 2024 оны “Онцлох ТоС байгууллага”-аар шалгарлаа “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нийслэлийн Засаг даргын Тамгын газар нэгдлээ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо Х.Нямбаатар: “Тавантолгой түлш” ХХК-ийн менежментийг нийслэл хариуцна Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна “Монголын хөрөнгийн бирж” ХК Далианы Коммодити биржтэй хамтран ажиллахаар боллоо
Хуванцар савтай шар айраг элэгний хорт хавдар үүсгэдэг

-ОХУ хуванцар савтай шар айраг үйлдвэрлэх, борлуулахыг хориглох нь-

Б.БАДРАЛ

Ийм мэдээг Оросын сайтууд тарааж байна. Тиймээс хуванцар савтай шар айргийг үйлдвэрлэх, борлуулахыг хориглох гэж байгаа юм байна. ОХУ-д үйлдвэрлэгдсэн шар айраг ихээр зарагддаг манайх шиг улсын хувьд энэ бол тун ч таагүй мэдээ гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.

Хэдэн арван мянган ширхэг хуванцар савтай пиво борлох боломжийг хаана гэдэг ямар ч үйлдвэрлэгчийн хувьд таагүй мэдээ. Гэхдээ бизнесээ бодохоос өмнө хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг анхаарвал алс хэтдээ бизнест нь ч хамаагүй ашигтай гэдэг нь эргэлзээгүй. Хуванцар савтай пиво уугаад, ууснаас болоод маанийн зургаан үсэгтэй хөшөө үйлдвэрлэгчдийг баяжуулаад байвал пиво үйлдвэрлэгчид, импортлогчдын барааг авдаг хүний тоо өдөр өдрөөр, цаг цагаар л багасна. Хөшөө бэлдэгчдийн бизнес чухал байж болох ч тэдний халаасыг яагаад зузаатгаад байна вэ гэдэг хавьгүй чухал асуудал гэвэл үгүй гэх хүн гарахгүй. Манай хойд хөрш тун саяхнаас л энэ талаар анхаарч эхэлсэн байна. Сайндаа ч биш Өрнөдийн зүгээс авсан эдийн засгийн хориг арга хэмжээний хариуд оросууд тэр зүгээс хүнсний бүтээгдэхүүн экспортлон оруулж ирэхийг хориглосонтой холбоотой гэж болохоор. Орост Европын холбооноос хүнсний бүтээгдэхүүн им­порт­лон оруулж ирэхийг хориглосны дараагаар хойд хөршийн эдийн засагт асар том хоосон зай бий болсон. Түүнийг дүүргэхээр өөрийн, өрөөлийн олон компани толгой өөд татах завгүй ажиллах болсон. Бараг л хэн дуртай нь юу дуртайгаа үйлдвэрлээд тэр асар том хоосон зайг дүүргэ гэсэн зарчим ажилласан. Гэтэл хэн дуртай нь юу дуртайгаа юугаар ч хамаагүй нэрээд хаа дуртай газраа үйлдвэрлээд, хаа хамаагүй зараад эхлэхээр хэрэглэж байгаа иргэдийн эрүүл мэндтэй холбоотой маш олон ноцтой асуудал үүсдэг нь төд удалгүй тодорхой болсон. Ийм ч болохоор ОХУ нь хуванцар савтай шар айргийн үйлдвэрлэлийг хориглохоор хатуу шийджээ.

Юун түрүүнд иргэдийн эрүүл мэнд шүү дээ. Хуванцар савтай шар айргийг хориглох хоёр ноцтой шалтгаан байна. Нэгийг нь нийгмийн, нөгөөхийг нь эрүүл мэндийнх гэж болох юм.

Хүүхэд залуусын дундах шар айрагны донтолт

Шар айрагны донтолт тун ноцтой асуудал гэдгийг хөлбөмбөгийн Дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээнүүд тод харуулаад байна. Иймэрхүү том тэмцээний үеэр водка, виски гэх мэт хатуулаг өндөртэй согтууруулах ундааны хэрэглээг хатуу хянаж эхэлдэг. Гэтэл хатуулаг багатай согтууруулах ундааны төрөлд багтах шар айраг ууж согтсон залуус зодоон нүдээн хийж дэлхийн хэмжээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын №1 баатар болсон. Согтуу хүнд баар сав үйлчлэхгүй, гадаа суугаад уухад олон удаа дэлгүүр гүйх зардал ихтэй тусах тул залуус, 18 нас хүрээгүй хүүхдүүд мөнгөө нийлүүлж байгаад хямд үнэтэй, их хэмжээгээр савлагдсан гэдэг давуу талтай хуванцар савтай шар айргийг олноор нь авдаг. 10 ширхэг шилэн лонхтой шар айраг авах уу эсвэл хавьгүй хямд үнээр яг адилхан эзэлхүүнтэй хоёрхон ширхэг хуванцар савтайг авах уу? Худалдан авагч юуны өмнө хямд үнэ, тээвэрлэхэд хялбар байдал гээч хоёр зүйлийг голлодог болохоор хуванцар савтайг сонгохоос ч өөр аргагүй биз. Тэр тусам өөрсдөө ажилгүй, эцэг эхээс хараат байдаг хүүхэд залуус баар, зоогийн газар орж шар айраг уух нь ховор. Хамгийн хямд шар айраг авч орц, цэцэрлэгт хүрээлэн, эзэнгүй газар ууцгаадаг. Уух соёл багатай тул хэмжээгээ тохируулж сураагүй хүүхдүүд аль болох ихийг авах гэх нь мэдээж. Дээр нь олны анхаарал татахгүй байх гэсэн асуудал бас гарч ирнэ. Эдгээр шалгуурыг хуванцар саванд олон литрээр савласан шар айраг хангадаг.  Шалгуур хангах нэг өөр, хүүхэд залуусын дунд шар айрагны архидалт газар авах бүр өөр. Иймд ууж идэх талаар алдартай оросууд хүртэл санаа зовж, арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд орно гэдгийг нэгийг хэлж байна. Шар айраг хатуулгаар харьцангуй бага тул хүүхэд, залууст уухад цочирддоггүй, улмаар дасал болж, лавшран донтоход хамгийн хялбар байдаг ундаа гэдгийг ОХУ-д хүүхэд, залуусын дунд явагдсан олон тооны судалгаа нотолсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Архины хэрэглээг багасгах гээд шар айрагны хэрэглээг түлхүү болготол хүүхдүүдийн дунд шар айргийн архидалт нэртэй маш таагүй үзэгдэл үүссэн гэж болно. Иймдээ ч сүүлийн үед хатуулаггүй буюу спиртгүй шар айраг түлхүү сурталчлах болсон байх.

Хорт хавдар

Оросын шар айраг үйлдвэрлэгчид полиэтилен­терефталат буюу ПЭТ гэсэн бодисоор хийгдсэн саванд шар айргаа савладаг. Хуванцар савны найрлагад ордог бодис нь шар айрганд агуулагддаг этилийн спирттэй урвалд орсноор дибутилфталат нэртэй хор үүсгэдэг гэдэг нь хамгийн ноцтой гэж болно. Дибутилфталат нь элгэнд тун хортой үйлчилгээ үзүүлснээр хорт бодисын гаралтай элэгний үрэвсэл үүсгэх, дархлалын системийг гэмтээх гэх мэт маш сөрөг нөлөөтэй  байдаг юм байна. Элэгний үрэвслийг манайхан шар өвчин гэдгээр сайн мэднэ. Шарлаад, дээр нь дархлал буурах нь элэгний хатуурал буюу цирроз үүсч, яваандаа элэгний хорт хавдар үүсэх гол нөхцөл болдог аж. Шар айрагны хатуулаг өндөр, өөрөөр хэлбэл агуулагдаж буй этилийн спиртийн хэмжээ их байх тусам энэ хорын хэмжээ өндөр. Шар айрагны хатуулаг гэдгийг тухайн ундаанд агуулагдах этилийн спиртээр буюу манайхны ярьж сурсанчлан градусаар тогтооно.

Хортой савыг ашиглах шалтгаан

Эрүүл мэндтэй холбоотой ийм ноцтой асуудал байтал яагаад үйлдвэрлэгчид ашиглаад байдаг юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Хариулт нь тун энгийн мөнгө. Шар айргийг олон литрээр нь юүлдэг савыг полиэтилентерефталат буюу товчлон ПЭТ гэж нэрлэдэг тухай дээр дурдсан. ПЭТ нь шилэн сав, хөнгөн цагааны хажууд эдийн засгийн асар олон давуу талтай. Тухайлбал:
• Хуванцар сав нь шилэн сав ба хөнгөн цагаан савны хажууд хамаагүй бат бөх.
• Дээр нь  зүйрлэх аргагүй хямд.
• Дараа нь савыг хар эсвэл ногоон, эсвэл бүр ягаан гээд дурын өнгөтэйгээр үйлдвэрлэж болно.
• Ямар ч хэлбэр дүрстэйгээр хийж болно.
• Шилэн лонх 350 грамм байдаг бол ПЭТ лонх ердөө 28 грамм. Шилтэй 0,5 мл-ээр савласан 10 лонх шар айраг гэхэд л багаар бодож үндсэн ундаа 5 кг дээр, 3.5 кг лонхны жин орж ирнэ. Гэтэл 28 грамм жинтэй хуванцар лонхыг бараг жингүй, зөвхөн шар айрагны хүндийг тооцоод тээвэрлэж болно. Тийм ч болохоор шар айраг импортолж байгаа хүмүүст чухал байхаас ч өөр аргагүй.

Гэхдээ ПЭТ сав хэрэглэгчийн эрүүл мэндэд хортойгоос гадна үйлдвэрлэгч, импортлогчдын ашгийг бууруулах хэд хэдэн сул талтай юм байна. Тухайлбал, шил, хөнгөн цагаан нь гадагш ба дотогш юу ч нэвтрүүлдэггүй давуу талтай ч үнэтэй. Харин ПЭТ сав хямд атлаа гаднаас хэт ягаан туяа ба хүчил төрөгчийг нэвтрүүлж, дотроосоо нүүрс хүчлийн хийг гадагш алдаж байдаг тул шар айрагны чанар, хадгалах хугацааг ихээхэн багасгадаг. Харахад л гоожиж харагддаггүй юм хаагуураа хүчилтөрөгч, нүүрстөрөгч алдаад байдаг юм бол? гэж бодож болох. Хүчилтөрөгч ба нүүрсхүчлийн хийн молекулын хэмжээ нь хавьгүй бага байдаг тул ПЭТ буюу полиэтилентерефталатын өндөр молекулт бүтцийн зайгаар харьцангуй чөлөөтэй нэвтрэх боломжтой байдаг гэдгийг химич, физикч, хүнсний технологичид гээд олон төрлийн судлаачид шинжлэх ухааны үндэстэйгээр нотолсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Иймд ПЭТ саван дахь шар айрагны хадгалах хугацаа хязгаарлагдмал гэсэн үг. Үйлдвэрлэгчид энэ асуудлыг шийдэхийн тулд хоёр, гурван давхаргатай хийх, хүчилтөрөгч ба нүүрсхүчлийн хий нэвтрүүлдэггүй нейлон давхарга оруулах гэх мэтээр олон арга хэрэглэдэг аж.

Гэхдээ энэ бүхнийг хэрэглэгч та бидний эрүүл мэндийн төлөө бус харин шар айрагны хадгалах хугацаа, үнийг хямдруулах замаар борлуулалтыг өсгөх гэсэн ганц л зорилготойгоор хийж байгаа гэдгийг мартаж болохгүй. ПЭТ савнаас олон зүйлээр давуутай полиэтиленнафталат буюу ПЭН нэртэй хуванцрыг сүүлийн үед ашиглах болсон. Гэхдээ шалтгаан нь ПЭТ-тэй яг адил гэж болно. ПЭН нь харьцангуй илүү үнэтэй ч 40 хүртэл удаа дахин ашиглах боломжтой, хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий нэвтрүүлдэггүй гэсэн давуу талтай. Хортой байдлын талаар уншигч та өөрөө гадарласан байх.
 
Өрнөдөд

Технологийн түвшинээр дэлхийд тэргүүлж байгаа өрнө дахинд хуванцар саванд хийсэн шар айрагны хорын талаар мэддэг болоод удаж байгаа. Тиймдээ ч Германд гэхэд нийт шар айрагны ердөө 4 хувийн хуванцар саванд хийдэг. Шар айрагны эх орон гэгддэг Герман нь өөрийн үндэсний ундаагаа яавал эрүүл, хоргүй байлгах талаар мэдэхийн дээдээр мэдэж байгаа гэдэгтэй маргах хүн гарахгүй л байх. Цаашилбал, Их Британийн нийт пивоны 0,1 хувь, Италийн 0,008 хувь, Бельгийн пивоны 3 хувь нь л хуванцар саванд савлагдан худалдаанд гардаг. Энэ тоо нэгийг сануулаад байна гэвэл та маргахгүй л байх.

Орост

Гэтэл Орост нийт шар айрагны 60 хувийг нь хуванцар саванд савладаг байсан байж. Энэ байдлыг Оросын төрийн Дум эрс өөрчлөх хууль тогтоомжийг батлаад эхэлсэн. Шинээр батлагдах хуулиар 2016 оноос 2 литрээс илүү хэмжээтэй савласан шар айргийг худалдахыг хориглох бодлого баримталж эхэлсэн. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд 1,5 литрээс их хэмжээгээр савлагдсан хуванцар савтай шар айргийг худалдаанд гаргахыг бүрэн хориглоно. Дараа жилээс нь 0,5 литрээс илүү хэмжээтэй савлагдсан бүх төрлийн шар айраг, шар айрагны төрлийн ундааг борлуулахыг хориглоно.

Монголд

Монголд ямар байдгийг мэдэхгүй юм. Сонгууль гээд бүгд завгүй, завтай байсан ч элдэв төрлийн  мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгааг ойлгож байна. Таагүй мэдээгээр далимдуулаад хар пи-ар хийгээд эхэлнэ гэж болгоомжлох нь зүйн хэрэг. Цаг зав нь гарахаар манайх тийм бодисоор, тийм хуванцраар сав хийдэг, тэр нь тийм нөлөөтэй гээд албан ёсоор тайлбар хийх байх гэж найдаж байна.
Тэр болтол бид наад зах нь Оросоос оруулж ирж байгаа хуванцар савтай шар айргийг уухын өмнө нэлээд сайн бодоход илүүдэхгүй  байх. ПЭТ саванд савлагдсан шар айрагны  хадгалах хугацаа нь хязгаарлагдмал байхаас өөр аргагүй тухай дээр дурдсан. Иймд өөрсдөө ядаж л дампуурахгүйн тулд богино хугацаанд зарж борлуулах гэсэн амаргүй асуудал Оросын үйлдвэрүүдийн өмнө тулгарах нь гарцаагүй. Оросууд өөрсдөө хуулиараа хориглоод ирэхээр нутагтаа зарж борлуулах боломжгүй болсон олон мянган ширхэг хуванцар савтай шар айраг Монголоос эхлээд хөрш зэргэлдээ бусад улсыг зорихоос өөр аргагагүй.
Амралт, наадмын үе эхлэхээр шар айрагны борлуулалт овоож оцойдог жамтай тул энэ тухайд ялангуяа сайтар бодож үзэх ёстой гэж бодож байна.

Итгэхгүй байгаа хүмүүс http://government.ru/activities/23111/ хаягаар ороод үзээрэй.

0 Сэтгэгдэл
БИД ТИЙМ БАЯРХУУ ГЭХ ЮМ УУ. ХЭНЭГГҮЙ Ч ЮМ УУ. ..ЕРӨӨСӨӨ МААНАГ БОЛЧИХСОН ЭСВЭЛ БОЛГОЧИХСОН ЮМ УУ БҮҮ МЭД...ҮР ХОЙЧДОО ЛАГ ГОЁ МАШИНААР ЭРХЛҮҮЛЭХ ТУХАЙ, БАЙР Л БАЙВАЛ ЭХНЭР НЬ ЖАРГАЛТАЙ МЭТЭЭР Л ОЙРХОН БОДДОГ БОЛЧИХСОН ЮМ ШИГ. ИЙМ ЮМЫГ ШУУД Л АЖИЛ БОЛГООД ДЭЭДСҮҮД НЬ ГҮЙЧИХЭЭЧ. МАН ХУРДАН ГАРЧИХААРАЙ ЯРЬШИГ ЗҮГЭЭР. ПИВО АРХИ УУХ ДУРТАЙ БАЙХ НЬ ДҮҮРСЭН ХЭРЭГ ЯДАЖ ХЭДЭН ЖИЛ ҮР ХҮҮХЭДДЭЭ ХАРАГДАХАА БОДОХ ЦАГ БОЛСОН...ЭРГЭН ТОЙРОНД ЗАЛУУЦУУЛ ИХ Л ЯВЖ БАЙНА АРХИНААС БОЛЖ...ЯВАХДАА ЯДАЖ САЙН ДУУРСАГДАХ НЭРТЭЙ ЯВЦГААЯ Л ДАА. УЧИРГҮЙ БАЙЛДААД Л СЭЛЭМ ЭРГҮҮЛЖ БААТАР БОЛЖ ЧАДАХГҮЙГЭЭС ХОЙШ.
МУУ ШҮҮ
Хөдөө айлд ороход дандаа хуванцар шанагатай байдаг. Тэр бүрд би хэлдэг ч дахиад очиход хэвээрээл байх юм. Монголчуудын "ГАЙГҮЙ" хэмээх үг, сэтгэлгээ нэг л бишээ. Бас хар тугалга агуулсан чанар муу метал сав халбага сэрээ гэх мэт жинхэнэ эзэлсэн. Монголчууд минь ядаж үр хүүхдийгхээ эрүүл мэндийг бодмоор байна. Хятадыг харааж хэрэггүй, 1400000000 хүнтэй. Мэдлэггүй сэтгэлгүй ажилгүй хүмүүсийг өрөвдөх үзэл огт байхгүй. Түүнийг буруутгах аргагүй.
Маш Сайн хэрэгтэй мэдээлэл бна! Манай малчид ХУВАНЦАР ШАНАГААР сүүгээ самарсаар л... халсан хуванцраас меломин аас эхлэн элдэв органик бус нэгдэл эс эдийн түвшинд хүүхдүүдийн (бид бол дүүрсэн..) маань гүнд нэвтэрсээр л!!
Наамдын амралтаа Байгалт нуурийн эрэг дээр амарч Итгэлт хамбад мөргөн ажил үйлс, эрүүл мэндээ даатган Улаан Үд хотоор зугаалж шоппинг хийж өнгөрүүлмээр байвал 4 едер 4 шенийн аялалд урьж байна. Азийн аялал tour agency Утас: 9917-3707, 9314-8000 (нийт зардал-275.000)
ОХУ-РУУ ЯВХАД АВДАГ ЦЭНХЭР БИЧГИЙГ Г.БАТХҮҮ ГЭЖ ЛУЙВАРЧИНГЫН МАТНХ БУЮУ NARTAM ГЭЖ ТББ-ААС САЛГАЖ АВЧ ЗТЯ, АТҮТ ТӨР ЗАСАГ ӨӨРСНӨӨ ОЛГОДОГ БОЛМООР БАЙНА. ТУС ТББ-ЫН ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ УИХ-ЫН ГИШҮҮН, УРАН НУГАРААЧ ИЛБЭЧИН САНСРЫН НИСГЭГЧ БОЛОХООС Ч ХЭЦҮҮ ӨНДӨР ШАЛГУУР ЗААЖ NARTAM-ЫН ХҮҮХНҮҮДИЙН ИНЭЭД НЬ ХҮРЭЭД ДАЛДУУР ДАМЛАЖ ШАГЛААД СУУЦГААЖ БАЙНА. Г.БАТХҮҮ ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ, БАТГАНА ЯВСАН ГАЗАР ӨТТЭЙ.
МУУ ШҮҮ
Үүнийг бичигч та энэ өгүүллийг удаа дараа томохн сайтуудад мөн хэвлэл мэдээлэлээр олон түмэнд сайн танилцуулах хэрэгтэй манайхан ер нь мэдэхгүй байгаа шүү
МСS-ийн оруулж ирдэг пиво байшд
Хуванцар савтай шар айраг гэлгүй бас ундаанууд их муу шүү.
Гарчиг нь зөв, агуулга нь туйлширсан байна. Дотоодын үйлдвэрүүд бүгдээрээ л хуванцар савлагаатай "үнээ" ч билүү нэр хочтой болчихсон байгаа ш дээ.
Баярлалаа.хэрэгтэй мэдээлэл байна
Хамгийн их уншсан