Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Б.Түвшинтөгс: Санал авах өдөр зах, худалдааны том төвүүд ажиллахгүй
УИХ-ын болон Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль 2016 оны 6 дугаар сарын 29-нд болно. Сонгуулийн санал авах өдөр архи,согтууруулах ундаа худалдахгүй, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ. Тус захирамжийн талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлmсийн дарга Б. Түвшинтөгсөөс тодрууллаа.
-Зургаадугаар сарын 29 буюу сонгуулийн санал авах өдөр нийслэлд ямар зохицуулалт хийж байгаа вэ?
-Нийслэлийн Засаг дарга 2016 оны зургадугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын сонгуулийн тухайхуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай А/499 дугаартай захирамж гаргалаа. Тус захирамжид зааснаар,сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 06 дугаарсарын 29-ний өдөр олон нийтийг хамарсан ямар нэг арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байгаа юм. Тиймээс энэ өдөр зохион байгуулах ямар ч арга хэмжээнд холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл олгохгүй. Мөн олныг хамарсан соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй.
-Зах, худалдааны төвүүдийг амраах уу?
-Иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор зургадугаар сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан. Энэ өдөр онцгой шаардлагаар ажиллах байгууллагууд ажилтнуудаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүдийн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 06 дугаар сарын 29-ний өдөр рүү шилжүүлж байгаа. Түүнчлэн өмнөх сонгуулиудын жишгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Үүнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт тавьж ажиллана.
-Сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл боломжийг нийслэлээс хэрхэн хангах вэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар санал авах байрны телефон утас, цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хангах үүргийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК, Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит компанийн удирдлагуудад өгсөн. Мөн хотын нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Тээврийн газарт үүрэг болгосон.

0 Сэтгэгдэл