Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Ханбаатарт 9 жил чанга дэглэмд хорих ял оноов

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарын хэргийг шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс түүнд сумын албан хаагч,  ажилтан бүсгүйгээ зодож  танхайран, ёс бусаар хүчирхийлсэн гэх хэрэгт нь 9 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх шийтгэл оноов.

Б.Ханбаатарын үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.8, 96.2.9, 125 дугаар зүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан