Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Хамгийн муу аавуудтай улсыг нэрлэжээ

Их Британийн Эцгүүдийн нийгэмлэг хөгжингүй 15 орны аавуудын гэрийн ажилд ямар байгаа, гэр цэвэрлэх, хүүхэд харах, хоол бэлтгэх зэрэгтээ ямар байгааг судалж үзээд хамгийн муу аавууд Британид байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Судалгааны тайланд британи аавууд цаг тутамд ердөө 24 минутыг л хүүхэдтэйгээ, ээжтэй нь хамт өнгөрүүлдэг гэсэн бол хамгийн сайн аавтай португалид эцгүүд нэг цагийн 39 минутыг хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлдэг гэсэн дүн гарчээ. Швед, Франц, Итали, Шинэ Зеланд улсуудын аавууд ч гэр бүлтэйгээ хамт олон цагийг өнгөрүүлдэг хэмээн сайнаар тэмдэглэгдсэн байна.
Эрдэмтэд бас эрчүүдийг гэрийн ажилд хэр оролцдог, эхнэртээ хэр тусалдгийг тооцоолоход тэд 34 минутыг л эхнэртээ тусалж хоол хүнс цуглуулах, бэлтгэхэд зориулдаг гэсэн тооцоо гарсан байна. Энэ төрөлд түрүүлсэн даничууд цаг тутмын 44 минутыг эхнэртээ туслахад зориулдаг гэжээ.
Британичууд эрэгтэй эмэгтэйчүүдийн орлогоор ч бас л сүүлийн байр эзэлсэн гэнэ. Тэдний цалин, орлогын зөрүү 17,4 хувь байсан бол эхний байранд орсон Шинэ Зеландад энэ зөрүү ердөө 5,6 хувь байсан гэнэ.

0 Сэтгэгдэл