Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Ажилгүйчүүдийн дийлэнх нь 15-35 насны залуучууд

Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын энэ оны эхний таван сарын мэдээллийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргажээ. Ажлын байр нэмэгдэж, ажилгүй иргэдийн тоо багасан тусам гэмт хэрэг буурдгийг энэ удаагийн статистик мэдээнээс харж болох юм. Өөрөөр хэлбэл дүүргийн хөдөлмөрийн албанд ажил идэвхтэй хайж бүртгүүлсэн болон ажилд зуучлуулж орсон хүмүүсийн тоо өнгөрсөн таван сарын хугацаанд бага зэрэг өсчээ. Үүнийгээ дагаад гэмт хэргийн тоо ч өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлт гарсныг статистикийн төв газраас мэдээллээ.
2016 оны эхний таван сарын байдлаар 12 мянга 481 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ бол өмнөх оны мөн үеэс 249 хэрэг буюу 2.0 хувиар буурсан үзүүлэлт.
Гэмт хэргийн гаралтын хувьд аж ахуйн нэгжийн эсрэг 275-аар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 190-ээр, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт 65-аар буурсан.
Гэмт хэргийн улмаас 4 мянга 646 хүн гэмтэж, 356 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүн 68 буюу 1.4 хувь, нас барсан хүн 71 буюу 16.6 хувиар буурсан байна. Гэмт хэргийн тоо хэдий цөөн ч яах аргагүй буурч.
Энэ бууралттай зэрэгцээд ажилгүй 50,7 мянган иргэн хөдөлмөр эрхлэлтийн албадуудад шинээр бүртгүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4,6 мянгаар их буюу 9,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Мөн эдгээр албадын тусламжтайгаар ажилд зуучлагдан орсон иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 42,3 хувиар буюу 2,7 мянган хүнээр өсч 9 мянга 199 болсон гэдгийг Улсын бүртгэл статистикийн ерөнхий газраас гаргасан судалгаа харуулж байна.
Гэхдээ л статистик мэдээнээс үзвэл гэмт хэрэг ба ажилгүйдэл, ажил идэвхтэй эрэлхийлэхтэй холбоотой таагүй холбоос бүрэн арилах болоогүй байгааг харуулсаар.
Тухайлбал, 2016 оны I улирлын дүнгээр улсын хэмжээнд 143,5 мянган хүн ажилгүй байсан гэж гарсан. Тэгэхээр 90 мянга гаруй иргэн бүртгэлгүй байна гэсэн үг. Энэ 90 мянгын дотор энэ оны эхний таван сарын байдлаар ажил идэвхтэй хайхгүй байна гэсэн шалтгаанаар хөдөлмөр эрхлэлтийн албаны бүртгэлээс хасагдсан 40 мянган иргэн ч багтаж байгаа биз. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн дотор 59 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Дээр нь бүртгэлтэй ажилгүйчүүдийн 49 хувь нь бүрэн дунд боловсролтой, энгийн үгээр бол 10 төгсөөд ямар нэг шалтгааны улмаас мэргэжил, боловсрол эзэмшиж чадаагүй хүмүүс эзэлж байна. Нэг ёсондоо ажилгүйчүүдийн дийлэнх нь арван жилийн боловсролтой залуучууд байна. Үүн дээр хөдөлмөр эрхлэлтийн албадад бүртгэлгүй залуусын тоог нэмэхээр бүр ч их тоо гарах байх. Тиймээс ядаж л эдгээр залуусын дунд тусгай мэргэжил олгох, сургалт явуулахад онцгой анхаарах шаардлагатай нь харагдаж байна.
Статистик судалгаанаас нүдэнд тусч байгаа өөр нэг таагүй мэдээлэл нь 2016 оны эхний 5 таван сарын байдлаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 5,6 хувь буюу 4,9 тэрбум төгрөгөөр өсч 91,4 тэрбумд хүрсэн. Нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1,2 хувиар буурч 14,9 тэрбум төгрөг хүрсэн. Энэ бол нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 2015 оны мөн үеийнхээс 177,9 сая төгрөгөөр буурсан үзүүлэлт болж байгаа юм.

0 Сэтгэгдэл