Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Цэцэрлэгийн хүртээмж эрчимтэй эрс сайжирч байна...

Жил бүрийн намар хаа сайгүй хүүхдийн цэцэрлэгийн асуудал хөндөгддөг. Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас тэр. Энэ байдлыг үгүй хийхээр олон арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж, төсвөөс 10,8 тэрбум төгрөг энэ үйлчилгээг хэрэгжүүлэхэд зарцуулсан. Мөн концессоор сургууль, цэцэрлэгийн барилгуудыг барихаар болсон. Нийслэлийн хэмжээнд Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд сургууль цэцэрлэгийн цогцолборуудыг барихаар төлөвлөсөн зэргээр олон талтай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн билээ. Өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд нийслэлд төрийн өмчийн 233, хувийн 399 цэцэрлэгт 91687 хүүхэд элссэн тоо гарсан ч сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны хүүхдийн тоо 116570 байсан. Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 78.6 нь л цэцэрлэгт хамрагдсан гэсэн үг. Тиймээс сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй нөхцөл байдал тулгараад байгаа юм.
Өнгөрсөн онд 16 сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оруулахаар төлөвлөөд байсан ч эдийн засгийн асуудлаас үүдэн энэ ажил удааширсан ч эхнээсээ ашиглалтад орж байна. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Монел баруун Алтан-Өлгийд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон бусад холбогдох албаны хүмүүс, иргэд оролцов. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Нийслэлийн ИТХ-аас 2013 онд боловсролын байгуулагын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 83 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар тогтоосон. Үүнээс эхний ээлжинд 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг сургууль, цэцэрлэггүй байгаа хороодод барьж байна. Монел Алтан-Өлгий орчимд үүнтэй нийлээд хоёр цогцолбор ашиглалтад орж байгаа бөгөөд энд суралцах хүүхдүүдийнхээ тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор эргэн тойрныг тохижуулж, замыг засварлаж байгаа юм” гэв.
Нийслэлийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бага сургуулийн хүүхдүүдийг гэрийнх нь ойролцоо сургуульд хамран сургах, цэцэрлэгийн хүүхдүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг эрчимтэй барьж эхэлсэн. Баянзүрх дүүрэгт сүүлийн гурван жилд гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж байгаа бөгөөд үүний нэг нь Монел баруун Алтан-Өлгийн 137 дугаар бага сургууль, 212 дугаар цэцэрлэг юм. Бага сургууль нь 180, цэцэрлэг нь 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Мөн стандартын спорт, урлаг заал, цайны газар гэхчилэн гадна, дотно тохижилтыг бүрэн шийджээ. Албан ёсоор наймдугаар сарын 20-нд бүртгэлээ эхлүүлж, есдүгээр сарын 01-нээс хүүхдүүдээ хүлээн авах юм.
Тус сургууль цэцэрлэгт хамран сургах тойргоороо Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 4,5 дугаар хэсгийн 13-20 дугаар гудамж, Баруун Алтан-Өлгийн 1-4 дүгээр хэсгийн 21-37 дугаар гудамж, Бунхан 1-4 дүгээр гудамж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 11-13 дугаар хэсгийн 32-53 дугаар гудамжны хүүхдүүд хамрагдах боломжтой болж байна.
№ Дүүрэг Хороо Хүчин чадал Цэцэрлэгийн дугаар, нэр
1 Баянзүрх 19-р хороо 120 орны тоо 210 дугаар цэцэрлэг
2 23-р хороо 120 орны тоо 211 дүгээр цэцэрлэг
3 27-р хороо 120 орны тоо 212 дугаар цэцэрлэг
4 22-р хороо 120 орны тоо 213 дугаар цэцэрлэг
5 Баянгол 7-р хороо 120 орны тоо 96 дугаар цэцэрлэгийн 2 дугаар байр
6 Сонгинохайрхан
25-р хороо 120 орны тоо 170 дугаар цэцэрлэгийн 2 дугаар байр
7 11-р хороо 120 орны тоо 214 дүгээр цэцэрлэг
8 24-р хороо 120 орны тоо 215 дугаар цэцэрлэг
9 Сүхбаатар
11-р хороо 120 орны тоо 216 дугаар цэцэрлэг
10 18-р хороо 100 орны тоо 217 дугаар цэцэрлэг
11 Хан-Уул
15-р хороо 120 орны тоо 218 дугаар цэцэрлэг
12 14-р хороо 120 орны тоо 165 дугаар цэцэрлэгийн 2 дугаар байр
13 10-р хороо 120 орны тоо 219 дугаар цэцэрлэг
14 Чингэлтэй
12-р хороо 120 орны тоо 220 дугаар цэцэрлэг
15 16-р хороо 120 орны тоо 221 дугаар цэцэрлэг
16 17-р хороо 120 орны тоо 222 дугаар цэцэрлэг
Нийслэлд хувийн өмчийн 36 цэцэрлэг байгуулагдан тусгай зөвшөөрлөө гарджээ. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөө гардсан цэцэрлэгүүдэд Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах, сургалтын орчны эрүүл, аюулгүй байдлыг хангаж, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахыг үүсгэн байгуулагчдад даалгасан байна. Шинээр байгуулагдсан цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо. Ингэснээр ирэх хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүд 100 хувь сургуулийн өмнөх боловсролд хамрагдана гэсэн тооцоо гараад байна.

137 дугаар бага сургууль, 212 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо

Энэ онд баригдаж, ашиглалтад орох бага сургууль цэцэрлэгийн цогцолборын жагсаалт
№ Дүүрэг Хороо Хүчин чадал Цэцэрлэгийн дугаар, нэр
1 Баянзүрх 19-р хороо 120 орны тоо 210 дугаар цэцэрлэг
2 23-р хороо 120 орны тоо 211 дүгээр цэцэрлэг
3 27-р хороо 120 орны тоо 212 дугаар цэцэрлэг
4 22-р хороо 120 орны тоо 213 дугаар цэцэрлэг
5 Баянгол 7-р хороо 120 орны тоо 96 дугаар цэцэрлэгийн 2 дугаар байр
6 Сонгинохайрхан
25-р хороо 120 орны тоо 170 дугаар цэцэрлэгийн 2 дугаар байр
7 11-р хороо 120 орны тоо 214 дүгээр цэцэрлэг
8 24-р хороо 120 орны тоо 215 дугаар цэцэрлэг
9 Сүхбаатар
11-р хороо 120 орны тоо 216 дугаар цэцэрлэг
10 18-р хороо 100 орны тоо 217 дугаар цэцэрлэг
11 Хан-Уул
15-р хороо 120 орны тоо 218 дугаар цэцэрлэг
12 14-р хороо 120 орны тоо 165 дугаар цэцэрлэгийн 2 дугаар байр
13 10-р хороо 120 орны тоо 219 дугаар цэцэрлэг
14 Чингэлтэй
12-р хороо 120 орны тоо 220 дугаар цэцэрлэг
15 16-р хороо 120 орны тоо 221 дугаар цэцэрлэг
16 17-р хороо 120 орны тоо 222 дугаар цэцэрлэг
Хувийн 36 цэцэрлэг байгуулагдаж тусгай зөвшөөрлөө авчээ

0 Сэтгэгдэл