Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Ахмадуудаа асрахад өнөө анхаарах нь ирээдүйн эрсдлээс сэргийлнэ
Өндөр настнуудад үзүүлж байгаа халамж нь тухайн улсын нийгмийн бодлого, иргэддээ тавих анхаарал ямар байгааг илтгэдэг хамгийн том үзүүлэлтийн нэг. Ахмадын халамжийн асуудал дэлхийн хэмжээнд нэн тэргүүнийх болж хувирч байна. Үүнийг нотолсон жишээ ч олон. Тухайлбал, Япон 127 сая гаруй хүн амтайгаас 25 хувь нь буюу 30 гаруй сая нь 65 ба түүнээс дээш насныхан байгаа бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэнэ гэдгийг судлаачид анхааруулсан. АНУ-д 65 ба түүнээс дээш насныхан хүн амын 10 хувийг эзэлж байгаа бөгөөд дунджаар өдөр бүр 4000 хүн 65 нас хүрч байна. ХБНГУ нь 2035 он гэхэд дэлхийн хамгийн “хөгшин” улс болж хувирна. БНХАУ ч ялгаагүй “нэг гэр бүл нэг хүүхэд” гэсэн зарчмыг хэт олон жил хатуу дагасны үр дүнд нийгэмд эзлэх ахмадуудын тоо нэмэгдэхтэй зэрэгцээд айлын ганц “эрхийн тэнэг” болсон үр нь эцэг, эхийгээ хөгшрөхөөр хүн гэж тоохоо болиод хаяж явах үзэгдэл цөөнгүй гарсан. Гэхдээ ахмадуудын тоо тухайн улсын эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлж эхлэх вэ гэдэгт хаа хаанаа анхаарч байгаа нь илт.

Ажлын чадвартай хүмүүсийн тоо буурч, ажил хийлгүй тэтгэвэрээр амьдардаг хүний тоо өсөөд ирэхээр эдийн засагт таагүй нөлөөлөх нь гарцаагүй тул ингэж судлах нь ч аргагүй биз. Гэхдээ нөгөө талаас залуучууд ба өндөр настнууд хоорондын харилцааны ёс суртахуун гэсэн асуудал гарч ирж байгаа. Ажил хийхгүй дэмий суугаад, улсын эдийн засагт дарамт учруулаад, бидний хийсэн ажлын хөлсийг хумслаад байна гээд ад үзэх үү? Эсвэл 90 гэх мэт тодорхой наснаас дээш насалсан хүмүүсийг эдийн засагт цаашид хэрэггүй гээд “цаазалдаг” хууль батлах дээрээ тулах уу? Гэтэл дэлхийн хэмжээнд нийгмийн халамж, боловрослын түвшин, анагаах ухааны асар хурдацтай хөгжил гэх мэт зүйлсийн нөлөөгөөр улс орны хүн амын дийлэнх олонхи нь амжилттайгаар 60 нас хүрнэ. 60 нас гэсэн тоо цаашид бүр ч нэмэгдэнэ. Ийм нөхцөлд өндөр настнуудыг залуудаа үзэн ядаад байсан хүн өөрөө нас дээр гарахаар ямар халамж, харилцаа хүлээж авах вэ гэх мэтчилэн ээдрээтэй асуудлууд олон тулгарна.
Монголыг залуучуудын улс гэдгийн хувьд энэ асуудлыг хурцаар тавих болоогүй гэж бодогдох ч НҮБ-ын гаргасан судалгаагаар 2025 он гэхэд Монголын хүн ам дахь 0-14 настай хүүхдийн эзлэх хувь 24,5 хувь байх бол 65 ба түүнээс дээш насныхны эзлэх хувь 6 болно гэж тандалт явуулсан нь үүнтэй зохицож байгаа мэт. Гэтэл эзлэх хувийг бус харин бодит тоог аваад үзэхээр сүүлийн 20 гаруй жилийн дотор манай улсын 60 түүнээс дээш настнуудын тоо 25 хувиар, 65 ба түүнээс дээш настнуудын тоо 30,5 хувиар өсчээ. Дээр нь одоогийн залуучууд гол төлөв хоёроос илүүгүй хүүхэдтэй байхыг эрхэмлэх болсон.
Тэгэхээр 20 жилийн дараа гэхэд 60 ба түүнээс дээш настнуудын хүнд амд эзлэх хувь ба бодит тоо одоо байгаагаас өсөөд ирнэ. Асарч халамжлах хүнгүй ахмадуудын тоо ч нэмэгдэнэ. Тэр цагт л өмнөх 20 гаруй жилийн турш ахмад настнуудын халамж, хөгжлийн талаар ямар бодлого явуулж ирэв гэсэн асуулт гарч ирэх байх. Өөрөөр хэлбэл ахмадын асрамжинд өнөөдрөөс анхаарах нь ирээдүйн эрсдлээс зайлсхийх боломж олгоно.
Энэ бүхнийг сонирхож явтал Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 3дугаар клиникийнхэн Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв рүү сургалт, үзлэг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл засал хийхээр явах гэж байгаа олж мэдээд Монголдоо ганц гэж болохоор энэхүү асрамжийн газар руу хамт явсан юм.

Би очиж үзэж байгаагүй тул ямар газар байдаг, ямар үйл ажиллагаа явуулдаг гээд олон зүйлийг ихэд сонирхсон. Батсүмбэрийн гэсэн тодотголтой энэхүү асрамжийн газар очиход ямар ч байсан агаар сайтай, байгалийн үзэмжит гэж болохоор юм байна. Шинэ өргөтгөл хоёрыг барьсан нь шууд онцгойрч харагдаж байсан. Сэтгэцийн клиникийн эмч, сувилагч нарыг очиход Ахмадын асрамж, хөгжлжийн үндэсний төвийн нийгмийн ажилтан Д.Баярцогт цааргалалгүйгээр, ажил хэрэгч байдлаар хүлээн авч үзлэг хийх байрыг зохион байгуулж өгч байгаа нь харагдсан.
Эмч, ахлах сувилагч хоёр өндөр настнуудынхаа даралтыг үзэж, сэтгэл санааны зөвлөгөө өгөх ажлаа дуусгахад тэдэнтэй хамт явсан дуучин Х.Жигүүр ахмадуудад ая дууны мэнд хүргэв. Дуу дуулж, хөгжмийн ая эгшиглэж эхлэхээр дийлэнх нь таягтай, зарим нь бүр хоёр тагтай, хөл муу ахмадууд маань босоод бүжиглэж эхлэв. Цэнгээнт бүжиг ч хийж байна, орчин үеийн аянд ч чөлөөтэй бүжиглэхийг хараад нэлээд гайхлаа. Дуу дуулж дуусахад хоёр таягтай эмээ хөлсөө арччихсан “Явахаар хатгуулаад байдаг хөл бүжиглэх болохоор өвдөхөө байчихдаг, хачин юм. Явж тамхиа татъя” гээд гарч явах. Дуучин залуу “Одоо та нарын саналыг сонсоё. Бүжгийн ая явуулах уу эсвэл дуулах уу?” гэж асуухаар “Дуулъя, “ Үгүй ээ, бүжиглэе” гээд л талцаад санал булаалдах. Бүгд л сэтгэл санаа нь өөдрөг болсон харагдсан. Бүгд л “Хүүхдэд баярлалаа. Дахиж ирээрэй” гэж гар бариад. Болж байгааг ажиглаж зогсохоос өөр зүйл хийгээгүй надад хүртэл талархан гар барих нь нэлээдгүй эвгүй байдал оруулав. Сэтгэцийн эмгэг судлалын төвийнхөн өөрсдөө өдөр тутам нэлээд ярвигтай асуудалтай тулгардаг, амаргүй ажилтай атал Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний газрыг зорьж ирэх болсон шалтгааны талаар тодруулах нь зөв гэж бодлоо. Ингээд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 3 дугаар клиникийн их эмч Б.Энх-Ундрах, ахлах сувилагч У.Мөнхцэцэг нартай уулзаж зарим зүйлийг лавлав.
- Танай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, түүний дотор 3 гуравдугаар клиникийн эмч, сувилагч нар өөрсдөө өдөр тутам хүнд нөхцөлд ажилладаг. Ийм байтал ийш зорьж ирэх ямар шалтгаан байсан юм бэ?
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 3дугаар клиникийг төлөөлөн үзлэгийн их эмч Б.Энх-Ундрах миний бие, ахлах сувилагч У.Мөнхцэцэг болон бидний хүсэлтээр дуучин Х.Жигүүр гэсэн бүрэлдэхүүнтэй ирлээ. Ирээд ахмадуудынхаа дунд сэтгэцийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, сэтгэл заслын зөвлөгөө өгч, гарын авлага тарааж, даралтыг нь үзлээ. Ахмадын асрамж, үндэсний хөгжлийн төвд ирэх болсон шалтгаан, зорилго гэвэл юуны өмнө бид тангараг өргөсөн эмч, тэр дундаа сэтгэцийн эмч, сувилагч нар тул Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвд халамжлуулж байгаа өндөр настнуудын сэтгэцийн байдалтай танилцах үүрэгтэй гэж боддог. Ийм ч учраас бид өөрсдийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвтэй хамтран ахмадуудад сэтгэцийн урьдчилан сэргийлэх үзлэг явуулах мөн сэтгэл санааг нь сэргээн идэвхжүүлэх арга хэмжээ зохион байгуулахаар тусгаад түүнээ хэрэгжүүлж байна.
- Ахмадуудын дунд хамгийн их ажиглагдсан шинж тэмдэг юу байв?
- Бид өнөөдөр сэтгэл зүйн зөвлөгөөг 21 хүнд үзүүлж амжлаа. Энэ жилийн хувьд ажиглаж байхад хамгийн түгээмэл шинж тэмдэг нойргүйдэлт байна. Мөн нойргүйдэлтэй хавсраад хөнгөн хэлбэрийн сэтгэл гутралтай байгаа нь ажиглагдсан. Энд буй ахмадууд маань ганц хүн ч гэсэн зориод хүрээд ирээсэй гэж хүлээж байдаг нь хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал үүсэх нөхцөл болж байна гэж үзэж болно. Тэгэхээр энэ чиглэлээр цаашид илүүтэй анхаарч ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Тус төв нь тун саяхнаас мэргэжлийн сэтгэл зүйчтэй болсон гэдгийг нийгмийн ажилтан Д.Баярцогт бидэнд хэллээ. Энэ бол ахмадын асаргаа, хөгжлийн чиглэлд зайлшгүй хийгдэх ёстой зөв алхмын нэг байсан. Харин одоо ийнхүү биеллээ олж байгаад сэтгэцийн клиникийн эмч нарын зүгээс ихэд баярлаж байна. Өдөр тутам ахмадуудтай хамт байж, тулгараад байгаа сэтгэлийн бухимдал, ээдрээ зэргийг нь тухайлчлан сонсох хүн бол яах аргагүй мэргэжлийн сэтгэл зүйч. Энд амьдраад, орчин нөхцлийг нь биеэр мэдрээд, ахмадуудтай харилцана гэдэг маш том давуу тал гэж болно. Тиймээс цаашдаа нойргүйдэл гэх мэт шинж тэмдэгийн тохиолдол цөөрнө гэж найдаж байна. Мөн энэ чиглэлээр манай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллавал гарах үр дүн нь бүр өндөр болох байх. Манай клиник цаашид ч ахмадуудын дунд урьдчилан сэргийлэх үзлэг, сэтгэл заслын зөвлөгөөг явуулах бодолтой байгаа. Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийн нийгмийн ажилтнууд бидэнтэй хамтарч байгаад баярлаж байгаагаа хэлэх хэрэгтэй. Цаашид ч тус төвийн сэтгэл зүйчид бидэнтэй илүү нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

- Хүний мөрөөсөл болдгийн илэрхийлэл байх даа. Танд даралтаа үзүүлэх гээд дугаарлах шахлаа?
- Манай эмч мэргэжлийн дагуу сэтгэл заслын зөвлөгөө өгч харин би ахмадуудын даралт үзэх, зүрхний цохилтыг тоолох дээр голлон анхаарлаа. Цагт баригдаад 54 хүний даралтыг л үзэж амжлаа. Эндэхийн ахмадууд бүгд эмч, сувилагч нарын байнгын хяналтад байдаг, даралтаа байнга үзүүлдэг ч өөр эмнэлгээс, өөр сувилагч ирлээ гэхээр шинэ хүн гэдгээр нь сонирхоод олноороо даралтаа үзүүлэх гээд зүтгэх. Шинэ хүний мөрөөсөл болдог учраас аргагүй биз. Биеэ барилгүйгээр чөлөөтэй ярьж хөөрч байлаа.
- Ахмадуудын маань даралт хэр байна вэ?
- Миний үзэж амжсан хүмүүсийн дээд даралт 140-180-ын хооронд байна. Ахмадууд маань сая дуу дуулж, бүжиглээд сэтгэл нь багагүй хөдөлсөн тул иймэрхүү өндөр гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 3дугаар клиник ийм үзлэг, тусламжийг жил бүр явуулж байгаа гэж болно. Өнгөрсөн жил манай клиникийн хамт олон Цагаан сарын өмнө тус төвд ирж сэтгэцийн урьдчилан сэргийлэх үзлэг явуулсан мөн өөрсдийн бэлдсэн урлагийн хөтөлбөрөөр бэлэг барьж байсан. Дүн өвлөөр ирж байсан гэсэн үг. Энэ жилийн хувьд урин дулааны улирал эхлэх үеэр ахмадуудын сэтгэл санаа ямар байдгийг тодруулахын тулд зорьж ирсэн. Сэтгэцийн урьдчилан сэргийлэх үзлэгийг бид дараа жил ч бас дахин явуулах төлөвлөгөөтэй байна. Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийн ажилтнууд бидний санаачлагыг ажил хэрэгчээр хүлээн авч туслаж байдагт талархаж буйгаа хэлье.
- Та эмчтэйгээ үүргийнхээ дагуу ажлаа хуваагаад хийлээ гэж ярьлаа. Тэгвэл дуучин, авчрах ямар хэрэгтэй байдаг юм бэ?
- Ахмадын асрамжийн газар мэргэжлийн дуучин ирж дуулна гэдэг урлагийн үзүүлбэр гэхээс өөрөөр, юуны өмнө сэтгэц заслын нэг хэлбэр болж өгдөг тул бид дуучин Х.Жигүүрээс хамт явахыг хүссэн юм. Сэтгэц заслын ямар нөлөө үзүүлдгийг энгийн үгээр тайлбарлая. Энд байгаа ахмадууд маань ганцаардсан, нэг ч гэсэн хүн, түүний дотор залуучууд өөрсдийг нь илүүтэй анхаараасай, эргэн ирж харж хандаж байгаасай, өөриймсөг байгаасай гэж хүсэн хүлээсэн, хүний мөрөөсөл болж байдаг юм. Эмч нарын байнгын хараа хяналтад байгаад сурсан хүмүүс тул хэдий өөр эмнэлгээс ирсэн ч эмч, сувилагчийн зөвлөгөөг яаж дагах вэ гэдэг нэг хэрэг. Харин мэргэжлийн дуучин ирээд дуу дуулж, уран бүтээлээсээ хүргэнэ гэдэг нь ахмадуудын насыг нь, хийсэн бүтээсэнд хүндлэл үзүүлсэн хэлбэр. Өөрөөр хэлбэл тэднийг мартаагүй, анхаардаг хүмүүс эмч, сувилагчдаас өөр бас байдаг гэдгийг харуулж “хэнд ч хэрэггүй болж” гэсэн гутралыг багасган сэтгэлд урам өгнө. Дараа нь, дуучин дуулахад дагаж дуулж бүжиглэхээр хүн өөрөө ч мэдэлгүй сэтгэл санаанд хуримтлагдсан таагүй зүйлсээ гадагшлуулж, сэтгэлээ онгойлгодог. Энэ хоёр нийлээд сэтгэц заслын нэг хэлбэр болж байдаг юм.

Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийн нийгмийн ажилтан Д.Баярцогт: Японд нэг ахмад настанд халамжийн нэг ажилтан ногддог бол манайд нэг ажилтанд 60 хүн ногдож байна
Тус төвийн нийгмийн ажилтантай нь уулзаж одоогийн бодит байдал, хэтийн төлөвийн талаар сонирхлоо.
- Танай төв анх хэдэн онд үүсгэн байгуулагдсан байдаг юм бэ? Ахмадын баяр болохоор л бүгд “Тийм төв байдаг билүү” гэж нэг дурсаад өнгөрдөг. Танай төвийн асрамжинд одоо хэдэн хүн байна?
- Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв анх 1925 онд байгуулагдсан. 10 хүний бүрэлдэхүүнтэй, “Тэжээн тэтгэх газар” гэсэн нэртэйгээр байгуулагдаж байсан. 2013 онд Хүн ам нийгмийн хамгааллын сайдын тушаалаар олны дунд хэвшсэн “Асрамжийн газар” гэдэг нэрийг халаад Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв болгон өөрчилсөн. Нэрийг төдийгүй ахмадын асаргаанд хандах хандлагыг өөрчилсөн гэж болно. Одоогийн байдлаар манай төвд 124 ахмад настан халамжлуулж байна. Хамгийн өндөр настай нь 94-тэй. 90 жилийн түүхэндээ манай төвөөр нийт 1400 гаруй хүн асруулсан байдаг. Одоогоор 62 хүн энд ажиллаж байна. Орон байрны хувьд хоёр шинэ өргөтгөлийг 2013 оноос эхлэн бариад ашиглалтад оруулсан гэдгээ хэлэх хэрэгтэй. Нэг өргөтгөл нь 80 хүний ортой. Олон улсын жишигт нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Жишээлэхэд, хуучин хэвтрийн өвчтөнүүдийг зөөхөд төдийгүй ахмадуудыг шатаар явах зэрэгт лифт байхгүйтэй холбоотой бэрхшээл гардаг байсан. Хоёр өргөтгөл хоёул лифтээр тоноглогдсон тул амар болсон. Тоног төхөөрөмжийн хувьд Японд үйлдвэрлэгдсэн байгаа. Нөгөө өргөтгөл нь шинэ сувилал юм. Энэ сувиллаар улсын хэмжээнд ахмадууд ирээд чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой. Манай төвийн ойролцоо байдаг Түшээ гүний рашааныг түшиглэн байгуулсан гэж болно. Ходоод гэдэс, сахарын өвчний рашаан байдаг юм.
- Сэтгэцийн төвийн эмч нар танай ахмадуудыг байнгын хяналтад байдаг гэж байсан?
- Манай Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв нь дотроо 24 цагийн эмчилгээний хяналтын төвтэй. Ийм төвтэй байх зайлшгүй шаардлагатай. Учир нь, манайд хэвтрийн хүмүүс байдаг. Одоогоор 50 гаруй хэвтрийн хүн бий. Тэдэнд байнгын эмчийн хараа хяналт, тусламж шаардлагатай. Харахад зүгээр явж байгаа ахмадууд хүртэл байнгын хяналтад байдаг юм. Их эмч гурав, бага эмч хоёр, сувилагч тав, асрагч 12, нийгмийн ажилтан хоёр, сэтгэл зүйч нэг. Одоо шинээр ашиглалтад орж байгаа хоёр өргөтгөл бүрэн хэмжээгээр ажиллахаар асруулдаг ахмадуудын тоо ч нэмэгдэх тул ажилтнуудын тоо 120-д хүрэх юм. Одоо байгаа дээр нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг авч ажиллуулна гэсэн үг.
- Танай төвөөр асруулахын тулд ахмад настан өөрөө ханддаг юм уу эсвэл нийгмийн ажилтан өмнөөс нь хөөцөлддөг юм уу? Ямар хүн гол төлөв ханддаг вэ? Асруулж байгаад бодлоо өөрчлөн гарах боломжтой юу?
- Хүн асрамжинд явах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн тухайн хороо, дүүргийн нийгмийн ажилтанд ханддаг. Тэгэхээр нийгмийн ажилтан байдалтай ирж танилцаад 15 орчим бичиг баримт бүрдүүлсний дараа энэ асрамжийн газар ирнэ. Хуучин бол зөвхөн асран халамжлагчгүй хүн гэдэг байсан бол Үндэсний төв болж өөрчлөгдсөнөөр ахмадад хандах хандлага өөрчлөгдсөн. Ингэснээр манайд үр хүүхэдтэй хүмүүс ч ирж болохоор болсон. Жишээлбэл, гэртээ ганцаардаад суухын оронд энд ирээд ядаж үе тэнгийн хүмүүстэйгээ харилцаж байх нь дээр гэж үзвэл нийгмийн ажилтандаа хандаж. Тиймээс манайд өнөөдөр үр хүүхэдтэй хүмүүс ч зөндөө бий. Гэхдээ ирж байгаа ахмадуудын маань дийлэнх хувь нь харж хандах, асрах хүнгүй, ганц бие хүмүүс байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Буцаж гарах тухайд бол мөн л чөлөөтэй. Үр ачийгаа санаад байна ч гэдэг юм уу гарахыг хүсвэл хүсэлтээ бичээд чөлөөтэй гарч болно. Бас нэмж хэлэхэд манай Буддын шашны танхим, Христийн шашны танхим гээд байна. Ахмадууд маань өөрийн шашин шүтлэгт тохируулаад тэдгээрт орж чөлөөтэй, мөргөж залбирах боломжтой. Өөрөөр хэлбэл манай төв Олон улсын жишигт нийцэхийн тулд олон шинэчлэлийг 2013 оноос эхлүүлээд явж байна.

- Танай төвөөр асруулж байгаа ахмадуудын эрх дээр “Хувьдаа өмчтэй байх эрхтэй” гээд бичсэн байна? Ахмадууд гэдгээрээ бүгд тэтгэвэр халамж авдаг байж таараа. Хэрхэн авдаг авдаг юм бэ? Өөр хүн өмнөөс нь аваад байдаг юм уу?
- Тийм зүйл огт байхгүй. Асрамж, хөгжлийн төвөөр үйлчлүүлж байгаа гэдэг утгаараа улс 30 хувийг нь авдаг, өөрөө 70 хувиа авна. Тэр 70 хувиа яаж ч зарцуулсан өөрийнх нь хэрэг. Тамхиа авахаас эхлээд өөрт хэрэг болох юунд ч зарцуулж болно. Харин улс авсан 30 хувиараа орчин үеийн шаардлагад нийцсэн өрөө байраар хангана. Дээр нь, өдөрт таван удаа хооллох, эмчийн хяналтад байлгах, шаардлагатай эм өгөх, өвөл ба зуны гэсэн хоёр улирлын хувцас олгох, цэвэр усаар хангах, өвөл дааруулахгүй халаалтаар хангах гэх мэт үүрэг хүлээж байгаа юм. Энэ бүхэн мэдээж амаргүй тул бид энэ бүх үүргээ өндөр түвшинд биелүүлэхийн тулд үхэр ба гахайн фермтэй, ногооны талбайтай, нарийн ногооны хүлэмж ажиллуулдаг. Цай сүлэх сүүний асуудлыг өөрийнхөө хэмжээнд аль болох бага зардлаар шийддэг. Цаашлаад, үхэр, гахайн махнаас гадна төмс, байцаа, лууван гэх мэт ногоо, хүлэмжиндээ улаан лооль, өргөст хэмхээ тариад боломжийн ургац хураачихдаг. Гахайчин, үхэрчин, ногоочин гээд тусдаа ажилчидтай.
- Та нарыг ахмад настнуудын асрамжийн чиглэлээр сургалтад хамруулдаг уу? Ажлын нөхцлийг тань хүнд гэдэгт хамруулдаг уу?
- Улаанбаатараас өөрөөр хэлбэл соёл, боловсрол, хөгжлийн төвөөс алслагдмал зайтай, хүнд нөхцлийн нэмэлт, хөнгөлөлт олгодоггүй гэх мэт шалтгааны улмаас манай төвд мэргэжилтэй шинэ залуу боловсон хүчин тогтож ажиллахад тодорхой бэрхшээл гардаг. Хоёр гурав хоноод явдаг хүн ч байна. Эмч, тэр тусам нарийн мэргэжлийн эмч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулахад бэрх. Үндэсний төв болсны дараагаас ажилтнуудыг гадаадад сургах, туршлага судлуулахад анхаарч эхэлсэн. Жишээлэхэд, Японд манай зургаан ажилтан туршлага судлахаар яваад ирсэн. Өндөр настнууд, асрамжинд байдаг ахмадуудын тоогоороо Япон дэлхийд тэргүүлдэг. Тиймээс тэндэхийн асаргаа ч асар өндөр түвшинд. Жишээлэхэд, тэнд асрамжинд байгаа нэг хүнд нэг нийгмийн ажилтан ногдож ажилладаг стандарттай байтал манай төвд гэхэд хоёр нийгмийн ажилтан 124 хүний дундаж ажилладаг. Нэг нийгмийн ажилтанд 60 хүн ногдож байна гэсэн үг. Мөн Оросын холбооны улс явсан, Өмнөд Солонгос руу очиж асрамжийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан туршлага судалсан. Үүнээс гадна манай улсад Хөвсгөл, Баянхонгор гээд дийлэнхдээ орон нутгийн асрамжийн газартай гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгэхээр манай Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв нь удирдлага, ажилтан, ажилчид, эмч мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлээр, халамжийн бодлогын дэмжлэгээр Олон улсын стандартад нийцсэн Улсын жишиг төв болох тийм ч амаргүй ажилд зүтгэж явна гэж болно.

Их эмч Б.Энх-Ундрах: Бид эмчийн хувьд өндөр настнуудын сэтгэцэд анхаарал тавих үүрэгтэй

Ахлах сувилагч У.Мөнхцэцэг: Сэтгэцийн урьдчилан сэргийлэх үзлэгийг бид дараа жил ч бас дахин хийх төлөвлөгөөтэй байгаа

0 Сэтгэгдэл