Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
“Сонгуульд оролцохгүй бол “Халамжийг чинь өгөхгүй” гэж айлгадаг байсан”
Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гээс сонгуульд бүх иргэний тэгш оролцоог хангах, сонгох эрхээ эдлэх боломж олгох зорилгын хүрээнд энэ сарын 29-нд болох 2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө сонсголгүй иргэдийг сонгогчдын боловсролын сургалтад хамруулах тухай “Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо” төрийн бус байгууллагын санаачилгыг дэмжиж байгаагаа мэдэгдлээ. Сонсгогчдын боловсролыг сонсголгүй иргэдэд тусгайлан дохионы хэлээр олгож буйг сургалт Сонгуулийн ерөнхий хороо болон төрийн бус байгууллагуудын зөвлөмж, материалыг тусгаснаараа онцлогтой.

Сургалтыг Улаанбаатар хотод өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 4-ний хооронд дөрвөн удаа зохион байгуулж, 80 гаруй хүнийг хамруулсан байна. Цаашид энэ сарын сарын 9, 10-нд хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллээ дан ганц өөртөө үлдээлгүй бусдад түгээнэ” хэмээн сургалтад хамрагдсан иргэд сэтгэгдлээ хуваалцаж, “Урьд нь сонгуульд оролцохгүй бол “Нийгмийн халамжийг чинь өгөхгүй шүү” гэж айлгадаг байсан. Тэр үед сонгуулийн ач холбогдолыг сайн ойлгож таниагүй, сонгуульд хэрхэн саналаа өгдөг тухай мэддэггүй байсан. Харин эл сургалтад хамрагдсанаар тэр бүхнийг мэдэж, сайн дураараа саналаа өгөх урам зоригтой боллоо” гэх нь байв.
Үндэсний статистикийн хорооны хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор Монгол Улсад сонсголгүй 12 мянга гаруй иргэн бүртгэгдсэн нь хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн 11.7 хувийг эзэлж байна. Харамсалтай нь, эдгээр иргэдэд сонгуулийн тухай мэдлэг, ойлголт олгох хөтөлбөр хомс байснаас сонгох, сонгогдох эрхээ эдэлж чаддаггүй нь их байв. Мөн олон хүчин зүйлээс шалтгаалж сонсголгүй иргэдийн дийлэнх нь бичиг үсэг уншаад бүрэн ойлгодоггүй, гагцхүү дохионы хэлээр хоорондоо ойлголцдог байсан нь эрхээ эдэлж чадахгүй бас нэг шалтгаан болдог аж.
Эл сургалтыг Канадын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр сонгууль ба улс төрийн үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, мөн сонгогчдын боловсролыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих” хөтөлбөрийг хүрээнд хэрэгжүүлж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл