Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
МЗХ-ны А.Мөнхбат хэнд салаавч гаргаад байгаа юм бэ

Монголын залуучуудын холбоо (МЗХ) бол 1921 оноос түүхэн улбаатай Монголын ууган байгууллагуудын нэг. Монгол төрийн зургаан ч одонг тугандаа зүүж, хоймортоо залсан МЗХ шиг төрийн бус гэх статустай байгууллага монголын түүхнээ үгүй. Энэ нь тус байгууллагын нийгэмд гүйцэтгэх үүрэг болоод үйл ажиллагааны цар хүрээ, нэр хүнд нь хэчнээн болохыг илтгэж байгаа хэрэг. Үүсгэн байгуулагч нь Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан гэхээр ямар сүрлэг, хичнээн сайхан үүх, түүхтэй вэ, гэдгийг дэлгэрүүлэн хэлэх нь илүүц. Чухамдаа тэдний үйл хэргийн үндсийг залгуулж байсан энэ холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн түүхийн ямар ч үед гуйвж, дайвж байсангүй, өдийг хүртэл тарж, бутарсангүй.
Гэхдээ үндэс суурь нь байгаагаас үйл хэрэг нь үргэлжилж байгаа юу, гэдгийг эргэн харах шаардлага бий болж байна. Уг нь, тус холбооны эрхэм зорилго нь “Монголын залуучуудын эрх ашгийг хамгаалах, дэмжих зорилгоор тэдгээрийн оюун ухаан, сэтгэлгээ, бие бялдрыг хөгжүүлэх, бие даасан, зорилготой, шударга, аз жаргалтай амьдрах боломжоор хангах явдал” юм байна. Мөн эв нэгдэлтэй байх, залуучуудын эрх мэдэлтэй байхыг дэмжиж, улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд нөлөөлөх, оролцох эрхийг нэн тэргүүнд тавина гэжээ.

Гэтэл өнөөдөр энэ нэр хүнтэй байгууллагын тэргүүн А.Мөнхбатын “салаавч” үзүүлээд үүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж суугаа нь энэ байгууллагад харьцалагддаг гэж боддог залуучуудад даан ч ойлгомжгүй.
Уг нь, А.Мөнхбат МЗХ-ноос эрхлэн гаргасан хар жагсаалтад орсон хүмүүсийг сонгохгүй байхыг, цагаан жагсаалтад орсон иргэдийг сонгохыг уриалж байгаа бололтой юм. Түүнийхээр хар жагсаалтад орсон иргэд “хар мөртэй” гэнэ. Монгол хэлний тайлбар тольноо “муу үйлстэй, бусдад дандаа гай болж явдаг” хэмээн энэ хэлцийг тайлбарлажээ. Тэгэхээр МЗХ, эсвэл А.Мөнбат хэн нэгний хар мөртэйг, бусдад гай болж явдаг гээд улс даяар зарласан болж таараад байна. Энэ бол МЗХ-нд таарах үг, үйлдэл яавч биш байх ёстой.
Гэхдээ хамгийн хачирхалтай нь тэрээр “Хар жагсаалтад орсон этгээдүүдэд санал биш салаавч шүү!!!” гээд өөрийн салаавч гаргаж байгаа зурагтай тараах материалыг бэлтгэжээ. Энэ нь МЗХ-ны байр суурь уу, эсвэл А.Мөнхбат өөрийн араншингаа МЗХ-гоор дамжуулан гаргаж байна уу, гэх зэрэг олон маргааныг сошиал ертөнцөд дэгдээгээд байна. Ямартай ч, тэр өөрийн гаргасан үйлдлээрээ МЗХ-ноос зарласан хар жагсаалтад орсон иргэдийг сонгож болохгүй шүү гэдгийг уриалж байгаа юм байна.
Тэгвэл салаавч нь ямар утгатай юм бэ?
А.Мөнхбатаас өмнө нь ам.долларын ханш өссөнд дургүйцлээ илэрхийлсэн твиттер хэрэглэгчид Төрийн ордон руу “салаавч” гаргаж байсан удаатай. Самандын Жавхлан, Намбарын Энхбаяр, УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр гээд өөр, өөрийн зорилго, шалтгаанаар өрөөлд энэ үйлдлийг үзүүлж байсан олны танил эрхмүүд ч багагүй бий. Гэхдээ бүгд л ямар нэг зүйлийг эсэргүүцэж, ундуйцаж байсан учраас энэ үйлдлийг гаргаж байсан байдаг.

Тэгвэл салаавч нь ерөнхийдөө бэлгийн харьцааг бүдүүлэг байдлаар заасан “бэлэг тэмдэг” юм. Оросууд эрт үед сахиус байдлаар, муу хэл амнаас зайлуулах гэж хэрэглэдэг байсан талаар “Wikipedia” цахим нэвтэрхий тольд бичиж. Зарим эх сурвалжаар бол эртний ромчууд ч яг энэ утгаар нь хэрэглэдэг байжээ.
Харин Хятад, Солонгос, Япон гэсэн орнуудад эр бэлэг эрхтэний тэмдэглэгээ болж, ашиглагдаж ирсэн түүх байна. Европ, түүний дотор Англи хэлтнүүд дунд хураагаа гозолзуулах нь дээрхтэй ижил мөн л эр бэлэг эрхтэний тэмдэглэгээ аж. Харин Турк болон Арабын бусад оронд энэхүү гарын үйлдэл буюу салаавч нь асар хүнд доромжлол гэж тооцогддог байна. Цаашлаад Португаль, Сицили, Сардийн арал зэрэг газарт энэхүү салаавч гаргах нь цагаан хэл амнаас хамгаалах зорилгоор ашиглагддаг гэжээ.
Харин манай улсад зөвлөлтийн өөрөөр хэлбэл, оросын мэргэжилтнүүдийн ахуйн соёлыг дагаж орж ирсэн гэх нь элбэг. Оросын мэргэжилтнүүд салаавчыг цагаан хэл амнаас сэргийлэх зорилгоор хэрэглэж байсан ч манайхан өөрийн болгож авахдаа цэвэр доромж утгаар нь авч үлдсэн байна. Ямартай ч, салаавч нь соёл болгонд янз бүрийн бэлэгдэл хэдий ч энэ “бэлэг тэмдэг” нь эр хүний бэлэг эрхтэнийг заасан гэдэг дээр бүх л соёл санаа нийлдэг байна. “Сахиус” хэлбэрээр ашиглаж байсан оросууд хүртэл маргалдаж, муудалцахдаа салаавч үзүүлж буйг бид хэдийнэ мэдэх билээ.
Харин энэ үйлдлийг МЗХ гэх томоохон байгууллагын ерөнхийлөгч А.Мөнхбат үзүүлсэн нь ямар хэлбэрээр гэдгийг хэлж мэдэхгүй ч “сахиус” хэлбэрээр гэж хэлэх хүн олдохгүй л болов уу.
МЗХ-ны эрхэм зорилго нь залуучуудад хүний эрх, эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогтнол, түүний үзэл санааг эрхэмлэн дээдэлсэн, ирээдүйнхээ төлөө бүтээлчээр ажиллаж амьдрах, зөв хүмүүжил олоход нь туслах, түүнчлэн нийгэм болон ирээдүй хойчийнхоо өмнө хариуцлага хүлээх чадвар, ухамсрыг төлөвшүүлэх, тэдний чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санаачилга, хөгжлийг дэмжих, байгаль эхээ хайрлах, ард түмний түүх соёл, ёс заншлын үнэт зүйлс, уламжлалыг өвлүүлэх, амжилтад хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах зэрэг болно.
Залуучуудын хүсэл сонирхлыг үндэслэн, тэднийг хөгжих, нэгдэх, суралцах, нийгэмд байр сууриа олох, зорилгодоо хүрэхэд нь чиглүүлэн хөтөлж, зорилготой, мөрөөдөлтэй, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө цохилох зүрхтэй олон мянган залуусын төлөө шинэ бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэн ажиллах нь МЗХ-ны зорилт байлтай.
Нам, олон нийтийн байгууллагийн уриаллага биш ***** долоогчдийн намын даргадаа үнэлэгдэх гэсэн авир.Ийм л хүмүүс их үнэлэгдэж өндөр албан тушаалд очино эздийнхээ төлөө архирч байгаа нохдууд
ер нь манай олон нийтийн байгууллагууд соц үеийн нөгөө хавсарга байдал арилаагүй хэвээрээ байгаа. Гишүүддээ үйлчлэхээсээ илүү хэн нэгний эрх мэдэлд хүрэх шат нь байсаар ирсэн. Тийм ч байна. Жишээ нь, МҮЭ, Сэтгүүлдчийн Эвлэл ч мөн орно. МЗХ-ны хувьд Лу.Болд гэх мэтээр нэр олох гэж ашигласаар ирсэн
Ene eruul hun bishee
Ugui yah ve Uuriinh n surtchilgaag harsan hun blgond salaavch ugch baigaa uym bailgui esvel belgiin gaj dontoi umdunduhuu gargaj chadahgui bolohoor salaavch uzuulj taashaal avch baigaa baih l da Uvchtei ulsaa oilgoj uruvdie

Монголын залуучуудын холбоо (МЗХ) бол 1921 оноос түүхэн улбаатай Монголын ууган байгууллагуудын нэг. Монгол төрийн зургаан ч одонг тугандаа зүүж, хоймортоо залсан МЗХ шиг төрийн бус гэх статустай байгууллага монголын түүхнээ үгүй. Энэ нь тус байгууллагын нийгэмд гүйцэтгэх үүрэг болоод үйл ажиллагааны цар хүрээ, нэр хүнд нь хэчнээн болохыг илтгэж байгаа хэрэг. Үүсгэн байгуулагч нь Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан гэхээр ямар сүрлэг, хичнээн сайхан үүх, түүхтэй вэ, гэдгийг дэлгэрүүлэн хэлэх нь илүүц. Чухамдаа тэдний үйл хэргийн үндсийг залгуулж байсан энэ холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн түүхийн ямар ч үед гуйвж, дайвж байсангүй, өдийг хүртэл тарж, бутарсангүй.
Гэхдээ үндэс суурь нь байгаагаас үйл хэрэг нь үргэлжилж байгаа юу, гэдгийг эргэн харах шаардлага бий болж байна. Уг нь, тус холбооны эрхэм зорилго нь “Монголын залуучуудын эрх ашгийг хамгаалах, дэмжих зорилгоор тэдгээрийн оюун ухаан, сэтгэлгээ, бие бялдрыг хөгжүүлэх, бие даасан, зорилготой, шударга, аз жаргалтай амьдрах боломжоор хангах явдал” юм байна. Мөн эв нэгдэлтэй байх, залуучуудын эрх мэдэлтэй байхыг дэмжиж, улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд нөлөөлөх, оролцох эрхийг нэн тэргүүнд тавина гэжээ.

Гэтэл өнөөдөр энэ нэр хүнтэй байгууллагын тэргүүн А.Мөнхбатын “салаавч” үзүүлээд үүнийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж суугаа нь энэ байгууллагад харьцалагддаг гэж боддог залуучуудад даан ч ойлгомжгүй.
Уг нь, А.Мөнхбат МЗХ-ноос эрхлэн гаргасан хар жагсаалтад орсон хүмүүсийг сонгохгүй байхыг, цагаан жагсаалтад орсон иргэдийг сонгохыг уриалж байгаа бололтой юм. Түүнийхээр хар жагсаалтад орсон иргэд “хар мөртэй” гэнэ. Монгол хэлний тайлбар тольноо “муу үйлстэй, бусдад дандаа гай болж явдаг” хэмээн энэ хэлцийг тайлбарлажээ. Тэгэхээр МЗХ, эсвэл А.Мөнбат хэн нэгний хар мөртэйг, бусдад гай болж явдаг гээд улс даяар зарласан болж таараад байна. Энэ бол МЗХ-нд таарах үг, үйлдэл яавч биш байх ёстой.
Гэхдээ хамгийн хачирхалтай нь тэрээр “Хар жагсаалтад орсон этгээдүүдэд санал биш салаавч шүү!!!” гээд өөрийн салаавч гаргаж байгаа зурагтай тараах материалыг бэлтгэжээ. Энэ нь МЗХ-ны байр суурь уу, эсвэл А.Мөнхбат өөрийн араншингаа МЗХ-гоор дамжуулан гаргаж байна уу, гэх зэрэг олон маргааныг сошиал ертөнцөд дэгдээгээд байна. Ямартай ч, тэр өөрийн гаргасан үйлдлээрээ МЗХ-ноос зарласан хар жагсаалтад орсон иргэдийг сонгож болохгүй шүү гэдгийг уриалж байгаа юм байна.
Тэгвэл салаавч нь ямар утгатай юм бэ?
А.Мөнхбатаас өмнө нь ам.долларын ханш өссөнд дургүйцлээ илэрхийлсэн твиттер хэрэглэгчид Төрийн ордон руу “салаавч” гаргаж байсан удаатай. Самандын Жавхлан, Намбарын Энхбаяр, УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр гээд өөр, өөрийн зорилго, шалтгаанаар өрөөлд энэ үйлдлийг үзүүлж байсан олны танил эрхмүүд ч багагүй бий. Гэхдээ бүгд л ямар нэг зүйлийг эсэргүүцэж, ундуйцаж байсан учраас энэ үйлдлийг гаргаж байсан байдаг.

Тэгвэл салаавч нь ерөнхийдөө бэлгийн харьцааг бүдүүлэг байдлаар заасан “бэлэг тэмдэг” юм. Оросууд эрт үед сахиус байдлаар, муу хэл амнаас зайлуулах гэж хэрэглэдэг байсан талаар “Wikipedia” цахим нэвтэрхий тольд бичиж. Зарим эх сурвалжаар бол эртний ромчууд ч яг энэ утгаар нь хэрэглэдэг байжээ.
Харин Хятад, Солонгос, Япон гэсэн орнуудад эр бэлэг эрхтэний тэмдэглэгээ болж, ашиглагдаж ирсэн түүх байна. Европ, түүний дотор Англи хэлтнүүд дунд хураагаа гозолзуулах нь дээрхтэй ижил мөн л эр бэлэг эрхтэний тэмдэглэгээ аж. Харин Турк болон Арабын бусад оронд энэхүү гарын үйлдэл буюу салаавч нь асар хүнд доромжлол гэж тооцогддог байна. Цаашлаад Португаль, Сицили, Сардийн арал зэрэг газарт энэхүү салаавч гаргах нь цагаан хэл амнаас хамгаалах зорилгоор ашиглагддаг гэжээ.
Харин манай улсад зөвлөлтийн өөрөөр хэлбэл, оросын мэргэжилтнүүдийн ахуйн соёлыг дагаж орж ирсэн гэх нь элбэг. Оросын мэргэжилтнүүд салаавчыг цагаан хэл амнаас сэргийлэх зорилгоор хэрэглэж байсан ч манайхан өөрийн болгож авахдаа цэвэр доромж утгаар нь авч үлдсэн байна. Ямартай ч, салаавч нь соёл болгонд янз бүрийн бэлэгдэл хэдий ч энэ “бэлэг тэмдэг” нь эр хүний бэлэг эрхтэнийг заасан гэдэг дээр бүх л соёл санаа нийлдэг байна. “Сахиус” хэлбэрээр ашиглаж байсан оросууд хүртэл маргалдаж, муудалцахдаа салаавч үзүүлж буйг бид хэдийнэ мэдэх билээ.
Харин энэ үйлдлийг МЗХ гэх томоохон байгууллагын ерөнхийлөгч А.Мөнхбат үзүүлсэн нь ямар хэлбэрээр гэдгийг хэлж мэдэхгүй ч “сахиус” хэлбэрээр гэж хэлэх хүн олдохгүй л болов уу.
МЗХ-ны эрхэм зорилго нь залуучуудад хүний эрх, эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогтнол, түүний үзэл санааг эрхэмлэн дээдэлсэн, ирээдүйнхээ төлөө бүтээлчээр ажиллаж амьдрах, зөв хүмүүжил олоход нь туслах, түүнчлэн нийгэм болон ирээдүй хойчийнхоо өмнө хариуцлага хүлээх чадвар, ухамсрыг төлөвшүүлэх, тэдний чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санаачилга, хөгжлийг дэмжих, байгаль эхээ хайрлах, ард түмний түүх соёл, ёс заншлын үнэт зүйлс, уламжлалыг өвлүүлэх, амжилтад хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах зэрэг болно.
Залуучуудын хүсэл сонирхлыг үндэслэн, тэднийг хөгжих, нэгдэх, суралцах, нийгэмд байр сууриа олох, зорилгодоо хүрэхэд нь чиглүүлэн хөтөлж, зорилготой, мөрөөдөлтэй, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө цохилох зүрхтэй олон мянган залуусын төлөө шинэ бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэн ажиллах нь МЗХ-ны зорилт байлтай.
0 Сэтгэгдэл
hyn
irgedee ynenhyy doromjilj bna bus uu
2016.06.10
2016.06.09
2016.06.08
2016.06.08
2016.06.08