Огноо: 2016 оны тавдугаар сарын 18
Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуулийн барилгын засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ2016/42
[Өмнөговь ЗДТГ] эрх бүхий тендерт оролцогчдоос [Өмнөговь аймгийн Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуулийн барилгын засварын ажил]–ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 тоот тушаалаар
батласан “Цахим тендер зохион байгуулах журам”-ын дагуу цахим худалдан авах ажиллагааны системээр зарлаж байгаа тул /www.meps.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.
Тендерт оролцохыг хүсвэл тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр [50 000] төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жилээр
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Хоёр жилээр, 2014, 2015 он
Борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж: Сүүлийн хоёр жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: [БУАТЗ 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт]
Тендерийн хамт Санал болгож буй үнийн дүнгийнхээ хоёр хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг [ 2016 оны зургадугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 00 ]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны зургадугаар сарын 20-ны өдрийн, 11 цаг 05 минутад нээнэ.
Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Өмнөговь аймаг нутгийн удирдлагын ордон 1 давхар 114 тоот
Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Д.Отгонбаяр,
Харилцах утас-70530209, 88686426
e-mail:d.otgonbayar@omnogovi.gov.mn, www.meps.gov.mn, www.e-procurement.mn