Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дөрөвдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно ХЭҮК: Өвөл хаврын уралдаан нь газар хөлдүү, халтиргаа гулгаатай үед мориноос унаж бэртэх гар, хөл, хацраа хөлдөөх эрсдэлийг дагуулдаг “Харбин-2025” Азийн өвлийн наадамд 1275 тамирчин өрсөлдөнө Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй Архангай, Дундговь аймгууд тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй Хоёр улсын хооронд төмөр зам, авто зам, агаарын тээврээр тээвэрлэлт хийх таатай нөхцөлийг бүрдүүлнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК 25.1 сая тонн нүүрс биржээр борлуулав Ерөнхий боловсролын 20 сургуулийг сонгож загвар төсөл хэрэгжүүлнэ Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна Хэнтий, Дорноговь, Хөвсгөл аймгууд цахимжсан төрийн үйлчилгээний тоогоороо тэргүүлж байна
Цагаан дэглий уул - Монголын сайхан орон

Монгол Алтайн нурууны цавчим хаднуудаас үүсэлтэй Түргэний уулсын ноён оргил Цагаан дэглий уул нь далайн төвшнөөс дээш 4096 метр өндөр. Түргэний уулс нь Бөхмөрөн, Сагил сумыг дамжин 70 орчим километр үргэлжлэх уулс бөгөөд Цагаан дэглий уулаас зүүн тийш Хавцалын боом хүртэлх 145.1 мянган га талбайг хамарна. Цагаан дэглий уул нь ой тайгатай, уулын түргэн урсгалт гол горхиудтай, мөнх цастай, мөсөн голтой, бэлээрээ үзэсгэлэнт нууруудтай, өвөрмөц тогтоц бүхий хадан хясаатай, ховор болон ховордсон ургамал амьтны аймагтай.

Энэ уулнаас Түргэн, Буурал, Хархираа, Ямаатын голууд эх авна. Түрэгийн үеийн болон өмнөх үеийн хүн чулуун хөшөөнүүд, хадны сүг зураг, хиргисүүр, булш бунхан, Төгс буянт хийдийн туурь зэрэг түүх соёлын дурсгалуудтай. Сүүлийн жилүүдэд мөсөн гол нь хайлж татарч байгаа ажээ. 1960-аад оны сүүлчээр зургаан уулчин Цагаан дэглий уулын оргилд авиралт хийж яваад нисч амиа алдсан гунигт түүхтэй. Уулын түргэн урсгалт голуудыг олон удаа туулж гарах шаардлагатай, авирах зам маш хүнд уул ажээ. Хамгийн сүүлд 1975 онд Японы алдарт уулчин Жунго Табэй Цагаан дэглий уулын оргилд амжилттай авирч гарснаас хойш дахин олон улсын болон дотоодын уулчид авираагүй гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан