Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавантолгой Хонгконгийн биржид IPO гаргах жагсаалтад багтжээ

Энэ онд Хонгконгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргах компаниудын жагсаалт гарсан тухай "Ройтерс" агентлаг мэдээллээ. Тус биржид IPO хийхээр төлөвлөж буй томоохон 42 компанийн дотор Монголын Тавантолгойн нүүрсний орд байгааг дурьдсан байна.

Монгол Улс Тавантолгойн хувьцаанаас 1.5-5 тэрбум ам.долларын орлого олох гэж байгаа талаар мэдээлээд, "Macquare" зөвлөж, зохион байгуулагчаар "BNP Paribas", "Deutsche Bank", "Goldman Sachs" банк ажиллана гэсэн байна.

Одоогоор тус биржид Монголын "Mongolian Mining Corporation", "Mongolia Energy Corporation" компани IPO хийж байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан