Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“УРТ НЭРТЭЙ” ХУУЛИЙН МАРГААН БА УУРХАЙН ТЕХНИКТЭЙ НИНЖА

Урт нэртэй хууль батлагдаад гурван жил боллоо. Энэ хугацаанд голын ус, ойн сан бүхий газарт  хилийн бүс тогтоох, байгаль орчны үнэлгээ хийх ажил амжуулав. Эдүгээ 69 лиценз бүрэн, 36-г нь хэсэгчлэн цуцлаад буй. Хууль батлагдсаны дараа Ашигт малтмалын газрын судалгаагаар хориглосон газарт нийт 1782 хайгуулын болон ашиглалтын лиценз олгосон байжээ. Ингээд эхний ээлжинд алтны 254 лиценз цуцлах тооцоо гарч, 242-ыг нь түдгэлзүүлсэн. Одоогоор алтны шороон ордоос гадна төмрийн хүдэр, нүүрс, барилгын материал, түгээмэл тархацтай ашигт малтмалын ордын 1400 лиценз дээрх хуулиар хамгаалсан хилийн заагт орсон байгаа юм. Монголын байгаль орчны иргэний зөвлөл урт нэртэй хуулийн хэрэгжилт тааруу, зарим зүйл заалт нь  цоорхойтой болсон хэмээн шүүмжилж байна. Учир нь, алтны шороон ордын шууд цуцлагдах ёстой 12 лиценз ороогүй гэж мэдэгдэв.  Бас алтны үндсэн ордуудын лицензийг орхижээ. Үүнээс гадна тогтоосон хил заагт буй 140 лиценз цуцлах шийдвэрт багталгүй сох дутсан гэв.
Хууль хэрэгжихгүй удах хооронд хамгаалалтын бүсэд багтсан лицензтэй алт олборлогч компаниуд дотроо хэд хэд хуваагдаж “Мини уурхай” хэмээн нэрлэгдсэн механикжсан нинжагийн арми болон хувирсан гэнэ.  Ашигт малтмалын газар, МХЕГ-аас тэдний уулын ажлын төлөвлөгөөг батлахгүй, уурхайг нь хааж усан буу, техникийг нь лацаддаг ч эргээд ажилладаг байна. Мөн усны төлбөр өгдөггүй, авсан дээжээ угааж нөхөн сэргээлтийн мөнгө гаргаж авна хэмээгээд олборлолт хийсэн байжээ. Энэ талаар Байгаль орчны төлөөх хуульчдын холбооны тэргүүн Ц.Туяацэцэг “Засгийн газар урт нэртэй хуульд анхаарал хандуулж, хилийн зааг тогтоох, лиценз цуцлах арга хэмжээ авч байгаа хэдий ч 200 орчим лиценз хамрагдалгүй үлдлээ. Үүний цаана авлига, ашиг сонирхлын зөрчил байгааг үгүйсгэхгүй” гэлээ. 

Тэрээр Сэлэнгэ аймагт саяхан урт нэртэй хуулийн биелэлт, хэрэгжилтийг  шалгаад иржээ. Энэ үеэр Ерөө, Бугантад лицензтэй компаниуд хориглосон газарт олборлолт хийж байж. Тухайлбал, Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Чонон алт” компани хөрс хуулж олборлолт хийсэн талбайдаа нөхөн сэргээлт огт хийгээгүй орхисон байна. Тус компани өнгөрсөн онд олборлолт хийж, хэдэн зуун га талбай сүйтгэсэн ч нөхөн сэргээлт хийхэд зориулж нэг ч төгрөг хуримтлуулаагүй аж. Үүнээс гадна  Бугант тосгоны нутагт лицензтэй мөн л Хятадын хөрөнгө оруулалттай “Сэлэнгэ майнинг” компани өнгөрсөн оны долдугаар сараас хойш  хайгуулын лицензтэй байж олборлолт хийж эхэлжээ. Тэгээд наймдугаар сард нь ашиглалтын лиценз авсан байна. Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөлөгчдийг сая очиход тус компани олборлолтоо зогсоогоогүй байж.
Ингээд тоочоод байвал цуцлагдах шийдвэрт багтсан лицензтэй компаниуд олборлолт хийсээр байгаа бололтой.  Мөн хяналт тавьж, хууль хэрэгжилтийг  хангах ёстой орон нутгийн удирдлагууд ч муу ажиллаж буй юм. “Ариун суварга” хөдөлгөөний тэргүүн Г.Чагнаадорж мөн л хууль хэрэгжихгүй байгаа талаар мэдээллээ. Тэрээр энэ сарын 7-нд Орхон голын сав газрын зөвлөлийн гишүүдтэй шалгалтаар явсан аж. Тэрээр “Урьд нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алт олборлогч 38 компани байсан. Тэд Орхон голыг бохирдуулсан юм. Тэдний  үйл ажиллагааг зогсоосноос хойш гол цэвэршиж эхэлсэн.

Гэвч саяхан Орхон голын эхэнд очлоо. Тэгэхэд чоно борооноор гэгчээр сонгууль гээд монголчуудыг манаргаж байхад “Гацуурт” компани цагт 60-80 шоо метр шороо угаах усан буу хоёрыг тавиад олборлолт хийж байна.  Энэ усан буу нь нэг шоо метр шороо угаахад 4.5 зуун литр ус ашигладаг. Хяналт тавих ёстой орон нутгийн анхан шатны байгууллагууд ажлаа хийхгүй байгаагийн нэг илрэл энэ” гэсэн билээ.

Хуулиар хориглосон газарт экологийн үнэлгээ хийсэн. Гэвч энэ нь хангалтгүй болсон хэмээн иргэний хөдөлгөөнүүд үзэж байна. Учир нь,  хохирол тооцсон компаниуд урьд нь алт олборлогчдод байгаль орчны үнэлгээ хийж өгсөн байж. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийн хийсэн ажлаа үгүйсгэх тул хохирлыг бодитой гаргах үндэслэл байхгүй юм. Нөгөө талаар экологийн үнэлгээ хийсэн компаниудад ажлын хөлс олгоогүй гэсэн яриа ч бий.

Монголын байгаль орчны иргэний зөвлөл уг хуулийг хэрэгжүүлэх, экологийн нөхөн сэргээлт хийлгэхээр хориглосон газарт лиценз эзэмшигч бүх компанийг шүүхэд өгөх нь. Мөн хилийн бүс тогтооход орхигдож үлдсэн лицензтэй компанийг  оруулах, хилийн бүсийг дахин нарийвчилж гаргах шаардлага тавих болсноо мэдэгдэв.  Энэ бүгдээс үзэхэд урт нэртэй хууль хэрэгжихдээ хойрго ар араасаа олон асуудал маргаан дагуулсаар байна.

0 Сэтгэгдэл
ardchilsan namd amjilt husii uls orond min ihiig hiij buteegeerei
shudraga yosiiig togtoooyo bi ardchilsan namiiig demjij bn
ardchilsan namd amjilt husii uls orond min ihiig hiij buteegeerei
монголчууд долоо дордсон одоо найм сэхэх цаг нь болсоон ардчилсан намаа дэмжих хэрэгтэй шүү
хүлээж боллоо ард түмэн минь энэ удаад тэсээд өнгөрөх биш энэ даварсан хүмүүсийг зогсоож итгэл дааж сэтгэлээрээ нэгдэх АН ыг олноороо сонгоцгооё.
Olsson hund zagas ogwol neg odriin hool,Zagas barih argiig ni zaaj ogwol nasnii hool gdg Tegwel zagas barih argiig zaaj ogoh gants nam bol Ardchilsan nam.Amjilt
АН дэмжиж байна
mongolchuud bid bayn chineeleg amidrah erhtei...mon ireeduigee buteeh uurgetei....ene erh uureg 2oo bieluuhiin tuld bi ardchilaliig demjij bna
ажилтай орлоготой эргэдийг ардчилсан нам бүтээнэ. ардчилаан дэмжээрэй
ардчилсан нам шилдэг 76 боловсон хүчнээ монгол төрийг түших хүндтэй, хариуцлагатай албанд дэвшүүлсэн энэ нэр дэвшигчид маань ард түмнийнхаа итгэлийг өвөрлөж яваа залуучууддаа дэмжээрэй
цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн цаадуул чинь бидэнтэй хамт ардчилалыг авч ирэх гэж өлсгөлөн зарлаж тэмцэж явсан улс шүү дээ. өчигдрийн тэр л итгэлээрээ өнөөдөр бидэнтэй хамт олуулаа ялж ардчилалаа мандуулах гэж тэмцэж яьаа улс шүү дээ. АН аа 2 гараа өргөөд дэмжиж байна дэмжээрэй хүмүүсээ
bi ene jil songuuli ugnu medeej minii songolt bol ardchilal
Bi Ardchilsan namiig demjij bna.
mongolchuudaaa ardchilsan namdaa sanalaa uguurei
хувцасаа өмс залуусаа холын замд гарах аяндаа бэлд хорин найман боллоо хороон дээрээ оч сонгуулийн саналын хуудсаа ав сонгох хүн чинь харин АН ынх байг.
итгэл хүлээлгэх хүмүүс чинь АН ынх шүү инээмсэглэл бэлэглэх хүмүүс АН ынх шүү энэ удаад бид боломж олгох хэрэгтэй эргээд АН бидэнд ихийг бүтээж өгнө. АНыг дэмжээрэй
Bid turduu itgej tushmedee uursduu songodog Mongol humuus Zub ni yalj zuulun ni diildeg nutagt Zubhun bidniih gej umchildug Erh chuluutei humuus Tur ni bayan bol irgen ni bayan gesen Tuursun amidtald bid itgedeggui Irgen ni bayan baij Ene tur ni bat baihiig bid husch baina Tiimees BID ardchilaliig songoj baina....
Zaluus Ardchilaliig demjij bna.
сайхан амьдрах хүсэл хүн бүрт байдаг сайхан амьдрах боломжийг монголын иргэн бүрт олгох хүмүүс гэж АН ын нэр дэвшигчдийг бодож байна. дэмжиж байна олуулаа АН ыг дэмжээрэй.
Taniig Bi Ardchilsan namd Sanalaa ogno gedegt Itgej bna.Bi ch Gsen Ardchilsan namd sanalaa ogno.Ta uzel bodoldoo unench,shudarga bgarai.Tand amjilt husii.
Oluulaa bid chadna
олуулаа хөгжье!!!
tsever agaartai tseverhen hotod turuusuu hamaaralgui shan amidarmaar bn...Hun shig amidarch uls shig hugjiye...shan ireeduin tuluu oluulaa negdetsgeey
Irged ard tumnii songolt Ardchilaliin zug towlorch bna.
АН ыг та нар энэ удаад сонго Эргээд социализм болохоосоо нь өмнө Эх орноо авар АН ыг та нар энэ удаад сонго
àæèëòàé îðîëãîòîé îëóóëàà ñàéõàí àìäàðöàãààÿ
Tmee,Ardchilaliig demjine
bidniii odoogiin shan amidral ardchilaliin l ach tus
amidraliin mine gerel gegee ardchilal
Engiiin irged yaval huchtei ve Engiiin irged oluulaa bhdaa huchtei ....................bi Quiza.giiin songoltiiig dagaj bn bid oluulaaa
Engiiin irged yaval huchtei ve Engiiin irged oluulaa bhdaa huchtei Minii az jargal henees hamaarahgui nadad ineemseglel belegledeg Minii songolt henees hamaarahgui nadad ireeduig belegledeg Bid tedniig songohooos ted bidniiig songohgui Oluulaa hugjliiin zamiiig songotsgooy
Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!!Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье!!
Àðä÷èëñàí íàìàà íàð øèã ìàíäóóëúÿ ìèíèé ìîíãîëûí àðä ò¿ìýí 28íä ñàíëàà ºãººðýé áèä ìàø èõ ç¿éä¿¿äèéã õèéõ ¸ñòîé ¿¿íèé òóëä áèä îëóóëàà áàéõ ¸ñòîé ø¿¿
Хамгийн их уншсан