Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчууд газар нутгаа сүйтгэсний төлбөрөө төлж эхэлнэ

Монгол нутгийн гуч гаруй хувь нь нэг хэсэг уул уурхай нээх, хайгуулын лицензийн талбай болсон. Энэ үед 5000 гаруй лиценз олгосон байв. Энэ төрлийн наймаа ч цэцэглэж байсан билээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр жилийн өмнө лиценз олгохыг хориглосон. Эдүгээ энэ хориг дахин таван жилээр сунгагдаад буй. Өнөөдөр Монгол нутгийн 14 хувьд нь ашигт малтмал олборлох, хайх лиценз олгоод байгаа гэдэг. Лицензийг чихэр шиг дур зоргоор нь олгож байх үед гол ус, ой модтой газарт нийтдээ 1782 лиценз олгосон байв. Урт нэртэй хууль батлагдсанаар алтны 242 лицензийг хүчингүй болгож нөхөн олговор өгөхөөр болсон.  Энэ лицензийн талбайд байгаль орчны нөхөн сэргээлтийн үнэлгээ нь хоёр их наяд төгрөг болсныг мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар тогтоосон хил хязгаар эдүгээ 161 лиценз эзэмшигчдэд нөхөн олговор олгохоор болов. Тэдний 124 нь  243 тэрбум 285 сая төгрөг олгох шийдвэр гарсан билээ.

Мөн хуульд заагаагүй талбайд үйл ажиллагаа явуулах компанид нөхөн олговор олгохгүй юм. Ингээд нийт 29 компанийн 36 лицензийн талбайдаа үйл ажиллагаа явуулах болсон байна. Мөн нөхөн олговор авах хүсэлтээ ирүүлээгүй 41 лиценз эзэмшигчид мөнгө өгөхгүй ажээ. Үүнээс гадна 33 компанийн лицензийг хэсэгчлэн цуцлав. Үүнээс гадна 18 компани лицензийн төлбөрөө төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг нь цуцалжээ. Нийт 92 лиценз бүхэлдээ болон хэсэгчлэн цуцлагдаад байна. Нөхөн олговор авах компаниудад нийт 5.1 их наяд төгрөг өгөх юм.

Одоогоор нийт 233 компанийн үйл ажилагааг урт нэртэй хуулиар зогсоожээ. Үүнд, зөвхөн алтны үндсэн орд эзэмшигчид хамрагдаж буй. Нөхөн олговор авах компаниуд байгаль орчны үнэлгээгээр тогтоогдсон мөнгөө улсын төсөв оруулсны дараа авах ёстой төлбөрөө гар дансандаа хийлгэх аж. Цаашид дээрх хуулиар нүүрс төмрийн хүдрийн орд эзэмшигчид хайгуул хийж буй компаниуд хамрагдах юм. Нөхөн олговор олгохоос гадна бас нэг ярвигтай асуудал гарч ирсэн. Тухайлбал, цуцлагдаж буй 150 лиценз банкны барьцаанд байгаа. Монголбанкны судалгаагаар нийт 162.3 тэрбум төгрөг компаниуд лицензээ барьцаалж зээл авчээ. Саяхан, ирэх таван жилд ашиг малтмалын лиценз олгохгүй байх шийдвэр гарлаа.   Эцэст нь хэлэхэд, Монголын төр газар нутгаа хайрлахгүй лиценз замбараагүй олгосныхоо горыг ийнхүү амсч, ард түмний халаасанд гараа дүрж, иргэдийн татварын мөнгийг үрж эхлэв. Цаашид алтнаас бусад ашигт малтмалын лицензийг цэгцлэхэд энэ нөхөн олговрын мөнгө улам нэмэгдэх нь тодорхой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан