Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөговь аймагт 359 тусгай зөвшөөрөл олгожээ

Ашигт малтмалын нөөц арвин Өмнөговь аймагт уул уурхайн компаниуд шил даран байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах эрхээ авсаар байгаа.  Тухайлбал, 2008 онд “Энержи ресурс”, “Монголын алт”, “Саусгоби сэндс”, 2010 онд “Эрдэнэс таван толгой” ХК  уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авсан. Тэгвэл 2011 онд гэхэд “Хангад эксплорейшн” компани “Баруун наран”-гийн нүүрсний уурхайг  ашиглалтад оруулсан. Харин энэ оны эхээр “Хүннү ресурс” Цант уулын нүүрсний уурхайг ашиглалтад өгөөд байна. Энэ мэтчилэн тооцвол өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн найман суманд уул уурхайн үйлдвэрлэл ямар нэг хэмжээгээр явагдаж байгаа юм.  Ашигт малтмалын газрын тооцоогоор тус аймагт уул уурхай, ашигт малтмалын 359 тусгай зөвшөөрөл олгоод байгаа аж. Үүнээс 69 нь ашиглалтын, 290 нь хайгуулын тусгай зөвшөөрөл аж.  

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан