-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх нэлээд том шийдвэр гаргана гэж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-БОАЖЯ-наас урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн тулд алтны шороон ордын үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор 242 ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн түдгэлзүүлээд байна. Үүнээс 69-ийг нь бүр, 36-г нь хэсэгчлэн цуцалсан. Эдгээрт нөхөн төлбөр олгогдохгүй гэсэн үг. Үлдэж буй тусгай зөвшөөрөлтэй газарт Сангийн яамтай хамтран нөхөр олговор тооцуулаад Засгийн газраар дамжуулан ирэх жилийн төсөвт суулгах юм. Үүнд 1400 орчим тусгай зөвшөөрөл хамрагдана.
-Овоот толгойн лицензийг Чалко худалдаж авна гээд байгаа. Гэтэл лицензийг нь түдгэлзүүлсэн гэсэн. Үүнийг яаж шийдэх вэ?
-Засгийн газар, УИХ-аар хэлэлцээд л явах ёстой. Саяын шинээр батлагдсан хуулийн дагуу л явна. УИХ хууль баталчихсан учраас лицензийг эргэж сэргээх биш түдгэлзүүлэхээ түр зогсоосон байгаа. Одоо шинэ хуулийн дагуу хэн худалдаж авах вэ, яаж шийдэх вэ, үүнийг нь Засгийн газар зөвшөөрөх үү гэдэг асуудал яригдана.
-Ашигт малтмалын газрын зарим албан хаагч шалгагдаж байгаа гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ тухайд надад хэлэх зүйл алга. Хуулийн байгууллагуудаас надад албан ёсоор мэдээлсэн зүйл алга.