Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөвсгөлийн нутгийн зөвлөл хандив цуглуулж эхэллээ

Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлөөс нутагтаа гарсан ой хээрийн түймрийг унтраахад зориулж хандив цуглуулна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Цэцэрлэг зэрэг суманд ой хээрийн түймэртэй байгаа юм. Цагаан-Үүр суманд л гэхэд нутаг дэвсгэрийнх нь 70 хувь нь түймэрт шатаад байгаа аж. Энэ түймрийг унтраахын тулд Орхон, Булган, Хөвсгөл аймгийн онцгой байдлын албаныхан, нутгийн 1000 гаруй иргэн сар гаруйн турш ажиллаж байна. Түймрийн улмаас нэг айлын гэр, 10 гаруй айлын өвөлжөө бууц шатаад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан