МОНГОЛ ИНЖЕНЕРИЙН УР УХААН, МОНГОЛ ТЕХНОЛОГЧИЙН УР ЧАДВАР ШИНГЭСЭН “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
З.Цэвээндорж: Маргаашаас нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр 1000 төгрөг болно
Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Лхагвасүрэн: 2025 он бол маш том сорилтын жил байх болно
Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юм
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ЭНЭ ӨДӨР: Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шуберт мэндэлжээ
МУИС-ийг МҮИС-д бэлэглэх үү?
Төсөвт уул уурхайн 20 компани хамгийн их орлого оруулдаг
Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар уул уурхайн салбарынхан ДНБ-ий 18.7 хувийг, аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 68.7 хувийг тус тус эзэлсэн байна. Мөн төсвийн орлогын 21.9, экспортын орлогын 83 хувийг бүрдүүлжээ. Эдгээрийг 2013 оныхтой харьцуулбал улсын төсөвт бүрдүүлэх орлого 0.5, экспорт 1.1 хувиар өссөн аж. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын экспорт 2013 онд 3.9 сая ам.доллар байсан бол өнгөрсөн жил 4.7 сая ам.долларт хүрч. Манай улс 2014 онд зэсийн баяжмал 1.4 сая, нүүрс 19.5 сая тонн, газрын тос 6.9 сая баррель буюу 939.3 мянган тонныг тус тус экспортолсон дүн гарлаа. Энэ нь улсын төсөвт уул уурхайн салбараас 1.3 их наяд гаруй төгрөг төвлөрүүлжээ.
Гэсэн ч Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал санаачлагын /ОҮИТБС/ Үндэсний зөвлөл уул уурхайн салбарт сул дүн тавьж буй юм. Тус төв уул уурхайн компаниудын 2013 оны тайланг саяхан хэлэлцэж, дүнгээ гаргасан билээ. Уг дүгнэлтэд дурьдсанаар 1672 компани ашиг малтмалын, 14 компани цацраг идэвхит ашигт малтмалын лиценз эзмшиж буй. Мөн 13 компани газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн учраас ОҮИТБС-ын тайлан гарган өгөх үүрэгтэй. Тэгвэл ашигт малтмалын лиценз эзэмшигч 1188, цацраг идэвхит ашигт малтмалын хоёр, газрын тосны найман компани тайлангаа гарган өгснөөс улсын төсөвт жилд 40-өөс дээш сая төгрөгийн татвар төлсөн 250 компани байгаа юм. Энэ компаниудын төсөвт төвлөрүүлсэн орлого нь 1.5 их наяд төгрөг. Гэвч нийт орлогын 94 хувийг 20 компани бүрдүүлсэн тооцоо гарлаа. Тухайлбал “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой”, “Оюу толгой”, “Болд төмөр ерөө гол”, “Цайрт менериал”, “Бороо гоулд”, “Энержи ресурс”, “Монголын алт” зэрэг компани хамгийн их татвар төлсөн аж.
Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг олон нийлтэд ил тод болгохгүй хойрго хандаж буйг шүүмжлэх хүн олон. Засгийн газраас уг гэрээг ил болгохыг ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлөөс шаардахад “Олборлогч компаниуд гэрээгээ ил болгохгүй байгаа гэж бурууг өгдөг” аж. Гэтэл олборлогч компаниуд “Засгийн газар зөвшөөрвөл бид татгалзахгүй” хэмээн мэдэгдэж, аль аль тал нь буруугаа хүлээлгүй зайлсхийсээр өнөөг хүрчээ. Дээрх зөвлөл уул уурхайн компаниудын гаргаж өгсөн 2013 оны нэгдсэн тайлангаас гадна өнгөрсөн жилийн төлөвлөгөөний биелэлт, энэ онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталжээ. Тухайлбал, уул уурхайн салбарт энэ онд хийх томоохон ажил бол Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийг УИХ-аар батлуулах юм. Одоогоор Уул уурхайн яам уг хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлээд байгаа юм. Хууль батлагдсанаар эрдэс баялгийн салбарын ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлж олон улсын түвшинд нийсэн хамтын удирдлага, хяналтын бүтэц бий болох аж. Мөн эрдэс баялгийн салбарын мэдээллийн нэгдсэн санг үүсгэнэ. Үүнээс гадна уул уурхайн салбарын орлогын хувиарлалт, зарцуулалт олон нийтэд ил тод болсноор баялгийн удирдлагын эрүүл зохистой тогтолцоо бүрдэх боломжтой гэх зэрэг давуу талууд бий болох юм.
2014 онд дэлхийн зах зээл дээр уул уурхайн үнэ унасаар байсан хэдий ч Монголын хувьд экспортын орлогын голлох хувийг ашигт малтмал бүрдүүлсэн хэвээр гэдгийг өнгөрсөн оны статистик мэдээ батлав.

0 Сэтгэгдэл