Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гангийн үйлдвэр барих мэргэжилтнүүд ирнэ

Төмрийн үйлдвэрлэлээрээ улсдаа төдийгүй дэлхийд дээгүүрт жагсдаг Энэтхэгийн “SAIL” компани Монголд гангийн үйлдвэр барих санал тавьжээ. Учир нь манай улсын коксжих нүүрсний ордыг эзэмшиж, олборлосон нүүрсээ өөрийнхөө улсруу импортлох юм байна. Тиймээс манайд үйлдвэр барих ажээ. Энэтхэгт төмөр үйлдвэрлэхэд нь коксжих нүүрс хамгийн хэрэгтэй байдаг аж. Одоогоор тэд Австралийн үнэ өндөртэй нүүрснээс хараат байгаа аж. Санамж бичигт гарын үсэг зурсны дагуу ирэх сард “SAIL” компанийн төмрийн хүдрийн мэргэжилтнүүд Монголд ирэх юм байна. Дархан Сэлэнгийн бүсэд байгаа төмрийн хүдрийн ордууд, Тавантолгой болон бусад нүүрсний ордуудыг судалж, Монгол Улсад төмрийн хүдрийг боловсруулан ган үйлдвэрлэх Гангийн үйлдвэрийн цогцолборын техник, эдийн засгийн урьдчилсан судалгааг боловсруулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан