Дотоодын алт олборлогч аж ахуйн нэгжүүдийг дэмжих үүднээс алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар тогтоосон билээ. Энэ дэмжлэгийн хүрээнд дотоодын аж ахуйн нэгжүүд 10 тонн алт олборлож, Монгол Улсын эрднэсийн санд тушаах ёстой. Тэгвэл дотоодын алт олборлогч нар төрөөс дэмжсээр байтал хууль зөрчиж их хэмжэний алт олборлож байна хэмээн мэргэжлийн хяналтынхан хардах болжээ. Тухайлбал “Алтан дорнод Монгол “ компанийн А/1134 ашиглалтын зөвшөөрөл дээр буюу Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт 57 тонн алт олборлуулах гэрээг өөрийн туслан гүйцэтгэгч гэх “Алтан Дорнод майнинг сервис” компанитай байгуулсан аж.Тэгвэл, туслан гүйцэтгэгч гэх уг компани нь Уулын ажлын төлөвлөгөө, Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдаагүй олборлолт явуулж, 57 тонноос илүү хэмжээний алт олборлож байгаа гэнэ. Иймд МХЕГ-аас “Алтан Дорнод Монгол” компанид асуулга тавихаар болжээ. Хэрэв гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илрэх юм бол хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ ч мэдэгдсэн юм. Хуульд зааснаар Техник эдийн засгийн үндэслэл, Уулын ажлын төлөвлөгөөгүйгээр олборлолт явуулж болохгүй аж.
Г.Тунгалаг