Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Асгатын мөнгөний ордын ТЭЗҮ-г боловсруулна


Уул уурхайн яамнаас Асгатын мөнгөний ордын дээжид технологийн шинжилгээ хийх, төслийн ТЭЗҮ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг боловсруулахаар ажиллаж байна. Уг ажлын хүрээнд үйлдвэрлэлд бэлэн болгох үүрэг бүхий төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулахаар болжээ.

Асгатын мөнгөний ордод өмнө хийж байсан геологи, хайгуулын ажлын үр дүн, техник-эдийн засгийн урьдчилсан үнэлгээ, тооцоолол болон холбогдох  материалыг Төрийн өмчийн хороо, “Монголросцветмет” компаниас төслийн нэгжид гаргаж өгөх юм байна.Тус ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар баруун бүс нутгийг хөгжүүлэх, экспортын шинэ нэр төрлийг бий болгох, валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд онцлов.

Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлүүдийг Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК эзэмшдэг ч эдийн засгийн эргэлтэд оруулах санхүүгийн боломжгүй гэдгээ Уул уурхайн яаманд мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан