Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ханбогд суманд олдсон хадны зургийн ойролцоо тэсэлгээ хийхгүй


Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгаас эртний ховор олдвор болох хадны зураг олдсон билээ. Оюу толгойгоос чанх урагш 20 орчим км-ийн зайтай газарт байх уг хадны зургийн ойролцоо төмөр замын ажил гүйцэтгэж байгаа учир ховор олдворыг сүйтгэж болзошгүйд анхаарал хандуулна уу хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд ханджээ. Салбарын сайд судалгааны баг явуулж, хадны зургуудыг судлуулна гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл Өмнөговь аймагт Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын барилгын ажлыг хариуцаж буй “Монголын төмөр зам” ТӨХК-ийн албаны хүнээс үнэхээр тэсэлгээ хийхээр болсон эсэхийг тодрууллаа. Тус компанийн Байгаль орчин, орон нутгийн харилцааны ажилтан Б.Мөнхболд “Ханбогд суманд олдсон хадны зургийн зүүн талаар төмөр замын ажил хийж байгаа. Тэсэлгээний болон бусад ажлыг энэ орчмын газарт гүйцэтгэхгүй харин хашаа барьж, хамгаалалтад бүрэн авсан. Хадны зургийг хамгаалах, эвдэрч сүйдэхээс сэргийлэх үүднээс төмөр замын барилгын ажлаа далангийн шороо асгах зэргээр гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. Энэ хамгаалалтын арга хэмжээг бид жил гаруйн өмнөөс авч эхэлсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Бүтээн байгуулалтын ажил болон ховор олдворыг хамгаалахад ямар нэг саад учрахгүй. Бид төмөр замын ажил эхлэхээс өмнө судалгааны болон археологийн ажлын явцад хадны зураг байгааг мэдсэн. Энэ талаараа дээрх чиглэлийн төмөр замын барилгын ажлын гүйцэтгэгч “Самсумнг Си&Ти” компанийнхантай ярилцаж, хамгаалалтын хашаа барьсан. Ингээд өнгөрсөн хоёрдугаар сард Ханбогд сумын байгаль орчин байцаагчид хадны зургийг хамгаалалтад авснаа мэдэгдэж, хүлээлгэж өгсөн” гэлээ.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан