МҮОНРТ, Толгойт, Баянхошуу, Дамбадаржаа, Налайх орчмоор агаарын бохирдол бага байна
Дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих боломж нэмэгдлээ
Шинжлэх ухаан, технологи, уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ
Өнөөдөр үрийн буудайн дуудлага худалдаа болно
2026 оноос элсэлтийн шалгалтын журамд өөрчлөлт оруулна
Ордын төлөөх “тэмцэл” Ордонд ороод бужигнуулж байна
"Шахмал түлшний түүхий эдийг хагас кокс болон угааж баяжуулсан нүүрсний баяжмалаар хийх шаардлагатай" гэв
Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно
“Яндангүй бүс” байгуулна
Хотол бялууны захиалга эхэллээ
Ус, модоо хайрлая гэх “улигт” шалтгааны цаана
Уур амьсгалын өөрчлөлт улс орон бүрийн “толгойн өвчин” болсоор удлаа. Дэлхийн, эсвэл тодорхой бүс нутгийн уур амьсгал нь 10-1000 жилийн хугацаанд өөрчлөгдөж байдаг бөгөөд үүнд сүүлийн үед хүний үйл ажиллагааны нөлөө их болж. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг үгийг өнөө үед орчин үеийн уур амьсгалын өөрчлөлт буюу “Дэлхийн дулаарал” гэдэг утгаар хэрэглэх нь ихэсч. Дэлхийн дулааралд хэн буруутай вэ гэвэл дээр дурдсанчлан “Оршин суугчид” нь. Оршин суугчид нь орон гэр болсон цэнхэр гаригийнхаа ой хөвчийг огтолж оронд нь тэнгэр баганадсан байшин барилга барьж бүтээн байгуулалт өрнүүлснийгээ “Соёл иргэншил” хэмээн нэрлэжээ. Эх дэлхийн баялгийг эрээ цээргүй тонож буй эл үйлдлээ эргэн нэг ажвал булшныхаа нүхийг өөрийн гараар ухаж буйгаас ялгаагүй болж таарав. Мод огтолбол мөнгө олно, мөнгө олбол мөр бүтэн амьдрана. Гэвч, огтолсон мод бүрийн тоогоор цөлжилт төдий чинээ хурдассаар байна. Ногоон ургамал бүрт фотосинтез явагдаж эргэх холбоо үүсгэнэ. Эл эргэх холбооны ачаар хур, тунадас орж гадаргын болоод гүний усыг нөхөн төлжүүлж, сэргээн сэлбэж байдаг. Харин бид тэрхүү усыг ахуй амьдралдаа хэрэглэн аж төрөн амьдардаг. Усгүйгээр бид хэн ч биш. Тэгэхээр амьдралын үндэс нь ус, усны үндэс нь ой болж таарлаа.
Бид өдийг хүртэл ус, модоо хамгаалъя хэмээн улиг болтол ярьсан. Илжигний чихэнд элдвийг хийхтэй адил их ч олон янзаар энэ асуудалд олны анхаарлыг чиглүүлэх гэж оролдсон. Гэвч олигтой үр дүнд хүрээгүй. Ганцхан жишээ дурдахад 30 гаруйхан жилийн өмнө Монгол орны нийт газар нутгийн 15.3 хувь нь ой хөвч, ногоон бүс нутаг байжээ. Харин өнөөдөр найман хувь хүрэхтэй үгүйтэй нь л үлдэж. Тэгэхээр ус, мод хоёрын ач тус, амьд байгальд гүйцэтгэх үүргийг үгүй болсон хойно нь л үнэлж дүгнэн, гүйцэт ойлгож магад. Нэг л өглөө сэртэл цэнхэр бус цөлжсөн гариг дээр нэг ч модгүй, уух усгүй хоцорвол тэр үед л хүн төрөлхтөн “ухаан сууна”.
Монголчууд бид үгээгүй ядуу нэгнийг “Модоо барьсан” хэмээх адалдаг. Тэгвэл өнөө цагт өөрсдөө ой модоо огтолж тайрсаар дуусгах дөхсөн нь модоо барсан “гуйлгачин” болсноос ялгаагүй болж. Дээр дурдсанаар 30 жилд нийт ногоон бүсийнхээ талыг нь тайрчихсан болохоор үлдсэнийг нь үрэн таран хийхэд дахиад гучаадхан жил л хангалттай. Харсаар суутал хамаг модоо барж дуусч байгаа биднийг тэнэг гэхэд ч багадана. Угаас, хүмүүс бид огтолсон модоороо цаас хийж түүн дээрээ “Модоо хайрлая” гэж бичдэг цорын ганц амьтан.
Энд олон таван үг нуршилгүй ой модоо хэрхэн хамгаалах тухай өөрийн бодлыг өнгөц дурдъя. Өнөөдөр манай улсын Байгаль орчныг хамгаалах тухай хууль улс орныг бүхэлд нь хамарч уулын ам бүхэнд үйлчилнэ гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумын Жанхайн даваанаас хулгайн мод бэлтгэх вий хэмээн төрийн түшмэд хуулиа бариад манаад суухгүй. Ойн манаачийн боломж хүрэлцээ ч муу учир бүс нутгуудад ой хамгаалах ажил олигтой үр дүнгүй л байна. Хууль нь байвч хяналт нь сул байгаа нь бидний гол дутагдал.
Хоёр Солонгосын дайны дараа өмнөд солонгосчууд өлмүүн зэлмүүн амьдралын эрхээр ой модоо огтолж тайрсаар дуусах дөхөөд байж. Нэг анзаарвал, ой хөвч гэхээр юмгүй болсон байж. Улмаар, улс орныг хамарч уулын ам бүхэнд үйлчилж чаддаг хууль санаачилж, хяналтын тогтолцоог нь ч чамгүй сайн боловсруулсан гэдэг. Тэрхүү хуульд, “Та мод ашигла, тайр, огтло, хүссэнээрээ хэрэглэ” хэмээн заасан ч эцсийн дүнд нэг мод огтолсон л бол оронд нь гурван мод тарьж түүнийгээ бие даан ургах чадвартай болтол нь арчилж тордохыг хатуу хуульчилсан гэдэг. Өдгөө нийт газар нутгийнх нь 80 гаруй хувь битүү ой хөвчөөр хүрээлэгдсэн нь сайн хууль санаачлан хэрэгжүүлсний тус. Солонгос хүн бүр байгаль эхийн баялгийг хүртсэн л бол буцааж гурав нугалан төлөх ёстой гэсэн ойлголттой байдаг нь энэ үеэс үүдэлтэй аж. Харин манай улс бэлгэдлийн чанартай хууль баталж, түүнийгээ дагаж мөрддөггүй, хяналт тавьж чаддаггүй нь хамгийн том дутагдал юм. Бид хулгайн мод бэлтгэгчдийг “такси”-ны мөнгөөр торгоод, хууль бус гэдэг нэрээр машинтай нь тооцоо бодоод өнгөрөх бус үүрэг хариуцлага, эдлэх ялыг нь чангатгаж дахин тийм үйлдэл гаргахгүй байхаар хуульчлах хэрэгтэй. Тэгэхгүй аваас Монгол модоо барж, байгалийн баялгийн хомсдолд өртөх цаг ойрхон байна.
Цэнхэр гариг 1366 сая шоо.км усны нөөцтэй буюу бөмбөрцөгийн 70 хувийг нь ус эзэлдэг болохоор огторгуйн хязгаараас номин цэнхэр өнгөтэй харагддаг. Дээрх усны нөөцийг дэлхийн нийт хүн амд хуваавал нэг хүнд 190 сая шоо.км ус ногдоно гэсэн асар их тоо гарч байна. Гэвч энэ их усны 98 орчим хувь нь уух нь битгий хэл амсахын аргагүй далайн давстай ус. Үлдсэн хоёр хувийнх нь 80 гаруй хувийг нь өмнөд ба хойд туйлын мөс бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл манай гаригийн нийт усны ердөө 2.1 хувь нь давсгүй цэнгэг ус байдаг бөгөөд тэрхүү усаа 100 литр хэмээн бодвол ердөө 0.003 хувь нь буюу цайны халбаганы тал хүрэхтэй үгүйтэй нь ундны цэвэр ус байх аж.
Ус чандмань эрдэнэ гэж бидний өвөг дээдэс зүгээр ч нэг хэлээгүй нь мэдээж. Дэлхий даяар минут тутамд долоон хүн усны бохирдол, хомсдлоос болж амиа алдаж байна. Манай орны хувьд усны нөөцөөр хомс 145 орноос 121-т ордог нь аюулын харанга дэлдсэнээс ялгаагүй хэрэг. Нийт ус болох 609.5 шоо.км усны 1.6 хувь нь газрын гүний ус бол бусад нь нуур цөөрөм, гол мөрөн, мөнх цас, мөсөн голын ус байх аж. Гадаргын усны 38 хувь нь Монголдоо шингэж 62 хувь нь гадагш урсдаг. Гэтэл ашиглалтын хувьд 80 хувь нь газрын гүний ус, 20 хувь нь гадаргын ус байгаа нь байж боломгүй гаж тогтолцоо аж. Дэлхий нийтээр гүний усаа хайрлан хамгаалж байхад манайх л харамгүй хэрэглэсээр. Гүний усны нөөц шавхагдах нь хурдан ч нөхөн сэргэх нь 400-1000 жил байдаг аж.
Нийслэлийн хувьд хоногт дунджаар 330 мянган тонн ус хэрэглэж байгаагийн 160 мянга нь өрхийн хэрэглээнд, 60 гаруй мянга нь цахилгаан станц болон үйлдвэрүүдэд хэрэглэгдэж байгаа бол үлдсэн хэсэг нь бусад хэрэгцээнд зарцуулагддаг аж. Орон сууцны нэг оршин суугч хоногт ойролцоогоор 200-230 литр ус хэрэглэдэг бөгөөд энэ их усныхаа 40 гаруй хувийг нь суултуураар дамжуулан урсгадаг гэсэн эмгэнэлтэй гэмээр тоо гарчээ. Харин гэр хорооллынхны усны хэрэглээг орон сууцныхтай харьцуулбал тэнгэр газар шиг зөрүүтэй. Гэр хороололд амьдардаг нэг хүн хоногт ихдээ л 20 литр ус хэрэглэдэг ба үүнийхээ 3-5 литрийг нь хүнсэнд зарцуулдаг гэнэ. Нийслэлийн усны хэрэглээг дан ганц Туул голын сав газраас хангадаг нь хүрэлцээ муутайд тооцогддог. Аливаа усны сав газрын нөөцийг ашиглаж болох тодорхой хэмжээ байдаг. Тэрхүү хэм хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд усны нөхөн сэргээгдэх чадамж, хугацаа нь төдий чинээ удааширдаг ажээ. “Хар ус харамладаггүй” гэсэн нийгмийн сэтгэлзүйг даруй өөрчилж, усны үнэ цэнийг олон нийтэд сайтар ойлгуулахгүй аваас удахгүй хоолой чийглэх дусал ч усгүй болохыг хэн ч үгүйсгэхгүй.
Ангаж цангахын цагт алт нүүрс уухгүй нь мэдээж. Уул уурхайн салбарын эдийн засагт оруулах хувь нэмэр их ч гэлээ дагаад усны хэрэглээ өсдөг. Ертөнцийн амьтай амьгүй, ургамал ногоо, араатан амьтад цаашлаад хүмүүний амьдралын эх үндэс болсон усыг уул уурхай нэрээр ууж цөлмөж байгаа нь их. Ашигт малтмалын олборлолтыг усгүйгээр төсөөлөхөд бэрх. Манай улс “Оюу-Толгой”, “Таван толгой” гээд стратегийн томоохон орд газруудын усны хэрэглээг дан гүний усаар хангаж буй нь авдрынхаа ёроолыг хоослож буйгаас ялгаагүй. “Оюу толгой”-н ордыг ашиглахад үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал хоногт 75 мянган шоо метр буюу секундад 870 л ус хэрэглэнэ. Ашиглаж буй газрын гүний усны орд болох “Гүний хоолой”-н усны нөөц нь уртаашаа 45 км, өргөөшөө 12 км үргэлжлэх томоохон орд билээ. Гэвч энэхүү усны орд нь 100-300 м зузаан шаварлаг хөрсөнд дарагдан шахагдсан, ус агуулагч үе нь нимгэн, эргэлтэд орох нь удаан учир хур бороогоор тэжээгдэн нөхөн сэргээгдэх боломж бараг үгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Харин “Таван толгой”-н ордыг ашиглахад хоногт 82 мянга 166 м.куб ус шаардагдах бол хамгийн ойр буюу 200 км радиуст буй ашиглах боломжтой усны нөөц болох Ханхонгор сумын нутаг дахь Балгасын улаан нуур уртаашаа 20 км, өргөөшөө 6-8 км бүхий цэнгэг усны нөөц нь 68 мянган м.куб байх жишээтэй. 1984 онд хийсэн оросуудын судалгаагаар тус нөөцийн ашиглалтын боломж секундад 465 л гэж тогтоогдсон ч манай гидрогеологичид 2008 онд хийсэн судалгаагаар секундад 150 л гэж тогтоосон байдаг. Усгүй болохын цагт ашигт малтмал ашиггүйдэж алт, нүүрсээ уухгүйгээс хойш чандмань эрдэнэ болсон усыг зуу зуун “Оюу толгой”, “Таван толгой” байгаад ч орлож чадахгүй нь мэдээж. Ангаж цангахын цагт алт, нүүрсээ уух уу.
Дэлхийн хүн амын өсөлт, цаг агаарын өөрчлөлт, цөлжилт зэргийг дагаад усны хомсдол улам бүр нүүрлэх болсон өнөө үед томоохон улс орнууд бүсээ чангалж эхлээд байна. Хойд хөрш маань цэвэр усны нөөцөөр Бразиль, Канадын дараа ордог бөгөөд гадаргууны усны асар их нөөцтэй хэдий ч мянга мянган усан сан, нуур, цөөрөм байгуулж цэвэр усаа “савлан” хуримтлуулж байна. Зөвхөн нийслэлээ тойруулан 57 томоохон усан сан байгуулжээ. Урд хөршийн хувьд усны нөөц, хангамжийн хүрэлцээ ирээдүйд доройтохыг урьдчилан тооцоолж, хил даван урсах Хөх мөрний усыг хойш татах нүсэр төслийг хэрэгжүүлэх судалгааг 50 жил хийсний үндсэн дээр уг ажлыг эхлүүлээд байгаа. Мөн “Төсөл № 635” нэртэй төслийн хүрээнд Оросын Обь мөрний эх, Алтайн нуруунаас урсдаг Эрчис мөрний усыг үржил шим муутай Шинжаан-Уйгар луу татаж, зуу зуун га газар усжуулж байна. Ойрдын Ил мөрний усыг мөн л татаж хөвөн, тарвасны тариаланд ашигласнаар казахуудыг Балхаш нуурын “толгойн өвчинд” унагаад амжсан. Алсыг харж нүүдэл хийдэг урд хөршүүдийн бий болгосон нуур цөөрөм, усан санг тоолсноос уулын мод тоолсон нь хамаагүй амар биз. Энэ мэт дэлхийн томоохон улс орнууд ирээдүйг харж их бүтээн байгуулалт хийж буй нь ирээдүйд ус алт, нүүрс, газрын тосноос илүүтэй үнэ цэнэтэй болохыг зөгнөх шиг. Өнгөрөгч 50 жилд 1800 гаруй удаа уснаас үүдсэн маргаан улс орнуудын хооронд өрнөж байснаас 21 удаагийн тохиолдол нь цэрэг, зэвсгийн хүчээр шийдэгдэж байжээ. Усны төлөө цус урсах цагт хатаж үхэхгүйн эрхэнд улс орнууд хоорондоо зэвсэг барин тэмцэх нь дамжиггүй. Ус мөрний оронд цус урсах тэр цагт хүчтэй нь хүчгүйгээ гэдэг байгалийн ганцхан хууль үйлчлэх биз ээ.
Цөлжих шалтгаан

Модоо барсан Монгол

Ангаж цангахын цагт алт, нүүрс уух уу

Ус бус цус урсах цагт...

Ж.Гэрэлчулуун
0 Сэтгэгдэл