Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Оюун сайд ”Арева” групптэй ямар ”сүлбээтэй” вэ

Францын “Арева” группийн Монгол дахь салбар “Арева Монгол” компанийн охин компани болох “Кожеговь” Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны хайгуул хийж байгаатай холбоотой дуулиан шуугаин хэвлэл мэдээлэл хийгээд нутгийн иргэдийн дунд тасрахгүй байна. Хэдийгээр одоогоор хайгуулын ажил зогссон ч хаврын урь орохоор ажлаа сурагтай байсан юм. Уурхайн олборололт эхлэх гэж байна хэмээн нутгийн иргэд хардаж байгаа нь оргүй ч зүйл биш бололтой. Учир юу гэвэл, “Кожеговь” компанийн туслан гүйцэтгэгч “Орд гео” компани өнгөрсөн намраас олборололтод зориулсан тоног төхөөрөмж, өрөм нөөцөлж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байсан. Ер нь өнгөрсөн намраас Монгол Улсын Засгийн газар, Цөмийн энергийн газар ч ураныг ашиглахаа нуухаа байсан. Ерөнхий сайд ч эрдэмтэн мэргэд, багш нар цөмийн талаар нийгэмд эерэг сэтгэлгээ төрүүлэх талаар ажил хий, зөв талаас нь тайлбарла гэж салбарынхандаа анхааруулж, багахан чимхээд авсан.  Н.Алтанхуягийн энэ хэлсэн үгийн дараагаар Монгол Улс цөмийн эрчим хүчийг дэмжиж уран олборлох нь нийгэмд ил болсон юм. Түүнчлэн “Арева” компанийнхан хэвлэл мэдээллийнхнийг дагуулан Казахстанд байх ураны ордыг танилцуулсан нь олборлолтоо эхлэх гэж байгааг нь гэрчилнэ.
Тэгвэл өнөөдөр олон нийтийн мэдээллийн сүлжээгээр ийм бичиг тархах болов. Энэ албан бичгийн он сарыг харвал өнөөдрийнх гэдэг нь илхэн.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан