Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт” энэ онд 114.5 мянган тонн цэвэр зэс агуулсан баяжмал үйлдвэрлэнэ


Эрдэнэтийн овоо ордод жилд 35 сая тонн хүдэр боловсруулна хэмээн тооцвол 42 жил ашиглах нөөц бий гэдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуугийн нэг жилийн ажлын тайланд “Эрдэнэтийн овоо  ордын Баруун хэсгийн хүдрийн нөөц 980.2 сая тонн. Зэсийн агуулга нь 0.427  хувь юм. Иймд 4182.7 сая тонн ажээ. Молибденийн агуулга нь 0.011 хувь бөгөөд 111.7 мянган тонн” гэж дурдсан байна. Аливаа уурхай олон жил ажиллахын тулд жил бүр нэмэлт хайгуул судалгаа хийдэг.  Тэгвэл өнгөрсөн онд  Эрдэнэтийн овоо ордын Баруун хойд хэсгийн уурхайд 26 цооног 3883.7 тууш метр өрөмдлөг хийжээ.

лд олборлох, боловсруулах хүдрийн нөөцийг нарийвчлан тооцох боломжтой болжээ. Мөн тус ордын төвийн хэсэгт 20 цооног, 2421.1 тууш метр өрөмдлөг хийж хүдрийн хоёрдугаар биетийг урьдчилан тогтоогоод байна.
Ингээд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуугийн нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаас дор өгүүлье.

-Хам баяжуулалтын зур­гадугаар секцийн ОК-50, ОК-38 машиныг РИФ-75 машинаар солих ажлыг өн­гөрсөн оны гуравдугаар сард дуусгаж ашиглалт оруу­лав. Ингэснээр тус секцийн хүдэр баяжуулалтын хүчин чадлыг таван сая тоннд хүргэлээ.  Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд №2М далан барьснаар үйлдвэрийн боловсруулах хүчин чадал өсөхөд 20-25 жил хаягдал хураах боломжтой боллоо. Баяжуулах үйлдвэрийн шүүн хатаах хэсэгт гуравдахь дарал­тат шүүлтүүр суурилуулж ашиг­­лалтад оруулснаар то­ног төхөөрөмжүүдийн найд­вартай ажиллагааг хангажээ.

-Ган бөмбөлөг цувих цех бүрэн хүчин чадлаараа ажиллаж бэлдэц нийлүүлэлт, үнийг хянаж чадсан аж. Үүний үр дүнд  22 мянган тонн ган бөмбөлөг үйлдвэрлэж төлөвлөгөө 146.9 хувиар давж биелсэн байна. Нэг тонн ган бөмбөлгийн өөрийн өртөг 2012 онд 1754.2 мянган төгрөг байжээ. Тэгвэл өнгөрсөн онд үнэ нь 14.3 хувиар буурч 1580.6 мянган төгрөг болов. Хамгийн гол нь Ган бөмбөлөг цувих цех үйлдвэрийнхээ хэрэгцээг бүрэн хангаж чадах хэмжээнд хүрчээ.
-Нунтаглан баяжуулах хэсэгт  35 жил ажилласан МШЩ №1 тээрмийн хөдөл­гүүрийг шинэчилсэн байна. Ингэснээр үйлд­вэртэйгээ нас чацуу техник “гавьяаныхаа ам­ралтаа” авчээ гэж хэлж болох юм.

-Дулааны цахилгаан станц 2013 онд 36.56 сая кВт цаг  эрчим хүч үйлдвэрлэжээ. Үүнийг мөнгөн дүнгээр илэр­­­хийлвэл  5.1 тэрбум төгрөг болох юм.
-Цагаан тоос бууруулах туршилтад таван компани өөрийн хөрөнгөөр оролцов. Үүнээс гурван компани полимер цацах, үлдсэн нь нийлэг тор болон био материалаар хучиж туршилт хийжээ. Ингээд Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далангаас босох цагаан тоосыг бууруулах туршилтаар  “Эм Эн Эм Си Энд Си” компанийн нийлэг тороор хучих аргыг  хэрэглэх болсон байна.  Мөн элс хураахгүй талбайд болон нөхөн сэргээлт хийхэд  “Нумт бар” компанийн био материалыг ашиглах нь илүү үр дүнтэй нь туршилтаар батлагдсан аж.
-Засвар механикийн за­вод импортоор өндөр үнээр авдаг зарим сэлбэг хэ­рэгсэл үйлдвэрлэж эхэл­жээ. Тухайлбал, хөвүү­­лэн баяжуулах машины ста­­то­рууд, варман 16/14 ша­хуургын доод корпус, хаягдлын аж ахуйн 28 Грт 8000 шахуургын ажлын дугуй зэрэг сэлбэг үйлдвэрлэх болсон. Мөн  гидроциклоны хуучин резиныг шатаах зуух  шинээр барьсан байна.

Энэ онд амжуулах ажил:
-Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн хүдэр боловсруулах хүчин чадлыг зургаан сая тонноор нэмэгдүүлэх өргөтгөлийг энэ онд багтааж ашиглалтад оруулахаар төлвөлөөд байна.
-Хаягдлын аж ахуйн найдвартай ажиллагааг хан­гах зорилгоор 14 дүгээр далангийн ажлыг эхлүүлжээ.

-Энэ онд 7667 мянган шоо метр хөрс хуулна.  Мөн 28.9 сая тонн хүдэр олборлож 26 сая тонныг боловсруулах төлөвлөгөө бий. Нэг тонн хүдэр дэх зэсийн агуулга 0.510, молибденийх 0.015 хувь байна. Зэсийн баяж­малын нэг тонн тутамд зэс 22.5, молибдени 47 хувьтай байх аж. Өөрөөр хэлбэл,  нийт үйлд­вэрлэсэн баяжмалаас 114.5 мянган тонн цэвэр зэс, 1365 тонн молибдени гарах юм.  
-Эрдэнэтийн овоо ор­дын Баруун хойд хэсгийн уур­хайн хүдрийг олборлох, боловсруулах геологи, тех­нологийн иж бүрэн зураглал хийнэ. Уг хэсгийн уурхайд 84 цооног  20700 тууш метр өрөмдөх хайгуулын ажил гүйцэтгэх ажээ. Үүнээс гад­на уурхайн Төвийн хэсэгт хайгуулын ажил үргэлжлэх юм. Иймд 11000 тууш метр өрөмдлөг хийхээр төлөвлөөд байна. Энэ хайгуулыг хийснээр хүдрийн нөөц хоёр дахин өсөх бололцоотой.

Тэгэхээр энэ онд “Эрдэнэт” үйлдвэрийн  хүдэр олборлолт нэмэгдэж, гарах баяжмалын хэмжээ өсөх ажээ. Хамгийн гол нь гадаадаас өндөр үнээр авдаг сэлбэг хэрэгслээ өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн нь олзуурхууштай. Засвар механикийн завод жилд 3000 төрлийн 53.8 тэрбум төг­рөгийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэж байна. Цаашид тоног төхөөрөмжөө шинэчилж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зо­­рилт тавьжээ. Тухайлбал жилд импортоор авдаг 400 тонн цутгамал бүтээгдэхүүн өөрсдөө үйлдвэрлэх төлөв­лө­гөө бий.  Ингэснээр тус үйлд­вэр хэмнэлт гаргаж олох ашиг нь өснө. Нөгөө талаар манай улсаад гадагшаа урсах валют эдийн засагтаа шингэж үлдэх бас нэг ашигтай тал бий.


Б.Дамдинсүрэн: Бидний бүтээсэн төхөөрөмж  гагнуурын угаарын 90 хувийг шүүдэг

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводын засварчин Б.Дамдинсүрэнгээс  санаачилсан бүтээлийнх нь тухай тодрууллаа. Тэрээр саяхан үйлдвэрийнхээ хөдөлмөрийн аварга болжээ.


-Тоос, угаар дарах энэ тө­хөөрөмжөө яаж хийсэн бэ?
-Манай Засвар механи­кийн завод тоос шороо их­тэй. Цехийнхээ тоосыг хэр­хэн багасгах талаар нэлээд хэ­дэн жилийн өмнөөс бо­дож, судалж байсан юм. Тэгээд өнгөрсөн жилээс хэрэгжүүлсэн.

-Энэ төхөөрөмж хэчнээ­нийг хийж тавив. Танай цех дотрох агаарын бохирдол хэдэн хувиар багасаад байгаа вэ?
-Цехдээ гурван цэгт төхөөрөмж байрлуулсан. Тоос шороо, гагнуураас гарах угаарын 90 хувийг шүүж байна. Хоёр хоногт филтерийг нь цэвэрлэх шаардлагатай.  Энэ төхөөрөмжийн давуу тал нь уян хоолойтой, дугуйтай учир хүссэн байрлалдаа зөөж болдог юм. 

-Гадаадаас ийм төхөө­рөмж авбал ямар үнэтэй байдаг юм бол. Тоос, утаа сорогч нэг төхөөрөмжийг хэдий хугацаанд хийдэг вэ?
-Манай төслийн багийн хийсэн тооцоогоор гадаадаас агаар цэвэршүүлэх ийм төхөөрөмж авбал нэг нь 12-14 сая төгрөг. Бид өөрсдөө хийхээр гурван сая төгрөгт багтааж буй тооцоо гарч байгаа. Хоёр сар гаруй хугацаанд таван ширхэг ийм төхөөрөмж хийсэн. Цаашдаа үйлдвэрлэл болгоод дамжлага маягаар хийвэл сард дөрөв, тавыг хийх бололцоо бий. Энэ төхөөрөмж ганц манай үйлдвэрч бус  бусад гагнуур хийдэг бүх газарт  хэрэгтэй. Их өргөн хэрэглээтэй төхөөрөмж шүү дээ.
 
-Ийм төхөөрөмж хийх эд анги, материалаа хаа­наас яаж олж авдаг вэ?
-Гадаадаас авдаг ганц эд анги  нь филтерь. Бусад нь манай Засвар механикийн заводын бүтээгдэхүүн. Энэ төхөөрөмжийн хамгийн гол зүйл нь сорох сэнс. Үүнийг ч бас бид өөрсдөө хийдэг.

-Урьд нь энэ төхөө­рөмжийг тавиагүй байхад ажиллах нөхцөл хүнд байсан байх даа?
-Тийм. Утаа манарсан их хүнд нөхцөлд ажилладаг байсан.

-Та хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би “Эрдэнэт” үйлдвэрт 24 жил ажиллаж байна.  

 
Зах зээлийн бодит үнэ тогтоосноор  27.2 тэрбум төгрөг хэмнэжээ

Манай улсын эдийн засгийн гол түүчээ болсон “Эрдэнэт” үйлдвэр  өнгөрсөн онд нэлээд шинэчлэлт хийж, чамгүй амжилт гаргасан. Тухайлбал,  оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ төсөөлж байснаас 1000 гаруй ам.доллараар унасан ч 124 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж чаджээ.  Өнгөрсөн онд “Эрдэнэт” үйлдвэрийн нягтлан бодох, бүртгэл, санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, ил тод байлгах, орлогоо нэмэгдүүлж өртөг зардал, өр авлагаа бууруулах талаар тодорхой зорилго тавьж ажилласан юм. Ингээд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Эдийн засаг эрхэлсэн орлогч Б.Алтанхуягийн ажилчдадаа болон Орхон аймгийн иргэдэд нээлттэй танилцуулсан нэг жилийн ажлын тайлангаас сонирхуулъя.

-Компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийг ил тод болгох талаар хэд хэдэн ажил хийжээ. Жишээлбэл, өнгөрсөн онд Олон улсын хөндлөнгийн аудитын “KPMG Audit” компани болон Үндэсний аудитын газраар “Эрдэнэт” үйлдвэрийн 2012 оны санхүүгийн нэгдсэн тайланд аудит хийлгэсэн байна. Мөн арилжааны банкуудтай гадаад валютын арилжаа хийх аргачлалаа өөрчилсөн аж. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаагаар арилждаг болжээ.
-“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын  2013 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 264 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор нөөц бололцоогоо ашиглаж  зэс, молибдений баяжмалын  үйлвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртөг зардлаа бууруулж үр ашгаа өсгөх тодорхой төлөвлөгөө гарган хэрэгжүүлсэн байна. Ингэснээр  тус үйлдвэрийн нийт зардал 35 тэрбум төгрөгөөр буурчээ. Бүтээгдэхүүний зардал төлвөлсөнөөс 32.6 тэрбум төгрөгөөр буурсан нь амжилт гарсан юм. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний нэг төгрөгийн зардал 73.31 мөнгө болж төлөвлөж байснаас 2.47 мөнгөөр багасчээ.
-Нийт 7000 орчим нэр төрлийн барааны зах зээлийн үнийн судалгаа хийв. Ийнхүү бараа, ажил үйлчилгээ худалдан авахад зах зээлийн бодит үнэ тогтоосноор  27.2 тэрбум төгрөг хэмнэжээ.   Бараа материалаа аль болох үйлдвэрлэгчээс авах болж найман улсын 15 үйлдвэрлэгчтэй холбоо тогтоож хамтран ажиллах болсон байна.
-Барилгын ажилын төсөлд хяналт тавьснаар нийт зардлыг 7.7 хувиар бууруулсан амжилт гарав.
-Өнгөрсөн онд улсын төсөвт 451.5, орон нутгийн төсөвт 41.3, нийгмийн даатгалын шимтгэлд 27.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
-Нэг жилийн хугацаанд  “Эрдэнэт” үйлдвэрийн дансуудаар 893.5 сая ам.долларын орлого орсон аж. Үүнээс 263.8 сая ам.долларыг   татвар төлөхөд зарцуулсан байна. Мөн зээлийн төлбөрт 189.3 сая ам.доллар өгчээ. Иймд зээлийн төлбөр нь тус үйлдвэрийн санхүүгийн байдалд мэдэгдэхүйц дарамт болж буйг илтгэж буй юм.
-Хамгийн их буурсан бараа материалын нөөцийг  бүтцээр нь авч үзвэл түүхий эд, шатахуун 24.9, сэлбэг хэрэгсэл 12.9 тэрбум төгрөгөөр буурсан байна.
-Өнгөрсөн онд арилжааны банкуудтай хийсэн ам.долларын бэлэн бус арилжаанаас нэмэлт 1.1 тэрбум төгрөгийн орлого олжээ.
-“Эрдэнэт”-ийн ирээдүйг тодорхой болгох үүднээс “Хаалтын менежментийн төлөвлөгөө” боловсруулна. Ингээд “Хаалтын менежментийн сан” байгуулж ашигт малтмалын нөөц дууссан үед цаашид тогтвортой ажлын байр, өөр үйлдвэрлэл эрхлэх хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болох ажээ.
-Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шилэн дансны бодлого”-ыг нэвтрүүлж эхэлсэн байна.
-Үйлдвэрийн санхүү эдийн засгийн байдлыг тогтворжуулах, орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах зорилгоор нэг жилийн хугацаатай Санхүү эдийн засгийн ажлын хэсэг байгуулж төлөвлөгөө боловсруулж буй ажээ.
Энэ бүгдээс үзвэл “Эрдэнэт” үйлдвэрийн улсын эдийн засагт оруулах хувь нэмэр улам нэмэгдэх нь. Мөн “Хаалтын менежментийн төлөвлөгөө” боловсруулж хэрэгжүүлснээр  40, 50 жилийн дараа ашигт малтмалын нөөц дууссан  ч Орхон аймгийн нийгэм, эдийн засаг төдийгүй улсын хэмжээнд   “Эрдэнэт” үйлдвэр гол үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан