Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлэх ажлыг хариуцсан нэгж байгууллаа
Ерөнхий Сайд Н.Алтанхуягийн 2013 оны 10 дугаар сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Уул уурхайн яам БНХАУ-ын “Синопек” корпорацитай "Нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлж хамтран ажиллах" тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Манай орны хүрэн нүүрсний ордуудыг түшиглэн хийн түлш үйлдвэрлэж, дамжуулах хоолойгоор эхний ээлжинд Улаанбаатар хотын хэрэгцээг хангах, улмаар БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхэд хоёр орны Засгийн газар хамтран ажиллахаар тус санамж бичигт заасан юм.

Харилцан мэдээлэл солилцох, газар дээр нь танилцах зэрэг бэлтгэл ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн ба Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ ажлыг цаашид хариуцаж ажиллах төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулахаар шийдвэрлэлээ.

30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан тус төслийн хүрээнд 16 тэрбум м.куб бүтээгдэхүүн үйлдвэрлэх 4 үйлдвэр, нүүрснээс хийн түлш үйлдвэрлэх хэд хэдэн цогцолбор байгуулна. 9 дүгээр сар хүртэлх хугацаанд цогцолборын ТЭЗҮ боловсруулж, цаашид хоёр Засгийн газар хоорондын хэлэлцээрийн шатанд шилжинэ. 2015-2018 онд үйлдвэр болон бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байна.

Төслийн бүтээн байгуулалтын үед 40 мянган түр ажлын байр, үйлдвэр ашиглалтад орсны дараа 10 мянган байнгын ажлын байр бий болох тул боловсон хүчний асуудлыг одооноос анхааралдаа авч, бэлтгэх шаардлагатай.

Хүрэн нүүрсний арвин нөөцөө орчин үеийн өндөр технологиор боловсруулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь улс орны эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахаас гадна агаарын бохирдлыг бууруулахад бодит алхам болно гэж Засгийн газар үзэж байна.

Нүүрс хийжүүлж хийн түлш үйлдвэрлэх технологийг анх 1983 онд АНУ-д үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. БНХАУ-д гэхэд өнөөдрийн байдлаар 1 үйлдвэр ашиглалтад, 12 үйлдвэр баригдах шатандаа байна.
0 Сэтгэгдэл
bas l nogoo neftiin uildver shig 20 jil yariad uildvergui baigaatai adil yum bolox biz
za naad mongon deer chin saihan ajillah baihdaaa hahaha
сайхан мэдээ байна. хаана байгаа ямар компани ямар уурхайд дээрх үйлдвэрийг барих вэ?
Хамгийн их уншсан