МОНГОЛ ИНЖЕНЕРИЙН УР УХААН, МОНГОЛ ТЕХНОЛОГЧИЙН УР ЧАДВАР ШИНГЭСЭН “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
З.Цэвээндорж: Маргаашаас нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр 1000 төгрөг болно
Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Лхагвасүрэн: 2025 он бол маш том сорилтын жил байх болно
Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юм
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ЭНЭ ӨДӨР: Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шуберт мэндэлжээ
МУИС-ийг МҮИС-д бэлэглэх үү?
Б.Базар: Манай лицензийн талбайгаас авсан компани уурхай нээх боломжгүй
-Эрчим хүчний нүүрс олборлож буй уурхайнууд нүүрсний үнэ нэмэхийг хүсдэг. Энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаа бол?
-Бид эрчим хүчний нүүрсний үнийг ирэх долдугаар сард тонн тутамд нь 2000 төгрөгөөр нэмэгдүүлнэ. Энэ талаар ЭБЭХЯ, ТӨХ зэрэг удирдах газаруудтайгаа зөвшилцсөн. Тэгээд нэг тонн нүүрсээ 22000 мянган төгрөгөөр борлуулах юм. Ингэснээр илүү ч үгүй, дутуу ч үгүй яг зардалаа нөхөөд л таарна.
-Нүүрсний хаягдал хэр их гарч байна вэ?
-Ер нь нэлээд гарна. Гэхдээ өөр компаниудтай гэрээ хийгээд хаягдаж буй нүүрсээ гар аргаар олборлох технологи нэвтрүүлээд хоёр, гурван жил боллоо. Энэ нүүрсээ гэр хорооллын хэрэглэгчдэд борлуулдаг юм. 70 кг-ын шуудайтай нүүрсийг 1500 төгрөгөөр худалдаалж байгаа.
-Танай лицензийн талбайгаас өөр компанид тасалж өгсөн маргаан гарсан. Үүнийг яаж шийдвэрлсэн бэ?
-Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоогоор хэрэг үүсгэх эсэх талаар шүүх ямар нэг хариу өгөөгүй байна. Энэ долоо хоногт мэдэгдэх байх.
-Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж байсан. Юу болсон юм бол?
-Нэг хэсэгтээ ажлаа зогсоочих шиг боллоо. Уг нь, энэ ажлын хэсэгт манайхаас төлөөлөгч ороод мэдээ тайлангаа гаргаж өгсөн. Тэгээд ч өвлийн ид ачааллын үе таарчихлаа. Өнөөдөр хэдэн цахилгаан станцаа түлшээр тасалчихгүй юм сан гэж санаа зовж байна. Бид юу ч болсон ажлаа эхлээд хийе. Дараа нь лицензийн маргаанаа нэг тийш шийднэ гэсэн байр суурьтай байгаа.
-Хэдий хэмжээний талбай алдчихаад байгаа юм бэ?
-Маргаантай лицензийн талбай 1790 га. Манай уурхайн нийт нөөц 708 сая тонн. Үүний 70 гаруй хувь нь тэр маргаантай талбайд бий. Гэхдээ уурхайн ажил энэ маргаанаас болоод саатсан зүйл алга.
-Тэгэхээр танай талбайд лиценз авсан компани үйл ажиллагаагаа эхэлсэн үү?
-Үгүй. Нүүрс олборлох нөхцөл ч байхгүй. Нэг талаасаа олборлоод явж байхад өмнө нь газар аваад уурхай нээх боломжгүй. Яагаад гэвэл 100 гаруй метр гүн хөрс хуулж байж нүүрсэндээ хүрэх хэсэгт байгаа. Ийм хэмжээний хөрс хуулаад нүүрс гарахыг хүлээн гэвэл тэр компани дампуурна биз дээ. Өөрөөр хэлбэл ил уурхайг нэг талаас нь хөөж ашиглдаг юм. Хэрэв олборлолт хийнэ гэвэл манай яг одоо ашиглаж байгаа хэсгээс үргэлжлүүлэх л боломж бий. Тухайн компани ямар зорилогтой лиценз авсныг бид мэдэхгүй.
-Танай уурхай нүүрс шингэрүүлэх, боловсруулах талаар хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байсан. Ер нь ямар шатанд яваа бол?
-Судалгааны ажил хангалттай хийсэн. Одоо нэмэлт хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Манай нүүрс шингэрүүлсэн түлш гаргаж авахад хамгийн сайн чанарынх гэдэг нь тогтоогдсон. Бид ямар хүчин чадалтай үйлдвэр барих, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах зэргийг тодорхойлж байна. Товчхондоо техник эдийн засгийн үндэслэлээ /ТЭЗҮ/ хийж буй юм. Энэ жилдээ багтааж ТЭЗҮ-ээ хийж дуусгана. Тэгээд түүнийгээ бариад явахад үйлдвэрээ барих хөрөнгө оруулалт босгож чадах байх.
-Тэгэхээр ийм үйлдвэр байгуулхад дор хаяж төдөн төгрөг шаардагдана гэсэн тойм тооцоо бий?
-Манай уурхайн 15 тонн нүүрснээс гурван тонн дизелийн түлш гарна гэж судалгаагаар тогтоосон. Тэгээд улсын хэмжээнд жилд хэчнээн тонн дизелийн түлш хэрэглэж байна. Үүний хэдийг хангаж чадах вэ гэж хэд хэдэн янзаар тооцоо гаргасан байгаа. Одоогоор хэд хэдэн компани энэ үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хамтарч хийе гэсэн санал тавьсан. Сайн судалж тооцож байж хөдлөхгүй бол болохгүй. Учир нь манай улсын хувьд цоо шинэ технологи тул тийм ч амар хийчих ажил биш л дээ.
-Уулын нэгдүгээр хэсгийн эксковаторууд эвдэрсэн харагдана лээ. Ер нь тоног төхөөрөмжөө шинэчлэх бололцоо хэр байна вэ?
-Ихэнх тоног төхөөрөмж бол 1980 оны эхээр орж ирсэн байгаа. Тэр дундаа ухаж ачих эксковаторууд хуучирч ажиллах хугацаа нь дууссан. Тэднийгээ монголчлох зарим нэг эд ангийг нь солих зэргээр л хөдөлгөж буй юм. Тухайлбал гал унтраах байдлаар л ажиллаж байна гэсэн үг. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын бүтээмж талдаа эрсдэлтэй шүү дээ. Гэвч бидэнд өөр сонголт алга. Уурхай алдагдалтай ажиллаж байгаа тул техникээ өөрийн хөрөнгөөр шинэчлэх бололцоо байхгүй. Гэсэн хэдий ч боломж бололцоогоо ашиглаж бага багаар техникээ шинэчилж л байна. Ер нь нэг мөр бүгдийг нь шинэчлэх хөрөнгийн эх үүсвэр алга.
-Хуучны техникийн сэлбэг нь тэр болгон олдох уу?
-Сэлбэг олдоно оо. Энэ бол гол асуудал биш. Техник нь хөгширсөн тул шинэчлэх нь чухал юм.
-Шинэ эксковатор авъя гэвэл ямар үнэтэй байх бол?
-Оросод үйлдвэрлсэн хөрс хуулалтын эксковаторын дундаж үнэ бол өнөөдрийн ханшаар 9-10 тэрбум төгрөг юм. Герман, АНУ зэрэг гуравдагч оронд үйлдвэрлсэн нь үүнээс ч илүү үнэтэй. Дунджаар 50-60 тэрбум төгрөг байдаг. Энэ техник нь найдвартай ажиллагаа, ажлын бүтээмж тал дээр оросынхоос арай илүү л дээ.
-Манай 15 тонн нүүрснээс гурван тонн дизелийн түлш гарна. Одоо нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ хийж байна-
“Багануур”-ХК-ийн тэргүүн дэд захирал Б.Базартай тус уурхайн өнөөгийн байдлын талаар ярилцлаа. Тус уурхай энэ онд 3.3 сая тонн нүүрс олборлож дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх аж. Өнөөгийн байдлаар уг уурхайн ачаалал дэд цэгтээ тулжээ. Учир нь “ДЦС-2,3,4” нийлээд хоногт 170 вагон нүүрс шатааж байна. -Эрчим хүчний нүүрс олборлож буй уурхайнууд нүүрсний үнэ нэмэхийг хүсдэг. Энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэж байгаа бол?

0 Сэтгэгдэл