Огноо: 2014 оны гуравдугаар сарын 5-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Байршлын болон сүлжээний схем бүхий электрон самбар” нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: 2014/26
“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчоос “Байршлын болон сүлжээний схем бүхий электрон самбар” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцох сонирхолтой этгээд нь тендерийн баримт бичгийг /Хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /Тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Данс: Худалдаа хөгжлийн банк -406005907
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерт оролцохыг санал болгож байгаа үнийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний төгрөг, /эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют/ -ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 10 цаг 00 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хягаар авч болно.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Ф.Энгельсийн гудамж, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн байр, 313 тоот хаалга
Утас: 76763030-207, Факс: 342397