Огноо: 2013 оны гуравдугаар сарын 4
Шалгаруулалтын нэр: Улаанбаатар хотын Багануур дүүргийн соёлын ордны дээврийн их засвар ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер.
Тендер шалгаруулалтын дугаар: ИЗ 2014-03
Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас эрх бүхий тендерт оролцогчдоос Улаанбаатар хотын Багануур дүүргийн соёлын ордны дээврийн их засвар ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендрийн жишиг бичиг баримтыг авах хүсэлтээ албан ёсоор ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 100000 төгрөгөөр Соёл, спорт, аялал, жуулчлалын яамны 112 тоот өрөөнөөс худалдан авч болно.
Төрийн сангийн данс: 900035409
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй. Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн нэг хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ. 2014 оны дөрөвдүгээр сарын 3-ны 13 цагаас өмнө Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 104 тоот хаягаар ирүүлнэ.
Тендерийн нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2014 оны дөрөвдүгээр сарын 3-ны өглөөний 14 цагт нээнэ.
Сонирхсон аж ахуй нэгж тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: Уг ажлыг гүйцэтгэхэд шаардагдах аж ахуйн нэгжийн дүрмийн сангийн хэмжээ: 150 саяас доошгүй
Барилгын ажлын гүйцэтгэлийн нийт мөнгөн дүнгийн жилийн борлуулалт 150,0 сая төгрөгөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон зээл авах боломжтой байх-100 сая төгрөг.
.Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо,Барилгачдын талбай-2
Засгийн газрын 10 дугаар байр, өрөө 112 тоот
Утас: 311350 , www.procurement.gov.mn