Огноо: 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Дулааны 6ж магистралийн өргөтгөл шинэчлэлт /0,9 км/
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0025
[Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас] эрх бүхий тендерт оролцогчдоос [Сүхбаатар дүүргийн 7,11 дүгээр хороо дулааны 6ж магистралийн өргөтгөл шинэчлэлт /0,9 км/ ]–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр [200,000.00] төгрөгөөр худалдан авч болно.
Төлбөрийг Төрийн сан банк -200051015 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж нь 900.0 сая төгрөг байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-тай тэнцэх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2012, 2013 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан
Сүүлийн хоёр жилийн аль нэг жилд дор хаяж нэг удаа гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг: 700.0 сая төгрөг байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: [Шаардлагатай]
-2.2.4 Дулааны болон усан хангамжийн гол (магистраль) шугамсүлжээ, түүнийтоногтөхөөрөмжийнугсралт
Эсвэл ЭХЯ-аас олгодог
-03.5.2 - 0.7-40.0 кгх/см2 Даралттай шугам хоолойн засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
Тендерийн хамт 22,000,000.00 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг [2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 00 минут]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2014 оны 03 дугаар сарын 20]-ны өдрийн, [11 цаг 30 минутад] -н нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх. “тооцно”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: [Улаанбаатар хот, ЧД, Бага тойруу-15, Самбуугийн гудамж Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, Нийслэлийн Худалдан Авах ажиллагааны газар 10 давхар, 1011 тоот өрөө, Н.Батцэнгэл, гар: 88091123 ажил: 75757805]