Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-02-18
Тендер шалгаруулалтын нэр: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, УДДТ-1-ийн 1-р байрны худгаас 5а байрны оруулга хүртэл 2-р хэлхээний гадна дулаан, хэрэгцээний халуун усны 5 хос шугам шинэчлэн солих ажил           
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0051
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, УДДТ-1-ийн 1-р байрны худгаас 5а байрны оруулга хүртэл 2-р хэлхээний гадна дулаан, хэрэгцээний халуун усны     5 хос шугам шинэчлэн солих ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 /Нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн Төрийн сан банкны 200051015 тоот дансанд тушаана.   
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:    Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудад гүйцэтгэсэн нийт ажлуудын дундаж борлуулалтын орлогын хэмжээ нь 100,000,000 /Нэг зуун сая/ төгрөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 65,000,000 /Жаран таван сая/ төгрөгөөс багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:             Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу  2011, 2012, 2013 онуудад доод тал нь нэг удаа энэхүү гэрээтэй ижил төстэй 65,000,000 /Жаран таван сая/ төгрөгөөс багагүй өртөгтэй ажил гүйцэтгэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх:  Шаардлагатай.                                            
Барилга хот байгуулалтын яамны 2.2.1- Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ,тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралтын ажлын эсхүл                                                                                                
2.2.4 - Дулааны болон усан хангамжийн гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралтын ажлын болон                                                        
Эрдэс баялаг эрчим хүчний яамны 03.5.2 - 0.7-40.0 кгх/см 2 Даралттай шугам хоолойн засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ эрхлэх холбогдох  тусгай зөвшөөрлүүдийн аль нэг нь байж  болно.
Тендерийн хамт 2,097,000 /Хоёр сая ерэн долоон мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минут болон түүнээс өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн      11 цаг  30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох  эрхгүй. Дотоодын давуу эрхийн зөрүү  тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар,  мэргэжилтэн С. Оюунчимэг, Утас: 75757804, 96664427

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан