Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Багануур” ХК Нүүрс бутлан ачих байгууламждаа өргөтгөл хийж ашиглалтад орууллаа

Эрчим хүчний нүүрсний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 60 гаруй хувь, төвийн бүсийн нүүрсний хэрэглээний 70 гаруй хувийг дангаараа хангадаг “Багануур” ХК  хэрэглэгчдэд стандартын шаардлага хангасан нүүрс нийлүүлэх, нийслэлийн айл өрхийн хэрэгцээт нүүрсийг тасралтгүй бүрэн хангаж ажиллах зорилгоор Нүүрс бутлан ачих байгууламжийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэн өргөтгөл хийж өчигдөр нээлээ.

Нээлтийн тууз хайчлах ёслолын ажиллагаанд “Багануур”ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар,  “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуян, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн геологи уул уурхайн газрын захирал Т.Батбаяр, Японы “Глобел Жапан Инженеринг” ХХК-ийн захирал Сэнбүн Оо Хаши, “Монничикон трейд” ХХК-ийн захирал А.Бат-Эрдэнэ болон уурхайчдын төлөөлөл оролцлоо. 

Засгийн газрын дэмжлэгтэйгээр Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжигдэж,  “Монничикон”  ХХК-ийн гүйцэтгэсэн уг өргөтгөлийн байгууламж ашиглалтад орсноор вагонгүй үед 15-20 мян.тонн нүүрс нөөцлөх, сул зогсолтын цаг 60 хувиар  буурч,  жилд 500,0 мян.тонн нүүрс нэмж борлуулах нөхцөл бүрдэж байгаа юм. 2,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий уг  өргөтгөл нь газар доогуур 100 м, илээр 400метр нийт 500 метр урт конвейерын байгууламжтай. Өргөтгөлийн хүчин чадал 600 тонн/цаг. 

Нүүрс бутлан ачих байгууламжаас гарсан нүүрсийг шигшин ялгах төхөөрөмжөөр дамжуулан 0-70 мм хүртэл /нунтаг/ 70-150 мм /бүхэл/ гэсэн хоёр фракцаар ангилан ялгаж нөөцлөнө. 0-70 мм хүртэл нунтаг нүүрсийг НБАБ-д эргүүлэн татаж нүүрс гаргалт саатсан үед 25-30 цаг өөрийн агуулахаар вагонд нүүрс ачих боломжтой. 70-150 мм /бүхэл/ нүүрсийг Засгийн газрын зорилтот хөтөлбөр болох Гэр хорооллын иргэдийг хямд нүүрсээр хангах төслийн хүрээнд нийлүүлэгдэнэ. Өргөтгөлийн ажилд ашигласан лент, ролик нь Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн хүйтний улиралд наалдахгүй, хөлдөхгүй ажиллах бүрэн боломжтой технологи юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан