Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аревагийнхан нутгийн иргэдтэй тохиролцож эхлэв үү



Францын “Арева” группийн Монгол дахь салбар “Арева Монгол” компанийн охин компани болох “Кожеговь” Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны хайгуул хийж байгаатай холбоотой дуулиан шуугаин хэвлэл мэдээлэл хийгээд нутгийн иргэдийн дунд тасрахгүй байна. Хэдийгээр одоогоор хайгуулын ажил зогссон ч хаврын урь орохоор ажлаа сурагтай байна. Гэхдээ ирэх хавраас уурхайн олборололт эхлэх гэж байна хэмээн нутгийн иргэд хардаж байгаа нь оргүй ч зүйл биш бололтой. Учир юу гэвэл, “Кожеговь” компанийн туслан гүйцэтгэгч “Орд гео” компани өнгөрсөн намраас олборололтод зориулсан тоног төхөөрөмж, өрөм нөөцөлж эхэлсэн гэдгийг эх сурвалж хэлсэн. Ер нь өнгөрсөн намраас Монгол Улсын Засгийн газар, Цөмийн энергийн газар ч ураныг ашиглахаа нуухаа байсан. Ерөнхий сайд ч эрдэмтэн мэргэд, багш нар цөмийн талаар нийгэмд эерэг сэтгэлгээ төрүүлэх талаар ажил хий, зөв талаас нь тайлбарла гэж салбарынхандаа анхааруулж багахан чимхээд авсан.  Н.Алтанхуягийн энэ хэлсэн үгийн дараагаар Монгол Улс цөмийн эрчим хүчийг дэмжиж уран олборлох нь нийгэмд ил болсон юм. Түүнчлэн “Арева” компанийнхан хэвлэл мэдээллийнхнийг дагуулан Казахстанд байх ураны ордыг танилцуулсан нь олборлолтоо эхлэх гэж байгааг нь гэрчилнэ.

Гэхдээ Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчид уран олборлолтыг эсэргүүцэж, гажигтай төрсөн малынхаа зургуудыг олон нийтэд дэлгэж шуугиан тарьсан цаг саяхан. Гэхдээ засгийн дэмжлэгтэй хийгдэж байгаа энэ ажилд нэг сумын хэдэн малчны үг үнэгүйдэж эхлэв бололтой. Түүнээс гадна тус компанийнхан нутгийн иргэдтэй гэрээ байгуулж эхэлсэн тухай жиг жуг гэх болов. Жишээ нь 20 тугалаа үхүүлсэн гэх Д.Норсүрэн гуайнх “Кожеговь” компанийн хайгуулын хээрийн ангийн ойр нутагладаг байснаа буйр сэлгэсэн гэнэ. Тиймээс энэ компанийг Монголд  үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэж байсан иргэний хөдөлгөөнийхөн Улаанбадрах сумыг зорьж газар дээр нь ажилахаар явж байгаа гэнэ. Тухайлбал өнөөдөр л гэхэд “Гал үндэстэн” холбооноос Улаанбадрахыг зорьсон сурагтай. Маргааш “Гамшгийн эсрэг үндэсний төв”-ийнхөн мөн Дорноговийг зорих гэнэ. Тэд “Кожеговь” компанийнхан нутгийн иргэдэд элдэв амлалт өгч, хамтарч ажиллах гэрээ байгуулж эхэлж байна гэсэн мэдээллийн дагуу очиж шалгах гэж байгаа аж.

Монголд ураны хайгуулын ажлыг 1998 оноос эхлэн явуулсан “Арева” компани өнгөрсөн оны 10-р сард Монголын төрийн өмчийн “Монатом” компанитай гэрээ үзэглэжээ. Тус гэрээгээр Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дээр байрлах хоёр орд газраас 60 мянган тонн уран олборлохоор төлөвлөж, Монголын тал ураны уурхайн 35 хүртэл хувийг эзэмшихээр тохиролцсон гэх.

Арева концерн нь уран олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Канадын Камеко компанийн дараа ордог ба араас нь Казахстаны Казатомпром болон Рио Тинто компаниуд удаалдаг. Гэвч Монголын иргэд Арева туршилтын журмаар уран олборлосны улмаас мал сүрэг хордож, гажигтай төл  төрөх болсон гэж үзэж байна. Арева компани нь 2010 онд баруун Африкийн Нигер улсад уурхайн цацрагт хаягдал шороогоор зам тавьсан бөгөөд хэд хэдэн худгийн усыг цацрагаар хордуулсан хэрэгт холбогдож шуугиан тарьж байсан билээ. Нигер дэх уурхайнуудын нөөц хэзээ мөдгүй шавхагдахдаа тулсан тул Арева Монголд шинэ орд ашиглахыг зорьж байна. Монгол дахь 60 мянган тонны нөөцтэй 2 орд газрын гүнд байрлах тул “In-Situ” аргаар олборлохоос өөр аргагүй ажээ. Уг аргаар олборлохдоо уран агуулсан давхаргад хүхрийн хүчил шахаж, ураныг ялгаад, дахин боловсруулж, үндсэн түүхий эд болох шар нунтгийг гаргаж авдаг. Энэ нь газрын тосыг олборлох фракинг гэдэг аргатай төстэй юм.

Арева Монголд олон жил хайгуул явуулсны эцэст уран олборлох зөвшөөрөл авсан төдийгүй Японы Мицубиши корпорацитай хамтрахаар тохирчээ. Цөмийн аюулын эсрэг тэмцэгч ГОЛОМТ-ЦЭХ хөдөлгөөн нь Фейсбүүкээр дамжуулан дэлхийн олон оронд амьдран суугаа Монголчуудыг нэгтгэсэн бүлгэм юм. Тус хөдөлгөөний идэвхтэнүүд туршилтын олборлолт хийсэн талбайн ойролцоо хэмжиж үзээд цацрагийн хэмжээ хэвийнхээс 9 дахин өндөр буюу цагт 1,8 микрозиверт байгааг олж илрүүлжээ. Олон улсад тогтоосон журмаар, цацрагийн хүлцэх дээд хэмжээ нь цагт 0,2 микрозиверт юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан