Ашигт малтмалын газрын судалгаагаар манай улсын хэмжээнд ашиглалтын лиценз 1292, хайгуулын лиценз 1763 байна. Ашиглалт болон хайгуулын лицензийн талбай нь нийт нутаг дэвсгэрийн 9.7 хувь буюу 15.1 сая га болох аж. Нийт тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын төрлөөр нь ангилж үзвэл алт 35.4, нүүрс 17.3, барилгын материал 20.7, жонш 12.1, төмрийн хүдэр 4.2, гянтболд 2.1, бусад 8.3 хувийг тус тус эзэлж буй юм. Үүнээс гадна хөрөнгө оруулалтаар нь бас ангилж үзсэн байна. Үүнд нийт хөрөнгө оруулалтын 74.1 хувь нь дотоодын компаниудад ногдож буй юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын дийлэнх нь монголчууд гэж ойлгож болох юм. Гэхдээ оруулсан хөрөнгийн хэмжээ нь бага аж. Харин 17.8 хувьд нь гадаадын компаниуд хөрөнгө оруулалт хийжээ. Тэгвэл гадаад, дотоодын хамтарсан компани 8.1 хувийг эзэлж буй аж.