Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэвэр нүүрсний технологи айсуй

Нүүрс бол Америкийн хамгийн элбэг түлш. Нүүрсээр ажилладаг 600 орчим дулааны станц тус улсын нийт эрчим хүчний тал хувийг өгч байгаа. Нүүрсний ашиглалт нь олзворлолт, тээвэрлэлт, шатаалт гээд технологийн дамжлагын бүхий л шатандаа орчныг бохирдуулж байдаг нь энэ олон дулааны станцтай холбогдсон гол асуудал юм.    
Олон арван жилийн турш нүүрсээр ажилладаг станцууд төрөл бүрийн хортой бодис ялгаруулж байгаагийн нэг нь нүүрстөрөгчийн хий. Ийм учраас цэвэр нүүрсний гэгдэх шинэ технологи одоо анхаарал их татах болжээ.                                                                   
АНУ-ын Эрчим хүчний яамны ажилтан Жаред Дэнилэлс “Манай яам энэ технологийг эрчим хүчний үйлдвэрлэлийн ирээдүй гэж үзэж байгаа. Янз бүрийн таамаглал тооцооноос үзэхэд 2050 онд Америкийн эрчим хүчний хэрэгцээ хоёр дахин өсөх юм. Энэ их хэрэгцээг яаж хангах вэ. Шидэт саваа үгүй хэдий ч цэвэр нүүрсний технологи гол чиглэл байх болно” гэж ярьж байна.
Терре-Хоте хотын «Уобаш-Вэлли» цахилгаан станц цилиндр эзэлхүүнд үүсгэсэн өндөр темпе¬ратурын тусламжтайгаар нүүрсийг синтетик хий болгодог хийжүүлэх техно¬ло¬гийг ашиглаж байна. Нүүрсийг хийжүүлэх явцад хүхэр, нүүрсхүчлийн хийг ялгаруулж аваад зогсохгүй тэдгээрийг бэлэн бүтээг¬дэхүүн болгон борлуу¬лах бо¬ломжтой юм. Хийжүү¬лэлтийн бас нэгэн дагалдах бүтээгдхүүн нь хар зам тавих асфальт болон бусад барилгын материал бэлтгэхэд ордог шаар.    
Үйлдвэр хоёр тур¬бинтэй. Нэг нь байгалийн хийгээр, нөгөө нь хийжүү¬лэлтийн явцад үүссэн уурын хүчээр ажилладаг. Жаред Дэниэлс “Хийжүүлэлтийн сайн тал нь бохирдуулагч бодисуудыг ялгаж авахад хялбарын зэрэгцээ хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтойд байгаа юм. Уурын турбинтэй хамтатган хэрэглэснээр хийн турбины ашигт үйлийн коэффициент нэмэгдэж илүү үр ашигтай болдог” гэж үзэж байна.
Гэхдээ энэ технологи бүх асуудлыг шийдэх шидэт саваа мөн үү гэдэг асуудал бий. «Газар дэлхийн анд нөхөд» хэмээх экологийн байгууллагын идэвхтэн Эрик Пайк нүүрсийг эрчим хүчний үндсэн эх үүсвэр болгохыг эрс эсэргүүцэж байна. Бохир эх үүсвэрийг хадга¬лаад зогсохгүй хэрэглээг нь нэмэгдүүлэх зорилгоор цэвэр нүүрс гэсэн суртал¬чилгааны зүйл гаргаж ирж байна гэж тэрээр үзэж байгаа аж.  
 Э.Пайк үйлдвэрлэлийн шинэ процесс нь орчныг бохирдуулагч бодисын ялгаруулалтыг эрс бууруулах боломж нээж байгааг хүлээн зөвшөөрч байгаа боловч энэ нь түүнийхээр асуудлын зөвхөн нэг хэсэг юм. “Эхлээд нүүрсээ олзворлож тээвэрлэх шаардлагатай. Баруун Виржин мужид нүүрс олборлохдоо зүгээр л уулын оройг дэлбэлээд хаячихдаг. Тэгээд нүүрсний үеүүдээ хуулаад эхэлнэ. Голын хөндийг нүүрсээр бохирлож гүйцэж байгаа. Америкийн баруун хэсэгт ил уурхайнууд бий. Тэнд бол орчныг аймшигтайгаар эвдэн сүйтгэж байгаа” гэж экологич ярьж байна.
Америкийн эрчим хүчний салбарынхан ойрын жилүүдэд нүүрсээр ажилладаг 150 шинэ цахил¬гаан станц байгуулахаар төлөвлөж байгаагийн 20 нь бүрэн хийжүүлэлтийн технологийг ашиглах юм. Э.Пайк “Бүрэн хийжүү¬лэлтийн технологитой цахил¬гаан станц өртөг ихтэй. Нунтагласан нүүр¬сээр ажилладаг одоогийн ца¬хилгаан станцуудын бай¬гальд үзүүлэх хор хөнөө¬лийн талаархи хүмүүсийн санал бодолд эерэгээр нөлөөлөхийн тулд шинэ технологи ашиглаж байна. Ердийн цахилгаан станцууд ажиллаж л байгаа. Байгаль орчныг бохирдуулсаар л байгаа” гэж ярилаа.   
Жаред Дэниэлс дулааны цахилгаан станцуудын ялгаруулах хягдал бодисын хэмжээ хязгаарын талаар хатуу чанд стандартууд гаргаж мөрдүүлэхгүй бол эрчим хүчний компаниудад шинэ технологи нэвтрүүлэх эдийн засгийн хөшүүрэг дутагдана гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Тэрээр “Алсдаа бид нүүрснээс хамаарсаар байх болно. Сэргээгдэх эрчим хүчний технологиуд зах зээлийн зарим хэсгийг ч болов эзэмших болов уу гэж найдаж байна. Гэхдээ ийм технологиуд гарч ирээгүй байгаа өнөө үед бид нүүрсийг ашиглах үр ашигтай, экологийн хувьд аюулгүй технологи боловс¬руулан нэвтрүүлж байх шаардлагатай” гэж ярьж байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан