Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Оюутолгой”-н ТУЗ маргааш хуралдана

“Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгч талууд буюу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд маргааш хуралдахаар болжээ.

ТУЗ-ийн хуралдаанаар хоёр талаас шийдвэрлэх шаардлагатай төслийн хүрээнд хуримтлагдсан тодорхой асуудлуудаар нэгдсэн ойлголцолд хүрэх юм байна. Өмнөх хурлуудаар Оюутолгойн бүлэг ордын нөөцөд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Мөн тодорхой лицензүүдийг Оюутолгой компанид шилжүүлэх ойлголцлыг хуулийн хүрээнд баталгаажуулахаар болсон юм.

2017 оноос зэсийн олборлолтыг нэмэгдүүлэх, экспортод гаргах  зэсийн баяжмалын хэмжээг өсгөх шаардлагатай гэдгийг хөрөнгө оруулагчид чухалчилж байгаа. Харин манай талаас хэдий хэмжээний алт зэс гаргаад байгааг хэмжих хөндлөнгийн бие даасан лаборатори байгуулах саналыг тавьж буй юм.  Хуралд оролцохоор өчигдөр  "Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүд  Улаанбаатарт  буусныг эх сурвалж өгүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан