Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутолгойн бүтээгдэхүүн Хятадад гарч эхэллээ

Монголын зэс алтны том орд Оюутолгойн бүтээгдэхүүн гурван сар завсарласны эцэст Монгол-Хятадын хилээр өчигдрөөс эхлэн гарч эхэллээ. Гурван сарын турш хоёр улс, аж ахуйн нэгжүүд үл ойлголцон саатсан бол өчигдөр баяжмал ачсан анхны машин хилээр гарсан байна хэмээн metaltorg.ru мэдээлжээ. Монголын говьд Монгол, Хятадын компаниудын хилийн худалдааны гэрээний тухай маргаан нь “гаалийн хямрал” болон сунжирч ийм байдалд ороод байсан юм. Гэрээ байгуулагч талын нэг нь энэ ордын бүтээгдэхүүнийг гуравдагч оронд гаргана гэсэн юм.  

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан