Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА


2013 оны 10 сарын 07 өдөр

Тендер шалгаруулалтын нэр:
Хотын аналоги, өргөн нэвтрүүлгийн телевизийн станцуудыг тоон технологид шилжүүлэх ажил

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0403
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос: Хотын аналоги, өргөн нэвтрүүлгийн телевизийн станцуудыг тоон технологид шилжүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул(www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын  2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 20.000 (хорин мянган)төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн хоёр жилийн дундаж борлуулалт санал болгож буй үнийн дүнгийн 70%-аас багагүй байх. /2011, 2012 он/

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жил /2011, 2012 он/

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: сүүлийн гурван жил хийсэн мэдээллийн системийн нийлүүлэлт суурилуулалтын ажлын гэрээний хуулбар, актыг ирүүлнэ. Санал болгож буй тендерийн үнийн дүнгийн хорин хувиас (20%) дээш үнийн дүнтэй харилцаа холбооны систем суурилуулалтын ажил дор хаяж нэг удаа хийсэн байна.

Нийлүүлэгч нь олон улсад нэг давтамжийн сүлжээг зохион байгуулсан туршлагатай зөвлөхтэй байх.  

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл,
Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардлагатай.

Тендерийн хамт 15 000 000 ( арван таван сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна. Тендерийг 2013 оны 11дүгээр сарын 07 –ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны арваннэгдүгээр сарын 07 -ны өдрийн 11 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд оролцох эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

Бага тойруу 15, Самбуугийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны IV байр, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан