МОНГОЛ ИНЖЕНЕРИЙН УР УХААН, МОНГОЛ ТЕХНОЛОГЧИЙН УР ЧАДВАР ШИНГЭСЭН “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
З.Цэвээндорж: Маргаашаас нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр 1000 төгрөг болно
Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Лхагвасүрэн: 2025 он бол маш том сорилтын жил байх болно
Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юм
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ЭНЭ ӨДӨР: Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шуберт мэндэлжээ
МУИС-ийг МҮИС-д бэлэглэх үү?
Уул уурхайн сайд Д.Ганхуяг уул уурхайн талаар ил тод мэдээллээ
Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хуралд Уу уурхайн сайд Д.Ганхуяг, Дэд сайд О.Эрдэнэбулган, Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид тэргүүтэй газрын дарга нар оролцсон юм.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг, “Уул уурхайн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 129 ажлын хэсэг ажилласнаас 52 ажлын хэсэг үүрэг болгосон ажлаа дуусгаж, одоогоор 77 ажлын хэсэг ажиллаж байна.
Мөн УИХ-ын ээлжит бус чуулганаар “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай” хуулийн төсөл “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийн төсөл, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлж байна” гэсэн юм. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж байгаа хуулийн төслүүдийг тэрээр ийн тайлбарласан юм.

Урт нэртэй хуульд нэг ч үг, өгүүлбэр өөрчлөөгүй
Урт нэртэй хуулийг өөрчиллөө гэж иргэний хөдөлгөөний нэг хэсэг нь зэвсэглэж Төрийн ордон руу дайрсан нь иргэдэд буруу ойлголт төрүүлж байгаа юм. Тэгвэл Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуульд нэг ч үг, өгүүлбэрийг өөрчлөөгүй гэдгийг салбарын сайд өнөөдрийн хэвлэлийн хурлаар онцолсон юм. Тиймээс нэг ч тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй. Харин энэ хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа гэнэ. Тухайлбал, Урт нэртэй хууль батлагдсанаас хойш Засгийн газраас хоёр ч тогтоол гарсан байна. 2012 оны 6 дугаар сарын 5-ны /УИХ-ын сонгуулийн үеэр/ Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарч, энэ тогтоолын дагуу хилийн заагийг тогтоосон байна. Энэ талбайд хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай нийт 1336 тусгай зөвшөөрөл тоологдсон. Одоогоор хүчинтэй байгаа хайгуулын 909, ашиглалтын 427 тусгай зөвшөөрлийг 827 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Энэ нь одоо хүчинтэй байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн 44 хувь, ашиглалтын тусгай зөвшөөрлийн 34 тэнцэж байна. Гэвч энэ тогтоосон хилийн заагийн цэг солбицолд алдаа мадаг ихтэй, зарим талбайн солбицол нь улсын хилийн гадна гарсан байсан. Алдааны шалтгаан нь кадастр хийлгэлгүй сумдын Засаг дарга нараас ирүүлсэн саналаар холбогдох шийдвэрийг гаргасантай холбоотой байна. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд дээрх хуулийн төслийг баталснаар хууль бүрэн хэрэгжиж, байгаль орчин нөхөн сэргээгдэнэ гэдгийг албанхан хэлж абйна. Одоогийн байдлаар 1300 гаруй тусгай зөвшөөрлийн эзэмшигч давхардсан тоогоор 800 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоожээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар дээрх хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах болон дуусгавар болох хүртэлх хугацаанд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах журам, гэрээний загварыг Засгийн газар батлахаар өөрчлөлт оруулна. Хуулийг мөрдөхөөс өмнө болон хойно олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл, хууль гарснаас хойш олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэ журмаар зохицуулахгүй аж.
Монгол Улс жилд 38 тн алт олборлох боломжтой
УИХ-аас батласан “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль” хэрэгжиж эхэлснээр алтны худалдаа далд хэлбэрт орж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс багасаж, албан ёсны статистик мэдээллээр 2005 онд 24 тонн алт олборлож байсан нь жил дараалан буурч, 2012 онд 6 тн болж 4 дахин буурсан. Мөн Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын дарамт нэмэгдэж Монголбанк болон арилжааны бусад банкинд тушааж буй алтны хэмжээ эрс буурч, улсын валютын нөөц багассан.
Дээрх хууль батлагдахаас өмнөх 4 жилд 77 тн алт олборлосон бол хууль хэрэгжсэн 4 жилд 48 тн болж алтны олборлолт 38 хувиар огцом буурсан байна.
Иймд Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг манай яамнаас боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж байна.
Одоо мөрдөгдөж буй хуулиар олборлосон алтаа Монголбанк, эсхүл монголын арилжааны банкинд тушаасан тохиолдолд алтны тухайд суурь нөөц ашигласны төлбөр буюу роялти 5 хувьтай, өсөн нэмэгдэх роялти 5 хувьтай байгаа юм. Харин Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөлд алтны нөөц ашигласны төлбөрийг 2,5 хувиар тооцож, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг “0” хувьтай байхаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль”-ийн төслийг хамтад нь боловсруулсан. Энэхүү хууль 5 жилийн хугацаанд тогтвортой мөрдөгдөх юм.
Оюу Толгойн хувьд гэрээнд зааснаар суурь роялтигийн 5 хувиа төлнө. Харин өсөн нэмэгдэх 5 хувь роялтигийн хувьд хөрөнгө оруулалтын гэрээнд 0 хувьтай байхаар тусгасан.
Хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж, бичил уурхайчдын олборлосон алтыг худалдан авах, экспортлох, олборлосон алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх асуудлыг Монголбанкны бүрэн эрхэд хамааруулснаар нэгдсэн хяналтыг тогтоож, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, бичил уурхайчдын олборлосон алтыг нэгдсэн журмаар авдаг системд шилжиж алтны худалдаанд зуучлагчдын хууль бус далд наймааг зогсоож, алтны олборлолт болон валютын нөөц нэмэгдэнэ. Монгол Улсын хуримтлалын хэмжээ өсч, эдийн засгийн чадавхи, баталгаа сайжирна.
Ийнхүү алтны худалдааг ил тод болгосноор Монголбанкны гадаад валютын нөөц жилд 1.7-2.0 тэрбум ам.доллар, 5 жилд 8.5-10 тэрбум ам.доллар болно. Монгол Улсын ДНБ 2013 онд 12 орчим тэрбум ам.доллар болно.
Монгол Улс жилд Оюутолгойг оруулаад 38 орчим тонн алт олборлох боломж бурдэж, энэ алтыг Монголбанк зах зээлийн ханшаар худалдан авдаг болно. Өнөөгийн ханшаар 1.7 орчим тэрбум.ам доллар болно. Улсын төсвийн орлого жилд 50 орчим сая доллараар буурах болно.
Улсын Их Хурал 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль”-ийг баталж энэ өдрөөс хойш 3 жилийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосноор хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо өссөн нь зарим талдаа сайн боловч зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байгаа өнөө үед тэдгээр бүтээн байгуулалтад шаардлагатай элс, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд орсон нь сөрөг үр дагавартай байна.
Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэл мөн Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн төслийг боловсруулахаар тусгагдсан тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсрууллаа.
Энэхүү хуулийн төсөлд тусгаснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэх бөгөөд тухайн талбай нь бусад талбайтай давхцал бий эсэх талаар төрийн захиргааны байгууллагаас цахим хэлбэрээр мэдэгдэл авна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох эрхийг аймаг, орон нутгийн захиргаанд шилжүүлснээр тусгай зөвшөөрөл олгох эрх мэдлийн төвлөрөл саарах давуу талтай юм.
Ашиглалтын тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд давуу эрхээр бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодог зарчмаар олгох юм. Мөн бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгодгоос онцлог зүйл гэвэл улсын төсвийн хөрөнгөөр судалгаа явуулж тогтоосон эрдсийн хуримтлал бүхий талбай болон Ашигт малтмалын тухай хуульд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох талбайд сонгон шалгаруулалтгүйгээр олгох боломжийг нээж өгсөн.
Ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрийг түгээмэл тархацтай ашигт малтмалын төрөлд 2.5 хувь байхаар тогтоох ба тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг талбайн хэмжээтэй уялдуулан тогтоодог болох зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжсэн хуулийн төсөл болсон.

Түгээмэл тархацтай ашигт малтмалыг орон мэддэг болно

0 Сэтгэгдэл